Судалгааны тайлан : Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам
Нүүр
    БCШУСЯСӨББага, дундДээдСоёл, урлагШинжлэх ухаанСпортШилэн данс
         
      Судалгааны тайлан
      
      Судалгааны тайлан

      Шинжлэх ухаан, технологийн сангийн мэдээллийн баазад 1975  оноос хойш Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжигдсэн 2499 эрдэм шинжилгээний ажлын тайлан, эрдмийн зэрэг хамгаалсан 2500 гаруй диссертаци, автореферат, 4100 гаруй эрдэмтний нэгдсэн бүртгэл мэдээлэл, Монгол Улсад оновчтой саналын гэрчилгээ авсан бүтээл, 3500 гаруй ном, сонин, сэтгүүл, хадгалагдаж байгаа бөгөөд эдгээр мэдээллийн эх сурвалжуудыг ашиглан Байгаль, Техник, Анагаах, Хөдөө аж ахуй, Нийгэм хүмүүнлэг гэсэн шинжлэх ухааны 5 салбараар төрөлжсөн "Монголын эрдэмтэд", "Эрдэм шинжилгээний ажлын тайлан", "Оновчтой санал" нэртэйгээр гурван төрлийн дижитал мэдээллийн сан (www.stf-database.mn)-г бүрдүүлэн үйлчилж байна.

      "Монголын эрдэмтэн" мэдээллийн сан нь Монгол улсын харъяат бүх эрдэмтдийн талаарх мэдээллийг эрдэмтдийн зэрэг хамгаалсан бүтээлийг нь бүрэн эхээр нь агуулах зорилготой бөгөөд "Ерөнхий бүртгэл"-ийн болон "Диссертаци" -ийн мэдээллийн гэсэн дэд сангуудаас бүрддэг.  Мэдээллийн үндсэн эх сурвалж нь тухайн эрдэмтний бөглөсөн "Эрдэмтэн" судалгааны асуулга ба эрдмийн зэрэг хамгаалсан бүтээл байдаг.  Одоо тус санд нийт 4000 илүү эрдэмтэн бүртгэгдээд байна.



       "Эрдэм шинжилгээний ажлын тайлан" мэдээллийн сан нь 1975 оноос хойш Монгол улсын төсвийн санхүүжилтээр хэрэгжсэн эрдэм шинжилгээний бүх төсөлт ажлын тайлангийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл ба тайланг бүрэн эхээр нь агуулах зорилготой бөгөөд мэдээллийн эх сурвалж нь уг төсөл хэрэгжиж дуусаад "Итгэмжлэн хадгалагч"-д хүлээлгэн өгсөн эрдэм шинжилгээний төсөлт ажлын тайлан байдаг.


      "Оновчтой санал" 1961 оноос 1995 он хүртэлх хугацаанд Монгол улсад оновчтой саналын гэрчилгээ авсан бүтээлүүдийн тухай мэдээлэл, түүнийг бүрэн эхээр нь агуулах зорилготой бөгөөд мэдээллийн эх сурвалж нь манай мэдээллийн танхимд хадгалагдаж буй оновчтой саналууд болно.

       

      Нүүр хуудас     Буцах     Дээш буцах