Боловсролын бичиг баримт хэрхэн дүйцүүлэх вэ? : Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам
Нүүр
    БCШУСЯСӨББага, дундДээдСоёл, урлагШинжлэх ухаанСпортШилэн данс
         
      Боловсролын бичиг баримт хэрхэн дүйцүүлэх вэ?
      
      БСШУ-ы сайдын 2008 оны 112 дугаар тушаалын дагуу гадаад улсад суралцаж байгаад ирсэн суралцагчдын Боловсролын бичиг баримт дүйцүүлэхэд бүрдүүлэх материал:
      1.    Гадаадын улсад Ерөнхий боловсролын бага, дунд, ахлах сургуульд суралцаж төгссөн гэрчилгээ /диплом/, хувийн хэрэг, дүнгийн жагсаалтын хуулбарлан нотириатаар батлуулах,
      2.    Ерөнхий боловсролын бага, дунд, ахлах сургуульд суралцаж төгссөн гэрчилгээ /диплом/, хувийн хэрэг дэх дүнгийн жагсаалтыг орчуулан баталгаажуулсан байх,
      3.    Монгол Улсын иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээний хуулбар,
      4.    Гадаад паспорт гадаадад явсан, ирсэн тэмдэглэл бүхий хэсэг,
      5.    Монгол улсад суралцаж байсан үеийн хувийн хэргийн хуулбар,
      6.    Өргөдөл: Доорх загварыг харна уу.

      БШУЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт өргөдөл гаргах нь:

      2012-...-...
      МУ-ын иргэн .................овогтой ...................... би 200..-201... оны хооронд ...... Улсын ...... бага, дунд, ахлах ......сургуулийн ......бага, дунд, ахлах боловсролын түвшний ....-ээс .... дүгээр ангид суралцаж, .........дугаарын гэрчилгээ, дүнгийн жагсаалт, тодорхойлолт авсан болно.
      Цаашид Монгол Улсын ерөнхий боловсролын сургуулийн ... дугаар ангид үргэлжлүүлэн суралцах хүсэлтэй тул 200..-201... оны хооронд ...... Улсын ...... бага, дунд, ахлах ......сургуульд суралцсан ......... дугаарын гэрчилгээг баталгаажуулж өгнө үү.
      Жич: Монгол Улсад суралцаж байсан мэдээллийг бүрэн бичнэ.
      Өргөдөл гаргасан:
           Нэр, хаяг:
           Утас:

      Дээрх өргөдөл бичиг баримтыг бүрдүүлж, Нийслэлийн боловсролын газар /"Багш" хөгжлийн ордон/ 505 тоотод хүлээлгэн өгч, ажлын 5-7 хоногт багтаан шийдвэрлэх болно.
      БХЗГ, Суурь, бүрэн дунд боловсролын хэлтэс.
      Нүүр хуудас     Буцах     Дээш буцах