Хүний нөөц : Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам
Нүүр
    БCШУСЯСӨББага, дундДээдСоёл, урлагШинжлэх ухаанСпортШилэн данс
         
      Хүний нөөц
      
      Шинжлэх ухаан, технологийн салбар

                 Шинжлэх ухааны салбарын эрдэм шинжилгээний байгууллагуудын бүтэц зохион байгуулалтыг  Засгийн газрын 1997 оны 31 дүгээр тогтоолоор ШУА-ийн харъяа -9, МУИС-ийн харъяа-3, ТИС,  ХҮДС, БОЯ, УБИС, БХЯ -ийн харъяа тус бүр 1, ХААИС-ийн харъяа -3,  АУИС-ийн харъяа -2 хүрээлэн,  Судалгаа, туршилт, үйлдвэрлэл, бизнесийн корпораций- 8 ийг тус тус байгуулан ажиллуусан юм. 

      Засгийн газрын 1998 онд 162 дугаар тогтоолоор Уламжлалт анагаах ухааны шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийн нэгдэл /корпораци/ байгуулсан.

      Засгийн газрын 1999 оны 138 дугаар тогтоолоор ШУА-ийн харъяанд  Үндэсний хөгжлийн хүрээлэн, Газарзүйн хүрээлэн, Ботаникийн хүрээлэн, Олон улс судлалын хүрээлэн, Баян-Өлгий аймаг дахь  Нийгэм, эдийн засгийн судалгааны төвийг тус тус байгуулсан. Мөн энэ тогтоолоор  Анагаах ухааны хүрээлэн, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн,  Эх нялхсын эрдэм шинжилгээний төвийг Эрүүл мэнд, нийгмийн хамгаалалын яаманд шилжүүлсэн.  Батлан хамгаалах яамны харъяа хүрээлэнг Батлан хамгаалах их сургуулийн харъяанд шилжүүлсэн.

      Засгийн газрын 2006 оны 236 дугаар тогтоолоор ШУТИС-ийн харъяанд Ой модны салбарын сургалт судалгааны хүрээлэн, 2006 оны 96 дугаар тогтоолоор Стратегийн судалгааны хүрээлэн, Засгийн газрын 2007 оны  139 дүгээр тогтоолоор  ШУА-ийн харъяа  Технологийн инкубатор,  Байгаль шинжлэлийн нэгдсэн лаборатори, Засгийн газрын 2008 оны 156 дугаар тогтоолоор  ОБЕГ-ын дэргэд Гамшиг судлалын хүрээлэн, Засгийн газрын 2009 оны  270 дугаар тогтоолоор ШУА-ийн харъяа Загас үржүүлгийн эрдэм шинжилгээний төвийг тус тус  байгуулсан.

      Төрийн өмчийн эрдэм шинжилгээний байгууллагуудыг  шинжлэх ухааны салбараар ангилж үзвэл  /44/ :

      1.    Техник, технологийн салбарт  9
      2.    Хөдөө аж ахуйн салбарт         5
      3.    Анагаах ухааны салбарт         4
      4.    Байгалийн шинжлэлийн салбарт  15
      5.    Нийгмийн ухааны салбарт           11    байна.

      Харин байгууллагыг статусаар нь ангилж үзвэл :
      Хүрээлэн -21
      төв, лаборатори -6
      нэгдэл/корпораци -4
       Их дээд сургуулийн харъяа ЭШ-ийн хүрээлэн, төв -13  байна.

      Шинжлэх ухааны Академи нь харъяандаа 15 хүрээлэн,  2 төвтэй, лаборатори, инкубатор тус бүр нэгтэй 

      Монгол улсын их сургууль нь 2  хүрээлэнтэй, 1 төвтэй,  ШУТИС нь 5 хүрээлэнтэй  Эрүүл мэндийн яам  2 хүрээлэн, 1 төвтэй, Хөдөө аж ахуйн их сургууль  4 хүрээлэнтэй,  БСШУЯ- нь 1 хүрээлэн, 4 корпорацитай, бусад яам, тусгай газрын харъяанд 5 хүрээлэн тус тус өөрсдийнхөө чиг үүргийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байна.

      Эрдэм шинжилгээний байгууллагын хэв шинж:

       

      Нэг. Техник технологийн салбар нь: 
      Үүнд:
      1.ШУТИС-ийн  Уул уурхайн хүрээлэн
      2.ШУТИС-ийн  Дулааны техник, үйлдвэрийн экологийн хүрээлэн
      3.ШУТИС-ийн Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэн
      4.ШУТИС-ийн Нэхмэлийн хүрээлэн
      5.ШУТИС-ийн Ой модны сургалт судалгааны хүрээлэн
      6.ШУА-ийн  Эрдэс боловсруулалтын технологийн хүрээлэн
      7.ШУА-ийн  Технологийн инкубатор
      8.ШУҮ-ийн Армоно корпораци
      9.ШУҮ-ийн Эрчим корпораци 

      Хоёр. Хөдөө аж ахуйн салбар нь: 
      Үүнд:
      1.    ХААИС-ийн  Мал аж ахуйн хүрээлэн
      2.     ХААИС-ийн  Мал эмнэлэгийн хүрээлэн
      3.    ХААИС-ийн  Ургамал хамгаалалын хүрээлэн
      4.    ХААИС-ийн  Ургамал газар тариалангийн сургалт эрдэм шинжилгээний хүрээлэн
      5.    ХАА-н техникийн корпораци

      Гурав. Анагаах ухааны салбар нь:
      Үүнд:
      1.    ЭМЯ-ны Анагаах ухааны хүрээлэн
      2.    ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн
      3.    БСШУЯ-ны Уламжлалт анагаах ухааны  корпораци
      4.    ЭМЯ-ны Эх нялхсын эрдэм шинжилгээний төв

      Дөрөв. Байгалийн шинжлэлийн салбар нь: 
      Үүнд:
      1.    ШУА-ийн Хими, хими технологийн хүрээлэн
      2.    ШУА-ийн Физик технологийн хүрээлэн
      3.    МУИС-ийн Цөмийн судалгааны төв
      4.    МУИС-ийн Математикийн хүрээлэн
      5.    ШУА-ийн Газар зүйн хүрээлэн
      6.    ШУА-ийн Палеонтологийн төв
      7.    ШУА-ийн Биологийн хүрээлэн
      8.    ШУА-ийн Ботаникийн хүрээлэн
      9.    ШУА-ийн Информатикийн хүрээлэн
      10. ШУА-ийн  Геоэкологийн хүрээлэн
      11. ШУА-ийн Геологи эрдэс баялагийн хүрээлэн
      12. ШУА-ийн Байгаль шинжлэлийн лаборатори
      13. ШУА-ийн Одон орон, геофизикийн судалгааны төвийг
      14. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэргэдэх Үндэсний хөгжлийн хүрээлэн
      15. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэргэдэх Стратеги судлалын хүрээлэн

      Тав.  Нийгмийн ухааны сарбар нь:.
      Үүнд:
      1.    ШУА-ийн Философи, социологи, эрхийн хүрээлэн
      2.    ШУА-ийн Түүхийн хүрээлэн
      3.    ШУА-ийн Археологийн хүрээлэн
      4.    ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн
      5.    ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн
      6.     МУИС-ийн Эдийн засгийн хүрээлэн
      7.    Баян-Өлгий аймахг дахь  Нийгэм эдийн засгийн судалгааны төв
      8.    БСШУЯ-ны Боловсролын хүрээлэн
      9.    СУИС-ийн Соёл, урлаг судлалын хүрээлэн
      10. БСШУЯ-ны Албан бус зайны сургалтын үндэсний төв
      11. Цаг уурын хүрээлэн

      Шинжлэх ухаан, технологийн салбарт ажиллаж буй үндсэн ажиллагсадыг тоо шинжлэх ухааны салбараар



                        Салбар

       

      Нийт ажилчид

       

      Захиргаа аж ахуйн ажилтан

       

      ЭША

      1

      Техник, технологийн салбар

      176

      106

      70

      2

      Хөдөө аж ахуйн салбар

      350

      91

      259

      3

      Анагаах ухааны салбар

      313

      172

      141

      4

      Байгалийн шинжлэлийн салбар

      701

      160

      541

      5

      Нийгмийн ухааны салбар

      229

      44

      185

      ДҮН

      1769

      573

      1196

       






      Эрдэмтдийн талаархи мэдээллийг www.stf-database.mn вэб сайтаар орж танилцна уу

      Эрдэм шинжилгээний байгууллагад  ажиллагсдын насны ангилал 

       

      Ажиллагсадын насны дундаж шинжлэх ухааны салбараар
       



      Нүүр хуудас     Буцах     Дээш буцах