Урамшууллын тэтгэлэгт хамрагдах шаардлагыг тодруулж өгнө үү? : Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам
Нүүр
    БCШУСЯСӨББага, дундДээдСоёл, урлагШинжлэх ухаанСпортАвлигатай тэмцэх
         
      Урамшууллын тэтгэлэгт хамрагдах шаардлагыг тодруулж өгнө үү?
      
      Урамшууллын тэтгэлэгт хамрагдах шаардлагыг тодруулж өгнө үү?

      Хариулт:


      "Дээд боловсролын байгууллагад суралцагчдад суралцагчийн тэтгэлэг олгох журам"-д заасанчлан Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад сурлагын өндөр амжилт гарган суралцаж байгаа болон эрэлт ихтэй мэргэжлээр өдрийн ангид амжилттай суралцаж байгаа суралцагчид урамшууллын тэтгэлэг олгох бөгөөд урамшууллын тэтгэлгийг үндэсний тэтгэлгийн хэмжээнээс хувиар тооцон олгоно.


      Тухайлбал:
      а. 3.2 болон түүнээс дээш голч дүнтэй суралцаж байгаа диплом, бакалаврын зэргийн суралцагчид 50 хувийн;
      б. 3.6 болон түүнээс дээш голч дүнтэй суралцаж байгаа диплом, бакалавр, магистр, докторын зэргийн суралцагчид 75 хувийн;
      в. БСШУЯ-ны шийдвэрээр улсын олимпиадад эхний гурван байранд шалгарсан болон олон улсын олимпиадад оролцож, шагналт байранд шалгарсан шинээр элсэгчид 100 хувийн;
      г. олон улсын магадлан итгэмжлэлийн байгууллагаар магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөр болон гадаадын нэр хүнд бүхий дээд боловсролын сургалтын байгууллагатай хамтарсан хос хөтөлбөрөөр суралцаж байгаа 3.0 болон түүнээс дээш голч дүнтэй суралцагчид 50 хувийн;
      д. Засгийн газраас баталсан эрэлт ихтэй мэргэжлээр Элсэлтийн ерөнхий шалгалт/ЭЕШ/-ын дундаж оноо нь 720-иос дээш шинээр элсэгчид, 3.0 болон түүнээс дээш голч дүнтэй суралцагчид 50 хувийн урамшууллын тэтгэлэг авах эрхтэй.
      Нүүр хуудас     Буцах     Дээш буцах