Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчдад Засгийн газраас ямар ямар тэтгэлэг олгохоор журамласан бэ? ... : Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам
Нүүр
    БCШУСЯСӨББага, дундДээдСоёл, урлагШинжлэх ухаанСпортАвлигатай тэмцэх
         
      Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчдад Засгийн газраас ямар ямар тэтгэлэг олгохоор журамласан бэ? ...
      
      Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчдад Засгийн газраас ямар ямар тэтгэлэг олгохоор журамласан бэ? Тэтгэлгийн хэмжээ ямар байх вэ?

      Хариулт:


      Засгийн газрын 2012 оны 19 дүгээр тогтоолоор батлагдсан "Дээд боловсролын байгууллагад суралцагчдад суралцагчийн тэтгэлэг олгох журам"-ын дагуу дотоодын их, дээд сургууль, коллежийн суралцагчдад үндэсний болон урамшууллын тэтгэлэг, сургалтын төлбөр, амьжиргааны зардлыг 2012 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн олгож байна. Үндэсний тэтгэлэг нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50 хувьтай тэнцэх хэмжээтэй байх ба урамшууллын тэтгэлгийг сурлагын амжилтаас хамааруулан үндэсний тэтгэлгийн 50-100 хувиар тооцож олгоно. Тэтгэлэг олгох нийт хугацаа нь тухайн мэргэжлийн сургалтын хөтөлбөрт заасан жилээс хэтрэхгүй байна.
      Нүүр хуудас     Буцах     Дээш буцах