Суурь, бүрэн дунд боловсролын гэрчилгээгээ үрэгдүүлсэн бол : Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам
Нүүр
    БCШУСЯСӨББага, дундДээдСоёл, урлагШинжлэх ухаанСпортАвлигатай тэмцэх
         
      Суурь, бүрэн дунд боловсролын гэрчилгээгээ үрэгдүүлсэн бол
      
      Суурь, бүрэн дундын гэрчилгээ, үнэмлэхний тухай:
      БСШУ-ы сайдын 2008 оны 112 дугаар тушаалаар Ерөнхий боловсролын сургууль төгсөгчид боловсролын гэрчилгээ, үнэмлэхээ гээсэн, үрэгдүүлсэн тохиолдолд өөрийн сурч төгссөн орон нутаг болох тухайн аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын газраас нөхөн олгох болсон.
      1. БШУЯ-ы архиваас:
      o    1997, 1998, 2003-2009 онуудад Ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн "Б" маягтын лавлагааг авна.
      /Архивч 2 давхарт, ажлын өрөө 1 давхарт 105 тоот/

      o    Бусад онуудын "Б" маягтууд байхгүй тул өөрийн төгссөн Ерөнхий боловсролын сургуулиас тодорхойлолт, сурлагын дүнгийн лавлагаа, журналын хуулбар, гэрчилгээний дугаар бүхий хуудас зэргийг хуулбарлан, сургуулийн тодорхойлолтын хамт авна.
      2. Бусад бүрдүүлэх бичиг баримтад:
      o    Өөрийн төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхний хуулбар
      o    Сурагчийн хувийн хэрэг /хуулбар/
      o    Хаяж, үрэгдүүлсэн гэрчилгээний хуулбар
      o    Боловсролын бичиг баримтаа нөхөн авахыг хүссэн хувийн өргөдөл
      o    Гээсэн гэрчилгээ, үнэмлэхээ хүчингүй болгосон тухай сонинд зарлуулсан бичиг
      o    Ангийн хамт олны цомог зураг ... гэх мэт таны сургууль төгссөнийг нотлох баримтууд байна.

      Дээрх материалыг бүрдүүлэн өөрийн төгссөн аймаг, нийслэлийн Боловсролын газарт хандаж нөхөн олголт хийлгэнэ үү.

      БХЗГ, Суурь, бүрэн дунд боловсролын хэлтэс.
      Нүүр хуудас     Буцах     Дээш буцах