Сүүлийн жилүүдэд уул уурхайн салбар хөгжиж байгаатай холбогдон археологийн олдворууд, түүх соёлын дурсгалт зүйлс ихээр сүйтгэгдэж... : Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам
Нүүр
    БCШУСЯСӨББага, дундДээдСоёл, урлагШинжлэх ухаанСпортАвлигатай тэмцэх
         
      Сүүлийн жилүүдэд уул уурхайн салбар хөгжиж байгаатай холбогдон археологийн олдворууд, түүх соёлын дурсгалт зүйлс ихээр сүйтгэгдэж...
      
      Сүүлийн жилүүдэд уул уурхайн салбар хөгжиж байгаатай холбогдон археологийн олдворууд, түүх соёлын дурсгалт зүйлс ихээр сүйтгэгдэж байна. Үүнийг хамгаалах хадгалах арга хэмжээ яагаад авахгүй байна ?

      Хариулт:

      Хот суурин, барилга байгууламж барих, шинээр зам тавих, усан цахилгаан станц байгуулах, ашигт малтмалын хайгуул хийх, ашиглах зэрэг аж ахуйн үйл ажиллагаа явуулахад зориулан газар олгоход түүх, археологийн мэргэжлийн байгууллагаар урьдчилсан хайгуул,судалгаа хийлгэж, түүнээс зөвшөөрөл авах ёстой хэдий ч төдийлөн хэрэгжилт хангалтгүй байгаа тул дараах арга хэмжээ авч байна:
      - Соёлын өвийг хамгаалах тухай хуулийг Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Ашигт малтмалын тухай хуулиудтай уялдуулах зорилгоор уг хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах
      - Барилга байгууламж барих, зам тавих, ашигт малтмалын хайгуул хийх газарт лиценз олгохын өмнө түүхт олдвор, соёлын өвийг авран хамгаалахын тулд археологийн малтлага заавал хийлгэж байхаар Байгаль, орчны байдлын үнэлгээний хуулийн төсөлд тусгав.
      - Монгол орны нутагт зөвшөөрөлтэйгөөр болон хууль бус хайгуул, малтлагын ажил хийж байгаа газруудад шалгалт явуулж байна.

      Нүүр хуудас     Буцах     Дээш буцах