Дээд боловсролын шинэчлэлийн зураглал : Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам
Нүүр
    БCШУСЯСӨББага, дундДээдСоёл, урлагШинжлэх ухаанСпортШилэн данс
      Авлигатай тэмцэх
           
        Дээд боловсролын шинэчлэлийн зураглал
        
        ДЭЭД БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛИЙН ЗУРАГЛАЛ
        /ROADMAP/ 2010 – 2021


        ДЭЭД БОЛОВСРОЛЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ


        Дээд боловсролын сургалтын чанар, нийлүүлэлт нь суралцагч, ажил олгогч, олон нийтийн эрэлтэд тохирохгүй байна.

        Мэдлэгийн хүрээг тэлэх, технологийн хөгжлийг хөтлөх үүрэгтэй их сургуулийн систем бүрдэж чадаагүй байна.

        Олон улсын төвшинд эрдэм шинжилгээний ажилд дээд боловсролын төсвийн 7-10 хувийг зарцуулдаг бол манайд 2.7 хувь нь зарцуулагдаж байна.

        Дээд боловсролын салбарын эрх зүйн орчинг сайжруулах, санхүүжилтын тогтолцоог шинэчлэх шаардлагатай.

        Сургалт, шинжлэх ухаан, үйлдвэрлэл, бизнесийн байгууллагуудын уялдаа холбоо, түншлэл хангалтгүй байна.

        Дээд боловсролын сургалт, судалгаа зах зээлийн эрэлт хэрэгцээ, үндэсний хөгжлийн бодлого, тэргүүлэх чиглэлтэй уялдахгүй байна.

        Дээд боловсролын сургалтын байгууллагуудын удирдлагын арга барил, менежментийн ур чадвар дутагдалтай, багш нарын цалин бага, хөдөлмөрийн зах зээл дээрх үнэлэмж доогуур байна.

        Багш нарын 22.2 хувь нь докторын зэрэгтэй, нэг багшид 23 оюутан ногдож байна. Багш нарын хангамж, тэдний мэргэжлийн чадвар хангалтгүй байна.Дээд боловсролын сургалтын  86 байгууллага , 36 хөтөлбөр магадлан итгэмжлэгдээд байна.

        Элсэгчдийн 74.3 хувь нь тухайн жилд  ерөнхий боловсролын сургууль төгсөгчид, нийт суралцагчдын 35.8 хувь нь нийгмийн ухааны мэргэжлээр, 17.1 хувь нь техник, технологийн мэргэжлээр суралцаж байна.

        2009-2010 оны хичээлийн жилийн байдлаар 146 их, дээд сургууль, коллеж үүнээс төрийн өмчийн  42, төрийн бус өмчийн 99, гадаадын 5 сургуулийн салбарт 164.8 мянган оюутан суралцаж, 7.2 мянган багш ажиллаж байна.

        Дээд сургуулиудын сургалт, судалгааны ажлын стандартыг шинэчлэх шаардлагатай, чанарын баталгаажуулалтын систем үр дүнтэй ажиллаж чадахгүй байна.

        Улсын хэмжээгээр ажилгүй  бакалаврын зэрэгтэй 19.8 мянга, магистр түүнээс дээш зэрэгтэй 0.5 мянга, дипломын дээд, тусгай мэргэжлийн дунд боловсролтой 8.9 мянган хүн байна.2005-2009 оны дунджаар дээд боловсролын салбарын төгсөгчдийн ажил эрхлэлт /төгссөнөөс хойш 6 сарын дараа/ 36 хувьтай байна.

        Төгсөгчдийн мэргэжлийн төвшин, ур чадвар хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээг хангахгүй байна.Авьяас, чадвартай оюутныг дэмжсэн Засгийн газрын хэмжээний оюутны тэтгэлгийн тогтолцоо бүрдээгүй, сургалтын төрийн  сангийн үйл ажиллагааг боловсронгуй болгож сайжруулах шаардлагатай. 

        Нийт оюутны 7.7 хувь нь  магистр, докторын сургалтад хамрагдаж  байна. Магистр, докторын төвшний сургалтын чанар олон улсын төвшинд хүрэхгүй байна.
        Хичээлийн байр, сургуулийн дэд бүтэц, судалгааны лаборатори, сургалтын хэрэглэгдэхүүн, мэдээлэл харилцааны технологи, номын санд хөрөнгө оруулалт дутагдалтай байна.













        ДЭЭД БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН ЗОРИЛТ- 2021 

        Дээд боловсролын тогтолцоо, агуулга, стандартыг байнга шинэчлэн сайжруулж, олон улсад өрсөлдөх чадвартай, олон улсын жишигт нийцсэн их, дээд сургуулиудыг бий болгосны үндсэн дээр улс орны хөгжилд шаардлагатай хүний нөөц, мэдлэг, технологийг тасралтгүй нийлүүлнэ. 

        Дээд боловсролын эрх зүйн орчны шинэчлэлийн бодлого

        Стратегийн зорилт: Дээд боловсролын хөгжих нөхцлийг дэмжсэн эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
        Дээд боловсролын засаглал, удирдлага, бүтцийн шинэчлэлийн бодлого Стратегийн зорилт: Дээд боловсролыг олон улсын жишигт ойртуулахад төрийн гүйцэтгэх үүрэг, нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлнэ. Дээд боловсролын чанарын баталгаажуулалт, сургалт, эрдэм шинжилгээний стандарт, агуулгын шинэчлэлийн бодлого Стратегийн зорилт: Дээд боловсролын стандарт, сургалтын хөтөлбөр, судалгааны чиглэлийг нийгмийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн боловсронгуй болгоно. Дээд боловсролын элсэлтийн бодлогын шинэчлэлийн бодлого Стратегийн зорилт: Суралцагчдад хүртээмжтэй чанартай, хэрэгцээнд нийцсэн дээд боловсрол эзэмших тэгш боломж бүрдүүлнэ. Дээд боловсролын хүний нөөц, багшийн хөгжлийн шинэчлэлийн бодлого Стратегийн зорилт: Дээд боловсролын сургалтын байгууллагын эрдэм шинжилгээний ажилтан, багшийн мэргэжил, арга зүйн хөгжил болон цалин хөлс, урамшуулал, нийгмийн асуудлыг цогцоор нь шийдвэрлэнэ. Дээд боловсролын сургалт, судалгааны орчны шинэчлэлийн бодлого Стратегийн зорилт: Дээд боловсролын сургалт, судалгааны орчин, сургалтын хэрэглэгдэхүүн,сурах бичгийг олон улсын жишигт нийцүүлнэ. Дээд боловсролын санхүүжилтийн  шинэчлэлийн бодлого Стратегийн зорилт:  Дээд боловсролын санхүүжилтийг олон эх үүсвэртэй болгон сайжруулж, төрийн дэмжлэгийг нэмэгдүүлнэ.
        1 2 3 4 5 6 7
        1.Үндэсний тэргүүлэх мэргэжилтнийг төрийн бодлогоор дэмжих эрх зүйн орчин бүрдүүлэх. 1.Дээд боловсролын сургалтын байгууллагуудын  биеэ даасан байдлыг бэхжүүлэх. 1.Шинжлэх ухаан, технологийн ололтод тулгуурлан дээд боловсролын стандартын шалгууруудыг нарийвчлан тогтоох. 1.Элсэлтийн шударга, нээлттэй тогтолцоог нэвтрүүлэх. 1.Багш, удирдах ажилтан бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх тогтолцоог шинэчлэн сайжруулж, энэ чиглэлд мэргэжлийн төрийн бус байгууллагын оролцоог нэмэгдүүлэх. 1.Төр-хувийн хэвшлийн түншлэлийн үндсэн дээр төрийн болон төрийн  өмчийн их, дээд сургуулийг хотхоноор зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх. 1.Их сургуулийн шинжлэх ухааны чадавхийг дээшлүүлэхэд төрөөс тусгайлан дэмжлэг үзүүлэх.
        2.Их сургуулийн бие даасан байдал, академик эрх чөлөөг баталгаажуулах. 2.Их сургуулийн удирдах зөвлөлийн бүтцийг боловсронгуй болгох. 2.Дээд боловсролын агуулгыг үндэсний ухамсар, мэдрэмж, түүх, соёлоороо бахархах үзлийг төлөвшүүлэх, оюун ухааныг эрхэмлэх, бүтээлчээр сэтгэх чадвар, мэдлэг, хүмүүжил олгоход чиглүүлж,суралцагчдын сонгох боломжийг өргөжүүлэх. 2.Оюутан , багш нарын дунд хүйсийн тэгш байдлыг аль болох хангах талаар арга хэмжээ авах. 2.Их сургуулийн багш, судлаачдын  50-аас доошгүй хувийг докторын зэрэгтэй болгож чадавхийг дээшлүүлэх. 2.Их, дээд сургуулийн номын сан, мэдээллийн сүлжээг шинэчлэн сайжруулах. 2.Их, дээд сургуулийн санхүүгийн эх үүсвэрүүдийг өргөтгөх.
        3.Гадаадад өндөр боловсрол эзэмшсэн монгол иргэдийг эх орондоо буцаж ирж ажиллах эрх зүйн орчин бүрдүүлэх. 3.Хариуцлагын тогтолцоог  бэхжүүлэх. 3.Олон улсын стандартад нийцсэн сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөтэй болгох. 3.Элсэлтийг  мэргэжлийн хэрэгцээтэй уялдуулах. 3.Инженерийн сургалтыг сайжруулахуйц гадаад орны сургалтын тогтолцоог багшийнх нь хамт нутагшуулахыг дэмжих. 3.Дээд боловсролын судалгаа явуулах лаборатори, төвүүдийг бэхжүүлэх, байгуулах, үр дүнг нэвтрүүлэх инкубатор ажиллуулах. 3.Төрөөс их, дээд сургуулиудад үзүүлэх санхүүгийн дэмжлэгийг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр тэдний үйл ажиллагааны үр дүнтэй холбосон механизмыг бий болгож хэрэгжүүлэх.
        4.Дээд боловсролд гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх. 4.Дээд боловсролын сургалтын байгууллагуудын хоорондох  өрсөлдөөнийг идэвхжүүлэх. 4. Их сургуулийн судалгааны ажлыг эрчимжүүлж, улс орны хөгжлийн бодит хэрэгцээнд үйлчилдэг болгох. 4.Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн судалгааг өргөжүүлж, ажил олгогч, сургалтын байгууллагын уялдаа холбоог сайжруулах. 4. Дээд боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтан, ажилчдын цалин хөлсийг санхүүгийн эх үүсвэрүүдийг нэмэгдүүлэх замаар нэмэгдүүлэх. 4. Дээд боловсролын сургалтын хэрэглэгдэхүүн, сурах бичгийг сайжруулахад төрөөс дэмжлэг үзүүлэх. 4.Хувийн хэвшлийн байгуулагуудаас дээд боловсролд хандив оруулах  урамшлын системийг бүрэлдүүлэх.
        5.Сургууль хоорондын гадаад харилцааг бүх талаар дэмжих. 5.Ойрын 6 жилд багтаан нийт их, дээд сургуулийг аттестатчилах. 5.Оюутнуудын эх хэлээ төгс эзэмшиж ашиглах, бичих, илтгэх ур чадварыг хөгжүүлэх нөхцөл боломжийг нэмэгдүүлэх. 5.Инженер технологи, байгалийн шинжлэл, боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуйн мэргэжлээр элсэн суралцагчдын тоог нэмэгдүүлэх. 5.Их сургуулийн багш нарт 6 жил тутам суурь судалгааны жилийн чөлөө олгох. 5.Бүсийн төвүүдийн дээд боловсролын сургалтын байгууллагыг дэмжих. 5.Дээд боловсролын санхүүжилтийн шинэ хэлбэрүүдийг бий болгоход хувийн хэвшил, төрийн бус байгууллагуудын оролцоог нээж, боломжийг нь өргөжүүлэх.
        6. Дээд боловсролын байгууллагуудын үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг нийтэд нээлттэй, хүртээмжтэй болгох. 6.Дээд боловсролын сургалтын байгууллагуудын гадаад, дотоод түншлэлийг өргөжүүлэх. 6.Зайн,  цахим  сургалтын шинэ хэлбэрүүдийг өргөжүүлэх, иргэдийн суралцах боломжийг нэмэгдүүлэх. 6.Гадаадын нэр хүндтэй сургуульд элсэн суралцагчдын тоог нэмэгдүүлэх. 6.Дээд боловсролын сургалтын байгууллагуудын багш, эрдэм шинжилгээний ажилтнуудын судалгааны ажлын гүйцэтгэл, үр дүнд үнэлгээ хийж хэвших. 6.Дээд боловсролын сургалтын байгууллагын орчны стандартуудыг боловсруулах. 6.Сургалтын төрийн сангийн дэмжлэгийг сургалтын амжилтыг дэмжихэд чиглүүлэх.
        7. Сургалт-шинжлэх ухаан -үйлдвэрлэл - бизнесийн холбоог сайжруулах. 7.Ази, номхон далайн орнуудын сургалтын дамжаа, дээд боловсролын диплом, эрдмийн зэргийг харилцан зөвшөөрөх тухай бүс нутгийн конвенцийн хүрээнд идэвхтэй үйл ажиллагаа явуулах. 7.Дээд боловсролын  сургалтанд дадлагын хэсгийн ач холбогдлыг нэмэгдүүлэх. 7.Төрийн өмчийн сургуулиудын мэргэжилтэн бэлтгэж буй сургалтын хөтөлбөрийн давхардлыг арилгаж зохистой болгох. 7.Дээд боловсролын сургалтын байгууллагуудын багшлах бүрэлдэхүүнийг мэргэжил дээшлүүлэх гадаад, дотоодын сургалтанд хамруулж, давтан бэлтгэх. 7.Дээд боловсролын сургалтын байгууллагуудын  цахим хуудсанд заавал байх мэдээллийн шаардлагыг боловсруулах. 7..Дээд боловсролын хөрөнгө оруулалтыг тогтмол нэмэгдүүлэх.
        8.Дээд боловсролын санхүүжилт, оюутны тэтгэлгийн эрх зүйн зохицуулалт хийх. 8.Ашгийн төлөө бус дээд боловсролын сургалтын байгууллагыг дэмжсэн бодлого боловсруулах. 8.Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих. 8.Гадаадад суралцагчдын бүртгэл мэдээллийг сайжруулах. 8. Дээд боловсролын багшийн хариуцлагын тогтолцоог нарийвчлан тогтоох. 8.Оюутанд шаардлагатай чанартай хямд үйлчилгээг үзүүлэх. 8.Гадаадад өндөр мэргэшсэн мэргэжилтнүүдийг бэлтгэхэд төсвөөс дэмжлэг үзүүлэх.
        9.Их , дээд сургууль байгуулахад тавигдах шалгуурыг өндөрсгөх. 9.Дээд боловсрол судлалын төв байгуулах асуудлыг судлан шийдвэрлэх. 9.Дээд боловсрол эзэмшигчдэд аж ахуй эрхлэх ур чадвар, өөрөө өөртөө ажлын байр бэлтгэх чадавхи эзэмшүүлэх, бүрдүүлэх. 9.Дээд боловсролын төлөвлөлтийг сайжруулах. 9.Өндөр хөгжилтэй орнуудын их, дээд сургуулийн багш нараас урьж ажилуулах. 9.Дээд боловсролын сургалтын байгууллагад иргэний нийгэм, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах байгууллагын хяналтын тогтолцоо бүрдүүлэх. 9.Дээд боловсролыг хөгжүүлэхэд гадаадын зээл, буцалтгүй тусламжийн эх үүсвэрүүдийг олшруулж, хэмжээг нэмэгдүүлэх арга замуудыг хайж олох.
        10.Сургууль, оюутны хооронд байгуулах гэрээний заалт, нөхцөлийг тодорхой болгох. 10.Дээд боловсрол судлаачдыг бэлтгэх. 10.Дээд боловсрол эзэмшигчид ажил, мэргэжлээрээ шаардлагатай мэдээллийг англи хэлээр ашиглах чадвартай болгох. 10.Гадаадын оюутан элсүүлэхийг нэмэгдүүлэх. 10.Дээд боловсролын багшийн статусыг тодорхой болгож, ЮНЕСКО-гийн зөвлөмжтэй уялдуулах. 10.Төрийн бус өмчийн сургуулиудын хотхоноор хөгжихэд дэмжлэг үзүүлэх. 10.Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын тогтмол зардал, хөрөнгө оруулалт, их засварын болон багш нарын мэргэжил дээшлүүлэх, эрдэм шинжилгээ, тэтгэвэр тэтгэмжийн зардлын эх үүсвэрийг төрөөс санхүүжүүлэх.
        11.Сургуулийн дотоод хяналт, үйлчилгээг сайжруулах. 11.Дээд боловсролын сургалтын байгууллагын ил, тод үйл ажиллагааг хангах.  11. Англи хэлний сургалтын стандарт, тогтолцоотой болох.  11.Монгол туургатан оюутан элсүүлэхийг төрөөс  бодлогоор дэмжих. 11.Сургууль бүрийг багшийн хөгжлийн стратеги төлөвлөгөөтэй болгох. 11.Төрийн өмчийн их, дээд сургууль, коллежийн оюутны байрны хүрэлцээг нэмэгдүүлэх хөрөнгө оруулалтыг их сургуулийн хотхоны хүрээнд хийх. 11. Их, дээд сургууль, коллежид суралцагчдад нийтийн тээврээр үйлчлүүлэхэд хөнгөлөлт үзүүлэх системийг дахин хянаж үзэх.
        12. Их сургуульд бүтээгдсэн оюуны өмчийн зохицуулалтыг сайжруулах.  12.Дээд боловсролын комисс байгуулах.  12.Магадлан итгэмжлэлийн үндэсний экспертүүдийг бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх.  12.Мэдээллийн технологи, аутсорсингийн мэргэжилтний тоог нэмэгдүүлэх.  12.Багш нарын англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх. 12.Үндэсний инновацийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх. 12.  500 км-ээс алслагдсан сургуульд суралцаж буй оюутны ирэх, буцах замын зардлыг төрөөс жилд нэг удаа хариуцах.
        13. Оюутны үйлчилгээний алба байгуулах.  13.Дээд боловсролын хөгжилд төрийн бус байгууллагуудын оролцоог хангах.  13.Багц цагийн тогтолцоог сайжруулах.  13.Батлан хамгаалах, цагдаа, тагнуулын сургуулийн энгийн мэргэжлийн элсэлтийг хааж, үндсэн мэргэжлийн  чиглэлээр нь хөгжүүлэх. 13. Багш нарын мэдээллийн технологи ашиглах чадварыг дээшлүүлэх. 13.Төрийн өмчийн ялангуяа инженер, технологийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг их сургуулийн материаллаг бааз, лабораториудыг шинэчлэхэд төрөөс бодлогоор дэмжих. 13.Дээд боловсролыг дэмжих дотоодын сангуудын үйл ажиллагааг дэмжих.
        14.Европын холбооны Темпус хөтөлбөрт хамрагдах.  14.Дээд боловсролын стандартыг боловсруулахад ажил олгогчдын оролцоог хангах.  14.Магистр, докторын сургалтыг сайжруулах. 14. Үнэлгээний төвийн үйл ажиллагааг боловсронгуй болгох.  14.Багш нарын заах арга зүйн чадварыг дээшлүүлэх.  14.Оюутны дотуур байрны хангамжийг сайжруулах. 14.Багш нарын цалинг нэмэгдүүлэхэд төрөөс бодлогоор дэмжих.
                                 
         

        Дээд боловсролын шинэчлэлийн 2010 оны зорилт,  арга хэмжээ


        Дээд боловсролын өнөөгийн байдалд шинжилгээ, үнэлгээ хийж, шинэчлэх бодлогын чиглэлүүдийг тодорхойлж, хэрэгжүүлж эхэлнэ.
         
        1 2 3 4 5 6 7
        1.а/Дээд боловсролын эрх зүйн орчинд үнэлгээ хийнэ. 1.Дээд боловсролын засаглалын эрх зүйн орчинд үнэлгээ хийнэ. 1.а/Их, дээд сургууль, коллежийн бакалаврын сургалтын хөтөлбөр, стандартад үнэлгээ хийнэ. 1.Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн судалгаа хийж, үнэлэлт өгнө. 1.а/Их, дээд сургууль, коллежийн хүний нөөцийн чадавхийн үнэлгээ хийнэ. 1.а/Дээд боловсролын сургалтын орчинд үнэлгээ хийнэ. 1.а/Их, дээд сургуулийн эдийн засаг, санхүүжилтийн байдалд үнэлгээ хийнэ.
        б/Боловсролын тухай, Дээд боловсролын тухай хуулинд нэмэлт, өөрчлөлтийг оруулна.холбогдох  хуулиудад өөрчлөлтийг оруулна. 2.Төрийн өмчийн сургуулиудад бүтцийн өөрчлөлт хийж 42 сургуулийг 16 болгох арга хэмжээ авна. б/Их, дээд сургуулийн магистр, докторын сургалтын хөтөлбөр, стандартад үнэлгээ хийнэ. 2.Аутсорсингийн мэргэжилтэн бэлтгэнэ. б/Их, дээд сургууль, коллежийн төлөвлөлт, удирдлагын менежментийн чадавхийн үнэлгээ хийнэ. б/.Дээд боловсролын сургалтын байгууллагын мэдээллийн технологийн хөгжлийн явцад үнэлгээ хийнэ. б/СТС-ийн тогтолцоонд үнэлгээ хийнэ.
        2.Сургалтын төрийн сангийн холбогдох журмуудыг шинэчилнэ. 3.Дээд боловсролын шинэчлэлийн зураглалыг (Roadmap) боловсруулна. в/.Дээд боловсролын 50 стандартыг шинээр болон шинэчлэн боловсруулж батлуулна. 3.Эдийн засгийн тэргүүлэх чиглэлээр гадаадын өндөр хөгжилтэй орнуудад суралцагчдын тоог нэмэгдүүлж 60 хүн сургана. 2.Их, дээд сургуулийн судалгаа шинжилгээний чадавхийн үнэлгээ хийнэ. в/.Дээд боловсролын сургалтын байгууллагын номын сангийн хөгжлийн байдалд үнэлгээ хийнэ. 2.Сургалтын төрийн сангийн дэмжлэгийг сурлагын амжилтыг дэмжихэд зориулна.
        3.Өндөр хөгжилтэй оронд суралцагчдыг сонгон шалгаруулах шинэчилсэн журмыг боловсруулна. 4.Зарим харьяа байгууллагын үр дүнгийн гэрээний явцыг шалгаж, холбогдох арга хэмжээг авна. 2.Их, дээд сургууль, коллежийн  багц цагийн тогтолцооны хэрэгжилтийн байдалд үнэлгээ шинжилгээ хийнэ. 4.Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийг элсэлтийн бодлоготой уялдуулна. 3.Дээд боловсролын сургалтын байгууллагын багш нараас дотоод, гадаадад мэргэжил дээшлүүлэх багш нарын тоог нэмэгдүүлнэ. 2.Их сургуулиудыг хотхоноор хөгжүүлэх чиглэлийг батлуулж, ашиглалтын өмнөх захиргааг байгуулна. 3.Сургалтын төрийн сангийн гадаад сургалтын санхүүжилтийн тогтолцоог боловсронгуй болгоно.
        4.Их, дээд сургууль, коллежийг аттестатчилах журмыг шинэчилж боловсруулна. 5.Төрийн өмчийн дээд боловсролын байгууллагын удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулна. 3.Дээд боловсролын чанарын баталгаажуулалтын байдалд үнэлгээ шинжилгээ хийнэ. 5.Үнэлгээний системийг боловсронгуй болгох ерөнхий чиглэлийг тодорхойлж , хэрэгжилтийг зохион байгуулах арга хэмжээ авна. 4.Багш нарын англи хэлний мэдлэг, чадварыг нь дээшлүүлнэ. 3.Оюутны байр- 20000 төсөл боловсруулж батлуулна.1000 оюутны байрыг барьж эхлүүлнэ. 4.Хүний хөгжил сангаас оюутны сургалтын төлбөрт дэмжлэг үзүүлнэ.
        5.Боловсролын магадлан итгэмжлэх байгууллагын дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулна. 6.Сургуулийн эрдмийн зөвлөл, захиргааны зөвлөлийн үүрэг, хариуцлагыг тодорхой болгоно. 4.3-аас доошгүй хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийг олон улсын стандартад нийцүүлэн хийнэ. 6.Инженер технологи, байгалийн шинжлэл, боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуйн мэргэжлээр элсэн суралцагчдын тоог нэмэгдүүлнэ. 5.Мэдээллийн технологи ашиглах чадварыг дээшлүүлэх сургалтыг зохион байгуулна. 4.Их сургуулиудын хотхоны бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж, Шинжлэх ухаан, өндөр технологи, чанартай боловсролын нээлттэй бүс-их сургуулийн 2 хотхон байгуулахад төрөөс дэмжлэг үзүүлнэ. 5.Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын тогтмол зардал, хөрөнгө оруулалт, их засварын болон багш нарын мэргэжил дээшлүүлэх, эрдэм шинжилгээ, тэтгэвэр тэтгэмжийн зардлын эх үүсвэрийг төрөөс санхүүжүүлнэ.
        6.Дээд боловсролын сургалтын байгууллагын ангилал тогтоох журмыг шинээр боловсруулна. 7.Төрийн өмчийн их, дээд сургуулийн захирлуудтай байгуулсан үр дүнгийн гэрээг дүгнэн, 2010 оны үр дүнгийн гэрээ, хөдөлмөрийн гэрээ байгуулах ажлыг зохион байгуулна. 5.Дээд боловсролын сургалтын байгууллагууд хөтөлбөрөө олон улсын эрх бүхий байгууллагаар магадлан итгэмжлэл хийлгэхэд дэмжлэг үзүүлнэ. 7.Дээд боловсролын төлөвлөлт, хөдөлмөрийн захын харилцаа, төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн байдалд үнэлгээ хийнэ. 6.Их, дээд сургуулийн багшийг чадавхижуулах хөтөлбөр боловсруулан , чадавхийг нь дээшлүүлнэ.Гадаадад 100, дотоодод 150 багшийн мэргэжлийг дээшлүүлнэ. 5.Оюутны үүдэн эмнэлэг 2-оос доошгүйг байгуулна. 6.Дээд боловсролын салбарын 2011 оны үндсэн чиглэлийн төсөл боловсруулна.
        7.Дээд боловсролын сургалтын байгууллагын ангилал шинээр тогтоох хүсэлтийг судлан шийдвэрлэнэ. 8.Төрийн өмчийн их, дээд сургуулийн захирлуудын ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн мөрдүүлнэ. 6.Дээд боловсролын сургалтын 20 байгууллагыг аттестатчилна. 8.Ерөнхий шалгалт авах , элсэлтийн ажлын бэлтгэлийг хангах зохион байгуулалтын арга хэмжээ авна. 7.Дээд боловсролын чанарыг дээшлүүлэхэд төрөөс дэмжлэг үзүүлж, дэлхийн шилдэг  сургуулийн багш нараас урьж ажиллуулна. 6.Оюутны байгууллагатай хамтарч ажиллах төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлнэ. 7.Дээд боловсролын салбарын 2011 оны төсвийн төслийг боловсруулна.
        8.Шинэ мэргэжлээр сургалт эрхлэх, шинэ хөтөлбөр нээх хүсэлтүүдийг судлан шийдвэрлэнэ. 9.Сургуулийн захирлуудын үүрэг, хариуцлагыг сайжруулна. 7.Багш мэргэжлийн хөтөлбөрийн магадлан  итгэмжлэлийн шалгуур үзүүлэлт, үнэлгээг олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэнэ. 9.АНУ-ын Фулбрайтын сантай хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлж, оюутнуудыг сургана. 8.Орон сууцны хөтөлбөрт багш нарыг хамруулна. 7.Их, дээд сургуулийн нийт багш, оюутныг электрон шуудангийн хаягтай болгоно. 8.Хөдөөгийн сумдын ИТХ-ын тэргүүлэгчид, Засаг даргатай гэрээ байгуулсан оюутны сургалтын зардлыг төрөөс хариуцна.
        9.Магистр, докторын сургалт эрхэлдэг их, дээд сургуулийн тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын биелэлт, сургалтын үйл ажиллагааг шалгаж шаардлагатай арга хэмжээг авна. 10.Ази номхон далайн орнуудын сургалтын дамжаа, дээд боловсролын диплом, эрдмийн зэргийг харилцан зөвшөөрөх тухай бүс нутгийн конвенцийн хүрээнд идэвхтэй үйл ажиллагаа явуулна. 8.Англи хэлний багш боловсролын стандартыг боловсруулж батлуулна. 10.ХБНГУ-ын Эрдмийн солилцооны албатай хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлж, оюутнуудыг сургана. 9.Дээд боловсролын сургалтын байгууллагад шинээр багшаар орж байгаа хүмүүст сургах зүйн боловсрол олгоно. 8.Оюутнуудыг эрүүл мэндийн даатгалд хамруулна. 9.Сургалтын төрийн сангийн зээлээр гадаадад оюутан, магистрант, докторант сургах ажлыг зохион байгуулна.
        10.Багш бэлтгэдэг төрийн бус өмчийн дээд боловсролын байгууллагуудын тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын биелэлт, сургалтын үйл ажиллагааг шалгаж, шаардлагатай арга хэмжээг авна.  11.Төрийн өмчийн сургуулиудын бүтцийн өөрчлөлттэй холбоотой арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. 9.Докторантын судалгааны бүтээл хэвлүүлэх реценз/ мэргэжлийн үнэлгээнд үндэслэн шилж сонгон хэвлэдэг/ бүхий сэтгүүлд тавих шаардлагыг боловсруулж батлуулна. 11.АНУ-ын Аризонагийн их сургуультай хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх гэрээ байгуулна. 10.Сургууль бүр багш нарын мэргэжил дээшлүүлэх төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлнэ. 9.Инновацийн хөтөлбөрт их сургуулийн талаар туссан арга хэмжээг хэрэгжүүлэх арга хэмжээ авна. 10.Магистр,докторантурт суралцагчдыг зээл, тусламжид хамруулна.
                 
        2010 ОНД ХҮРЭХ ҮР ДҮН
         
        Дээд боловсролын өнөөгийн байдалд нарийвчилсан үнэлгээ хийж, бодлогын  зорилтууд тодорхойлогдож хэрэгжиж эхэлсэн байна.
        Дээд боловсролын эрх зүйн зохицуулалт шинэчлэгдэж эхэлсэн байна.
        Төрийн өмчийн их, дээд сургуулиудын бүтцийн өөрчлөлт хийгдсэн байна.
        Сургалтын агуулга, стандартууд шинэчлэгдэж эхэлсэн байна. Элсэлт, санхүүжилт, магадлан итгэмжлэл, аттестатчиллын журам, багш нарыг чадавхижуулах хөтөлбөр, их сургуулиудыг хотхоноор хөгжүүлэх чиглэл батлагдаж хэрэгжиж эхэлсэн байна    
         
                                 
        ДЭЭД БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛИЙН 2011 ОНЫ ЗОРИЛТ, АРГА ХЭМЖЭЭ
         
        Төр-хувийн хэвшлийн түншлэл дээр тулгуурлан дээд боловсролын  шинэчлэлийг үргэлжлүүлнэ.
        1 2 3 4 5 6 7
        1. Их сургуулийн тухай хуулийг боловсруулна. 1.Дээд боловсролын сургалтын байгууллага болон хөтөлбөрийн рейтингийг тогтоох тогтолцоог бүрдүүлнэ. 1.Гадаадын чанартай сургуультай хамтарсан "ХОС - ХӨТӨЛБӨР"-үүдийг  төрөөс дэмжлэг үзүүлнэ. 1.Магистрантур, докторантурт иргэдийн суралцах боломжийг нэмэгдүүлэх арга хэмжээ авна. 1.Багш нарыг жил бүр үнэлэх системийг нэвтрүүлж, үр дүнд тулгуурласан цалингийн тогтолцоог бий болгоно. 1.Дээд боловсролын бүх сургуулийг мэдээллийн нэгдсэн сүлжээгээр холбон ашиглалт, шугамын түрээс, үйлчилгээний зардлыг төрөөс хариуцах арга хэмжээ үе шаттай хэрэгжүүлнэ. 1.Чанарын шаардлага хангасан цөөн сургуулийг тусгайлан санхүүжүүлж, хөрөнгө оруулалт хийнэ.Төрийн дэмжлэгийг төгсөгчдийн ажлын байртай болсонтой холбоно.
        2.Монгол Улсын дээд боловсролын гадаад харилцааг хөгжүүлэх чиглэлийг боловсруулна. 2.Дээд боловсролын сургалтын байгууллагын Удирдах зөвлөлийн үлгэрчилсэн дүрмийг боловсруулна. 2. Их  сургуулиудын судалгааны ажлын тэргүүлэх чиглэлүүдийг боловсруулж гаргана. 2.Гадаадад эдийн засгийн тэргүүлэх чиглэлээр суралцагчдын тоог нэмэгдүүлнэ. 2.Их сургуулийн судлаачдыг дэмжихээс гадна докторын зэрэгтэй багш нарын тоог нэмэгдүүлнэ. 2.Дээд боловсролын сургалтын материал, сурах бичгийг шинэчлэх хөтөлбөр боловсруулна. 2.Их, дээд сургуульд бизнесийн орчин бүрдүүлнэ.
        3. Төрийн бус өмчийн их , дээд сургуулиудыг нийлэх, нэгдэх хууль, эрх зүйн орчинг бүрдүүлнэ. 3.Дээд боловсролын сургалтын байгууллагын хөтөлбөрийг аттестатчилах журмыг боловсруулна. 3.Магистр, докторын сургалт/инновацийн хөтөлбөр/ төсөл боловсруулж хэрэгжүүлнэ. 3.Төрийн  өмчийн сургуулиудын мэргэжилтэн бэлтгэх давхардлыг арилгаж элсэлтийг зохистой болгоно. 3.Дээд боловсролын удирдлага, төлөвлөлтийн чадавхийг сайжруулна. 3.Их, дээд сургуулийн консерциум, ШУА-тай хамтран эрдэм шинжилгээний сэтгүүл гаргахад  төрөөс дэмжлэг үзүүлнэ. 3.Хувийн хэвшлээс дээд боловсролыг санхүүжүүлэх сонирхлыг дэмжих механизмыг бүрдүүлнэ.
        4. Их, дээд сургуулийн сургалт, эрдэм шинжилгээний ажилд баримтлах ёс зүйн дүрмийг боловсруулж мөрдүүлнэ. 4.Хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийг өргөжүүлж 5-аас доошгүй хөтөлбөрийг магадлан итгэмжилнэ. 4.Сургууль хооронд багц цаг /кредит / шилжүүлэх журам боловсруулж мөрдүүлнэ. 4.Оюутан, багшийн хүйсийн харьцааг зохистой болгох бодлого боловсруулна. 4.Багшийн чадавхийг сайжруулах арга хэмжээг бүтцийн өөрчлөлтөд орсон сургуулиудаас эхэлж  дотоод, гадаададад мэргэжлийг нь дээшлүүлэх сургалтад хамруулна. 4,Дээд боловсролын салбарын  удирдлагын мэдээллийн нэгдсэн систем буй болгоно. 4.Уул , уурхайн стратегийн ордуудаас дээд боловсролыг дэмжих санг бүрдүүлж, сангийн хадгаламжийн хүүгийн орлогоос дээд боловсролыг санхүүжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
        5.Төрийн бус өмчийн коллеж статусаа өөрчилж, мэргэжлийн боловсролын сургалтын байгууллага болох санаачлагыг төрөөс дэмжинэ. 5.Дээд боловсролын сургалтын 20 байгууллагыг аттестатчилна. 5.Магистр, доктор оюутнуудад зориулсан тэтгэлгийн тогтолцоо бий болгоно. 5.Элсэлтийн шалгалтын тогтолцоог АНУ-ын "SAT" системийн адил нэгдсэн шалгалтан дээр тулгуурласан хэлбэрт оруулна. 5.Залуу судлаачдыг бэлтгэнэ. 5.Их , дээд сургуулийн тоног төхөөрөмжийн шинэчлэлийг эхлүүлнэ. 5.Гадаад оронтой оюутан сургах хамтарсан сангуудыг өргөжүүлж байгуулна.
        6. Их сургуулийн статустай холбоотой дүрэм журмыг шинэчлэнэ. 6.Их, дээд сургуулийн захирлуудын үүрэг хариуцлагыг дээшлүүлнэ 6.Сургалтын стандартуудыг олон улсын жишигт нийцүүлэх ажлыг хийнэ. 6.Гадаадаас сургах оюутны тоог нэмэгдүүлнэ. 6. Их сургуулийн магистр докторын сургалтанд ШУА-ын эрдэмтдийг өргөнөөр оролцуулан тэдний тоног төхөөрөмж дээр судалгаа шинжилгээний ажлуудыг явуулдаг болох 6. Их сургуулийн хотхоны бүтээн байгуулалтыг эрчимтэй үргэлжлүүлнэ. 6.Дээд боловсролыг хувийн хэвшил болон төрийн бус байгууллагын зүгээс дэмжих хууль, эрх зүйн таатай орчин бүрдүүлэх

        2011 ОНД ХҮРЭХ ҮР ДҮН
         
        Их сургуулийн статусын тухай хууль боловсрогдож, бусад эрх зүйн зохицуулалт хийгдэж,  батлагдсан байна.
        Магистр, докторын сургалт хөтөлбөр, их, дээд сургуулийн сургалтын орчныг шинэчлэх ажлууд хийгдэж эхэлнэ.
        Дээд боловсролд төр-хувийн хэвшлийн түншлэл бүрдсэн байна.
        Азийн Хөгжлийн Банкны санхүүжилтээр" Дээд боловсролыг чадавхижуулах төсөл" хэрэгжиж эхэлсэн байна. 

        Дээд боловсролын шинэчлэлийн 2012-2021 оны зорилт, арга хэмжээ
         
        Монгол Улсын дээд боловсролын өрсөлдөх чадвар, үр өгөөжийг дээшлүүлж, их сургуулиудын хотхоныг ашиглалтад оруулна.
        1 2 3 4 5 6 7
        1.Дээд боловсролын комисс байгуулах ажлыг судалж шийдвэрлэнэ. 1.Их сургуулиудыг сургалт, судалгааны чиглэлээр ангилж хөгжүүлнэ. 1.Сургалтын хөтөлбөрийг олон улсын жишигт нийцүүлж, баталгаажуулах арга хэмжээ авна. 1.Их,  дээд сургуулиудын элсэлтийн шалгалтын журмыг өөрчилнө.Үүнд, шалгалтын нэгдсэн асуултуудыг боловсруулж, урьдчилж хэвлэнэ. Тухайн жилүүдэд шалгалтын асуултуудыг цахим хэлбэрээр сонгох механизм боловсруулж нэвтрүүлнэ. 1.Их, дээд сургууль, коллежид багш нарыг сонгон шалгаруулж өрсөлдөөнөөр авдаг болно. 1.Төрийн өмчийн их, дээд сургууль, коллежийн хичээлийн байр, дотуур байрыг ээлж дараатай засварлана. 1.Төрийн өмчийн их, дээд сургуульд бизнес инкубаторуудыг байгуулж хөгжүүлнэ.
        2.Боловсролын мастер төлөвлөгөөний хүрээнд дээд боловсролыг 2016-2021 онд хөгжүүлэх бодлого боловсрогдсон байна. 2.Их, дээд сургуулиудын судалгааны лабораториудыг нээлттэй зарчимаар ажилладаг тогтолцоонд шилжүүлэх замаар Корпорацийн баримжаатай болон судалгааны их сургуулиудыг хөгжүүлнэ. 2.Их, дээд, сургууль, коллежийг иж бүрэн аттестатчилна. 2.Зайн сургалт, Е-сургалтаар иргэдийн боловсрол эзэмших  боломжийг өргөжүүлнэ. 2.Багш нарын сургалтын арга барилыг сайжруулахад дэмжлэг үзүүлдэг төвийг их, дээд сургуулийн консорциумын дэргэд бий болгож төрөөс дэмжинэ. 2.Төрийн өмчийн их, дээд сургууль, коллежийг лабораторийн болон сургалтын, дотуур байрны тоног төхөөрөмжөөр хангана. 2.Нээлттэй, ил тод, өрсөлдөөнд суурилсан судалгааны тэтгэлгийн тогтолцоог бий болгоно.
        3.Дээд боловсролын эрх зүйн шинэчлэлийг үргэлжлүүлж холбогдох дүрэм журмыг шинэчлэнэ. 3.Хөтөлбөрийн аттестатчиллыг эхлүүлнэ. 3.Дээд боловсролын сургалтын байгууллагуудын  эрдэм шинжилгээний ажлын стандартыг боловсруулж, хэрэгжүүлнэ. 3.Гадаадын иргэдийг тэр дундаа монгол туургатан оюутнуудыг Монгол улсын их, дээд сургуулиудад суралцахыг дэмжинэ. 3.Нэг багшид ногдох оюутны тоог тогтмол бууруулна. 3.Төрийн өмчийн их, дээд сургууль, коллежийн оюутны байрны хүрэлцээг нэмэгдүүлэх хөрөнгө оруулалтыг хийнэ. 3.Дээд боловсролын байгууллагын сургалтын хөтөлбөрийг оновчтой болгох, курс, мэргэжлийн давхардалыг арилгаж, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлж, урсгал зардлыг багасгана.
        4.Дээд боловсролын байгууллагуудын үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг нийтэд нээлттэй, хүртээмжтэй болгоно. Дээд боловсрлын төлөвлөлт ,удирдлагын чадавхийг бэхжүүлнэ. 4.Бакалаврын сургалтын агуулгыг ерөнхий боловсролын 12 жилийн сургалт, мэргэжлийн боловсролын агуулгатай  уялдуулж сургалтын залгамж холбоог бүрдүүлнэ. 4.Боловсролын хөгжлийн асуудлаар шийдвэр гаргах түвшин дэх тэгш байдлыг хангахад чиглэсэн арга хэмжээ авч хэрэгжүүлнэ. 4.Дээд боловсролын чанарыг дээшлүүлэхэд төрөөс дэмжлэг үзүүлж дэлхийн шилдэг  сургуулийн багш нараас урьж ажиллуулна. 4.Их сургуулиудын хотхоны  бүтээн байгуулалтын ажлыг үргэлжлүүлэн дуусгаж бүрэн ашиглалтад өгнө. 4.Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын тогтмол зардал, хөрөнгө оруулалт, их засварын болон багш нарын мэргэжил дээшлүүлэх, эрдэм шинжилгээ, тэтгэвэр тэтгэмжийн зардлын эх үүсвэрийг төрөөс санхүүжүүлнэ.
        5.Их , дээд сургууль байгуулахад тавигдах шалгуурыг өндөрсгөнө. 5.Их, дээд сургуулиудын биеэ даасан байдлыг бэхжүүлнэ. 5. Бакалавр,  магистр,  докторын сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийг өргөжүүлнэ. 5.Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн судалгааг өргөжүүлж, ажил олгогч, сургалтын байгууллагын уялдаа холбоог сайжруулна. 5,Дээд боловсрол судлалыг бэхжүүлнэ. 5.Силикон ваалийг байгуулах ажлыг дуусгаж, сургалт-судалгаа-үйлдвэрлэл-бизнесийн холбоог хангана. 5.Дээд боловсролыг хөгжүүлэхэд гадаадын зээл, буцалтгүй тусламжийг түлхүү чиглүүлнэ.
        6.Оюутны үйлчилгээний алба байгуулах асуудлыг судлан шийдвэрлэнэ. 6.Хариуцлагын тогтолцоог тогтоож бэхжүүлнэ. 6. Европын стандартад нийцсэн" олон улсын боловсролын төв" /International education center/ байгуулж, өндөр хөгжилтэй орны шилдэг их, дээд сургуулийн сургалтын программыг эх орондоо хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлнэ. 6.Инженер технологи, байгалийн шинжлэл, боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуйн мэргэжлээр элсэн суралцагчдын тоог нэмэгдүүлнэ. 6.Багш, судлаачдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлнэ. 6.Бүсийн төвийн сургуулиудыг хотхоноор хөгжүүлнэ. 6.Чанартай сургалтыг санхүүжилттэй холбоно.
         

        ХҮРЭХ ҮР ДҮН 2012-2021
         
         
         2015 он гэхэд үндэсний тэргүүлэх нэг, олон улсын стандартад ойртсон 2-оос доошгүй  их сургуультай болсон байна.
         2011-2015 онд Азийн хөгжлийн банкны дэмжлэгээр "Дээд боловсролыг чадавхижуулах төсөл" хэрэгжсэн байна.
         2021 гэхэд нийт их сургуулиудын сургалтын хөтөлбөр олон улсын стандартад бүрэн нийцсэн болно.
         Их сургуулийн багш, ажилтнуудын мэргэжлийн түвшин эрс өсөж (докторын эзлэх хувь 50-иас доошгүй болсон байна), тэдний цалин урамшлын тогтолцоо шинэчлэгдсэн байна.
         Төрийн өмчийн их сургуулиудын хотхон бүрэн ашиглалтад орж, сургалтын орчин олон улсын жишигт нийцсэн  байна.
         Дээд боловсролын судалгааны ажлын чиглэл, үр дүн улс орны хөгжил, зах зээлийн хэрэгцээ, шаардлагад бүрэн нийцэж үйлчилдэг болно.
         Дээд боловсрол судлалын үндэсний чадавхи дээшилнэ.
         Магистр , докторын сургалт олон улсын стандартад ойртоно.
         Монгол Улсын үндэсний эрх ашигт нийцсэн гадаадын хөрөнгө оруулалттай сургууль байгуулах боломж бүрдэж, хэрэгжинэ. Дэлхийн нэр хүндтэй их, дээд сургуулийн хөтөлбөрөөр хичээллэдэг салбар сургуулиуд бий болсон байна.  
        Дээд боловсролын багш, хүний нөөцийн чадавхийг нэмэгдүүлж, сургалтын орчинг сайжруулж, хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийг хөгжүүлж  чанарын баталгаажуулалтын тогтолцоог бий болгосноор иргэд чанартай дээд боловсрол эзэмших, тасралтгүй суралцах боломж нэмэгдэнэ.  
        Их, дээд сургуулиар бэлтгэж байгаа мэргэжлийн чиглэл, түүний төлөвлөлт нь үндэсний эдийн засгийн бүтэц, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцдэг болно.
        Их, дээд сургуульд элсэгчдийн мэргэжлийн төрөл оновчтой болж, оюутны нийгмийн хамгаалал, суралцах боломж өргөжсөн байна.
        Боловсролын чанарын үнэлгээний шинэ тогтолцоо бүрэлдэж тогтоно.
        Дээд боловсролтой холбоотой үндэсний хөгжлийн цогц бодлого,  хөтөлбөр, төслүүдийн хэрэгжилтийг хангасан байна.
        Монголын дээд боловсролын өрсөлдөх чадвар, үнэлэмж дээшилнэ.
        Монгол Улсын үндэсний мэргэжилтний чадавхи дээшилж,  эдийн засгийн өсөлтөд үр нөлөөгөө үзүүлнэ.
         

         

         
        Нүүр хуудас     Буцах     Дээш буцах