Монгол судлалын асуудал сүүлийн жилүүдэд хурцаар тавигдаж байна. Монгол судлалыг хөгжүүлэх талаар ямар бодлого баримталж байна бэ? : Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам
Нүүр
    БCШУСЯСӨББага, дундДээдСоёл, урлагШинжлэх ухаанСпортАвлигатай тэмцэх
         
      Монгол судлалын асуудал сүүлийн жилүүдэд хурцаар тавигдаж байна. Монгол судлалыг хөгжүүлэх талаар ямар бодлого баримталж байна бэ?
      
      Монгол судлалын асуудал сүүлийн жилүүдэд хурцаар тавигдаж байна. Монгол судлалыг хөгжүүлэх талаар ямар бодлого баримталж байна бэ?

      Хариулт:

      Монгол Судлал гэдэг нь монгол үндэстний хэл, соёл, түүх, зан заншил, шашин мөргөл зэргийг шинжлэх ухааны арга зүйгээр судалдаг нийгэм-хүмүүнлэгийн ухааны цогц нэгдэл юм. Монгол судлалын чиглэлээр ОХУ, Хятад, Япон, Унгар, Польш, Англи, Франц, Герман, Америк зэрэг орнууд тэргүүлж ирсэн.


       

      Монгол судлалыг хөгжүүлэх нэгдсэн бодлого, удирдлага, санхүүжилтийн тогтолцоо бий болгох, монгол судлалын үйл ажиллагаанд төр-шинжлэх ухаан- бизнесийн идэвх, оролцоог нэмэгдүүлэх, монгол судлаачдын залуу халааг бэлтгэх, мэргэшүүлэх, монгол судлалыг дотоод, гадаадад гүнзгийрүүлэн хөгжүүлэх, хөхиүлэн дэмжих орчин бүрдүүлэх зорилго бүхий "Монгол судлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр"-ийг Засгийн газрын 2012 оны 56 дугаар тогтоолоор баталсан. Энэхүү хөтөлбөрийг 2012-2016 онд хэрэгжүүлэх бөгөөд хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах үүднээс монголын түүх, хэл, соёл, шашин, өв уламжлал, зан заншлыг хамгаалах, хөгжүүлэх, судлах ажлыг төр ивээлдээ авч монгол үндэстэн оршин тогтнохын үндэс, амин чухал дархлаа болсон Монгол судлалын олон салбар ухааныг тэгш хөгжүүлж, дэлхийн монгол судлалын төвийг Улаанбаатарт байгуулж, монголч эрдэмтдийг судалгааны ажлуудад татан оролцуулах бодлого явуулж байна.
      Нүүр хуудас     Буцах     Дээш буцах