Хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу болон Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр гадаадын их, дээд сургууль... : Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам
Нүүр
    БCШУСЯСӨББага, дундДээдСоёл, урлагШинжлэх ухаанСпортШилэн данс
      Авлигатай тэмцэх
           
        Хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу болон Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр гадаадын их, дээд сургууль...
        
        Хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу болон Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр гадаадын их, дээд сургууль, коллежид суралцуулах оюутны сонгон шалгаруулалт хэзээ явагддаг, ямар шалгалт авдаг вэ?

        Хариулт:


        Сонгон шалгаруулалтын талаар мэдээллийг БСШУЯ-ны вэб хуудасны Гадаадад суралцах гэсэн хэсгийн "Гадаадад суралцахыг хүсэгчдэд зориулсан ерөнхий мэдээлэл"-ээс авах боломжтой. Засгийн газар хоорондын гэрээний дагуу суралцагчдын шалгаруулалт хүлээн авах талын шаардлагаас хамаарч өмнө оны 11 дүгээр сараас тухайн оны 5 дугаар сард зохион байгуулагддаг. БНХАУ, Япон, Солонгос, Чехийн Засгийн газрын тэтгэлгийн шалгаруулалтыг тухайн орны ЭСЯ хариуцан зохион байгуулдаг бөгөөд ОХУ, Зүүн Европын орнууд, Украин, Казакстан, Энэтхэг, Вьетнам зэрэг орны Засгийн газрын тэтгэлгийн шалгаруулалтыг БСШУЯ бие даан болон тухайн улсын ЭСЯ-тай хамтран зохион байгуулдаг.


        Мэргэжлийн болон гадаад хэлний шалгалт авдаг. Мэргэжлийн шалгалт нь суралцах мэргэжлийн чиглэлээс хамаарч математик, хими, нийгмийн тухай мэдлэгээр авах ба гадаад хэлний шалгалт нь англи эсхүл орос хэлний шалгалт байдаг. Мөн БНХАУ, Чех, Энэтхэг зэрэг орны шалгаруулалтад ярилцлага хийдэг.

        Сургалтын төрийн сангийн тухайд тухайн жилд суралцуулах мэргэжлийн чиглэлийг жил бүрийн 4-5 дугаар сард зарладаг бөгөөд сонгон шалгаруулалтыг ярилцлагын хэлбэрээр зохион байгуулдаг. Зарлагдсан мэргэжлийн чиглэлээр суралцах хүн шалгараагүй тохиолдолд тэдгээр мэргэжлийн чиглэлийг дахин зарладаг. 2011 онд Сургалтын төрийн сангийн зээлээр магистрантур, докторантурт суралцагчдын сонгон шалгаруулалтыг 6, 9, 12 дугаар сард буюу 3 удаа зохион байгуулсан.
        Нүүр хуудас     Буцах     Дээш буцах