Засгийн газраас эрдэм шинжилгээний ажилтанд зэрэг дэвийн нэмэгдэл олгохоор шийдвэрлэсэн. Энэ талаар мэдээлэл өгнө үү? : Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам
Нүүр
    БCШУСЯСӨББага, дундДээдСоёл, урлагШинжлэх ухаанСпортАвлигатай тэмцэх
         
      Засгийн газраас эрдэм шинжилгээний ажилтанд зэрэг дэвийн нэмэгдэл олгохоор шийдвэрлэсэн. Энэ талаар мэдээлэл өгнө үү?
      
      Засгийн газраас эрдэм шинжилгээний ажилтанд зэрэг дэвийн нэмэгдэл олгохоор шийдвэрлэсэн. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

      Хариулт

      "Шинжлэх ухаан, технологийн тухай" Монгол Улсын хуулийн 19 дүгээр зүйлийн 2-т эрдэм шинжилгээний ажилтан нь эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, эрдэм шинжилгээний ахлах ажилтан, эрдэм шинжилгээний дэд ажилтан гэсэн мэргэжлийн зэрэг олгохоор заасны дагуу Засгийн газрын 2012 оны 50 дугаар тогтоолоор "Эрдэм шинжилгээний байгууллагын эрдэм шинжилгээний ажилтны зэрэг дэвийн нэмэгдлийн хэмжээг баталж, 2012 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж байна. Эрдэм шинжилгээний тэргүүлэх зэрэгтэй ажилтанд үндсэн цалингийн 20 хувь, эрдэм шинжилгээний ахлах зэрэгтэйд 15 хувь, эрдэм шинжилгээний дэд зэрэгтэйд 10 хувийн нэмэгдлийг олгож байхаар тогтоолд заасан. Энэ нь эрдэм шинжилгээний ажилтны ажлын үр дүнг дээшлүүлэх, тэднийг тогтвор суурьшилтай ажиллуулах эдийн засгийн бодит хөшүүрэг болно гэж үзэж байна.

      Нүүр хуудас     Буцах     Дээш буцах