Эрдэм шинжилгээний ажлын үр дүн : Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам
Нүүр
    БCШУСЯСӨББага, дундДээдСоёл, урлагШинжлэх ухаанСпортШилэн данс
         
      Эрдэм шинжилгээний ажлын үр дүн
      
      Монголын эрдэмтэдийн боловсруулсан шинэ санаа, бүтээл, технологи,
      тэдгээрийг ашиглаж буй байдал
       
                  Монгол улсад орчин үеийн шинжлэх ухааны салбарууд үүсч хөгжихдөө ОХУ-ын суурь судалгааны чиглэлийг гол болгон хөгжсөн боловч зах зээлийн тогтолцоонд шилжих эхний жилүүдээс хэрэглээний судалгаа, судалгаа боловсруулалтад түлхүү анхаарах болсон билээ. 1990-1991 онд ЮНДПИ-ийн зөвлөх Ж.Бендак Монголын шинжлэх ухааны байдал, түүнийг шинэчлэх зөвлөмж бичиж Монголын Засгийн газарт өгсний дээр ЮНЕСКО-гоос 1993 онд "Зах зээл ба Шинжлэх ухаан" сэдэвт сургалт-семинарыг зохион байгуулсан юм.

      Дурьдсан дүгнэлт, зөвлөмж, семинарын үр дүнд улс орны хөгжлийн хэрэгцээтэй уялдсан захиалга, төслөөр санхүүжих, зэхэц ажил хэрэгжүүлэх чиглэлээр эрх зүйн шинэчлэл хийгдсэн юм.

      2003-2005 онд ЮНЕСКО-гийн экспертүүд Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн секторын судалгаа хийж, улмаар Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэ үзэл баримтлал, Шинжлэх ухаан, технологийг 2020 он хүртэл хөгжүүлэх  Мастер төлөвлөгөөний төсөл боловсруулсан юм. Улсын Их Хурал 2006 оны 12 дугаар сард Шинжлэх ухаан, технологийн тухай шинэ хууль баталж, Монгол Улсын Засгийн газар 2007 оны 1 дүгээр сард Мастер төлөвлөгөөг баталсан билээ.

                  Одоо манай улсын төсвөөс судалгааны ажилд зарцуулж буй санхүүжилтын 60 гаруй хувь нь хэрэглээний судалгаа, инновацийн төслийн санхүүжилтуд зарцуулагдаж байна.

                  Манай улсад 1872 шинэ бүтээлийн эрхийн хамгаалалт хийгдсэнээс эрдэм шинжилгээний байгууллагын хүрээнд 693 шинэ бүтээл (37%), их, дээд сургуулийн системд 180 шинэ бүтээл (10%) тус тус бүртгэгдсэн байна.

                  Манай эрдэмтэд 2004-2009 онд судалгааны ажлын 6327 үр дүнг боловсруулан захиалагчид хүлээлгэн өгсний дотор технологи 569, биет бүтээгдэхүүний загвар 663 байна. Энэ хугацаанд шинэ бүтээлийн патент 284, ашигтай загварын гэрчилгээ 241, зохиогчийн эрхийн гэрчилгээ 108-ийг тус тус авсан байна.

      Шинжлэх ухаан, ухаан, технологийн санхүүжилтээр 2001-2010 онд ШУТ-ийн 92 зэхэц болон нэвтрүүлэх ажлыг 2 тэрбум 21 сая төгрөгөөр санхүүжүүлж, үүний үр дүнд 40 шахам жижиг үйлдвэр, цех ашиглалтанд орж, 30 гаруй төрлийн тоног төхөөрөмж, 100 гаруй төрлийн шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрээд байна. Зөвхөн 2001 оноос эрдэмтэдийн боловсруулж туршсан 52 технологи   үйлдвэрлэлд нэвтэрсэн байна. 2008 оны байдлаар Эрдэм шинжилгээний 10 байгууллагад судалгаа боловсруулалт, туршилт нь хийгдэж жижиг үйлдвэрлэлийн түвшинд нэвтрүүлэхэд бэлэн болсон 20 технологи байна.

      Монгол улсад Үндэсний инновацийн тогтолцоог хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд, эдийн засгийн тэргүүлэх салбаруудын технологийн шинэчлэлийг дотоодын судалгаа, боловсруулалтын ажлын үр дүн болон гадаадын дэвшилтэт технологийн ололтыг нутагшуулахтай уялдуулан нэвтрүүлэх бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор  дараах цөм технологийн асуудлуудыг 2008 онд Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөлийн хурлаар хэлэлцэн дэмжиж, зохих шийдвэрүүд гарч хэрэгжүүлэх арга хэмжээг үе шаттайгаар зохион байгуулж байна. Үүнд:

      1.    Нүүрс, нефтийг боловсруулан түлш, шатахуун гаргах үйлдвэрийг байгуулж, улс орны түлш шатахууны хэрэгцээг хангах  

      2.    Бүрэнхааны  фосфоритын ордыг эзэмших замаар монгол улсад химийн аж үйлдвэрийн суурийг тавих  

      3.    Малын гоц халдварт өвчний судалгаа, үйлдвэрлэлийн төв байгуулах вакциныг дотооддоо үйлдвэрлэдэг болох

      4.    Цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн эрчим хүчийг ашиглах бодлого, түүнийг хэрэгжүүлэх талаар зарим арга хэмжээ авах.

      Дээр дурьдсан үйлдвэрлэлд нэвтэрсэн 52 технологийн жагсаалтыг хавсралт 1-д, зэхэц ажлын хүрээнд байгуулагдсан 33 жижиг үйлдвэр, цехийг хавсралт 2-т, жижиг үйлдвэрлэлийн түвшинд нэвтрүүлэхэд бэлэн болсон технологийн жагсаалтыг хавсралт 3-т тус тус тусгав.

      Судалгаа боловсруулалтын үр дүнг технологи болгох, бойжуулах, уг технологийг дамжуулах, инновацийн бүтээгдэхүүн бий болгох үйл ажиллагаанд дор дурдсан бэрхшээл байна:

      1. 1990-ээд оноос уналтад орсон аж үйлдвэр сэргэж чадахгүй байгаа учраас технологийн багтаамжтай бүтээгдэхүүн үйлдвэрлэх бодит эрмэлзэл хэрэгцээ их биш байна.

      БСШУ-ы яамнаас эрдэм шинжилгээний байгууллагад боловсрогдсон технологийн жагсаалтыг 2006 онд гаргаж үйлдвэрлэгчдийн санал, захиалга авах судалгааг МҮХАҮТ-тай хамтарч зохион байгуулсан боловч эм, хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийнхээс  бусад технологийн талаар санал ирүүлээгүй байна.

      2. Аж үйлдвэрийн бодлого, шинжлэх ухаан, технологийн бодлого уялдаагүй учраас Монгол улсад технологийн агууламж, аж үйлдвэрийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн цогц бодлого хэрэгжихгүй байгаа юм.

      Секторын судалгааны дүнгээс харахад Монгол улсын экспортын бүтээгдэхүүний 45 хувь нь технологи шаардахгүй, 52 хувь нь нам технологиор боловсрогдсон, 2.3 хувь нь дундаж түвшний технологиор хийгдсэн байна. Монгол улсад өндөр технологийн бүтээгдэхүүн байхгүй байна. Тэгвэл Европын эдийн засгийн хамтын ажиллагааны орнуудын дундаж түвшинг авч үзвэл нам технологит бүтээгдэхүүн 15-25 хувь, дундаж технологит бүтээгдэхүүн 40-55 хувь, өндөр технологит бүтээгдэхүүн 20-45 хувь байна.

      3. Манай улсад технологийг боловсруулах, бойжуулах, нэвтрүүлэх, дамжуулах үе шатуудыг дэмжсэн эрх зүй, эдийн засгийн механизм байхгүй байна.

      4. Санхүүжилтийн боломж нэн хомс байна. Сүүлийн жилүүдэд "Жаст" ХХК, "Бороогийн хөндий" хүрээлэн зэрэг хувийн хэвшлийн бизнесийн байгууллага эрдэмтэдийн боловсруулсан технологийг хамтарч бойжуулах, бэлэн болсон заримыг худалдаж авах арга хэмжээ авсан. Гэтэл энэ нь бизнесийн салбарын тун бага хувийг эзэлж байна.


      Зарим технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлснээс
      гарах эдийн засаг, нийгмийн үр дүн

      1.    Малын гоц халдварт өвчний судалгаа, үйлдвэрлэлийн төвийн төсөөлж буй хүчин чадал 10 сая тун вакцин үйлдвэрлэл байх ба 2011 оноос үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эхлэх аажмаар өссөөр 2015 он гэхэд бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлнэ. 1 тун шүлхийн вакцины өөрийн өртөг 385 төг (Энэтхэгийн вакцин 449 төг, ОХУ-ын вакцин 355 төг) гэж тооцоход 2017 онд өөрийн өртгөө төлж дуусах бөгөөд цаашид жил бүр 1.5 тэрбум орчим төгрөгийн ашигтай ажиллах боломжтой юм.

      2.    Зэхэц ажлын хүрээнд жижиг үйлдвэр, цех байгуулагдсанаар 212 ажлын байр шинээр бий болжээ. 2010 оны байдлаар эдгээр үйлдвэр, цехүүд нь жилдээ 2 тэрбум төгрөгийн борлуулалт хийгдэж, улсын төсөвт 200 гаруй сая төгрөгийн татварын орлого оруулж  байна.

      Зэхэц ажлын санхүүжилтийг үр дүнтэй ашиглаж амжилттай ажиллаж байгаа газрууд цөөнгүй байна. Тухайлбал, ШУТИС-ийн Хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн хүрээлэн эсгий, эсгий гутал хийх уламжлалт аргыг орчин үеийн шинжлэх ухааны аргаар баяжуулан үндэсний дэвшилтэт технологийг бий болгосон. Тус хүрээлэн энэ жижиг үйлдвэрээ 8 аймгийн 19 суманд байгуулсанаар 100 гаруй ажлын байр бий болсон байна. Мөн жижиг хэмжээний арьс, савхи, гүзээ сархинаг боловсруулан гоёл, бэлэг дурсгалын зүйлс үйлдвэрлэхийн зэрэгцээ хөдөө орон нутгийн хөдөлмөрчдөд сургалт явуулж байгаа нь ажлын байр бий болгоход зохих хувь нэмрээ оруулж байна.

      ШУҮ-ийн "МОНХИМО" ХХК нь анх ариутгал халдваргүйжүүлэлтийн бэлдмэл үйлдвэрлэхээр зэхэц ажлын санхүүжилт авч үйл ажиллагаагаа эхэлж байсан бол өнөөдөр 1000 квм талбай бүхий ажлын байртай, 43 ажилчинтай, нано, биотехнологийн чиглэлээр судалгаа, туршилт, үйлдвэрлэл эрхэлдэг эрдэм шинжилгээний томоохон байгууллага болсон байна. Ариутгал халваргүйжүүлэлтийн 4 төрлийн 20 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хүн, мал эмнэлэг, эрүүл мэндийн болон нийтийн үйлчилгээ, үйлдвэрлэлийн 200 гаруй байгууллагуудын хэрэгцээнд нийлүүлж байна. Жилдээ 300 гаруй сая төгрөгийн борлуулалт хийж байна.


      Хавсралт 1

      2001 оноос хойш үйлдвэрлэлд нэвтэрсэн технологиуд

      Технологийн нэр

      Гарсан бүтээгдэхүүн

      Хэрэгжүүлсэн байгууллага

       

      1.    Байгалийн гаралтай эм бэлдмэл үйлдвэрлэх

      Асваргал

      Уламжлалт анагаахын шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийн нэгдэл

       

      Нейровален

       

      Барагшун

       

      Бэрхэссазин

       

      Прокатрин,

       

      Склерон,

       

      Цинаспол,

       

      Стеллариафитин

       

      Алюмекатин,

       

      Тамета-3

       

      2.    Өртөг шингэсэн махан бүтээгдэхүүн үйлдвэрлэх

      Төрөл бүрийн махан бүтээгдэхүүн

      Хүнсний шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийн "Само" институт

       
       

      3.    Хүнсний эслэгийн бэлдмэл үйлдвэрлэх

      Эслэгийн бэлдмэл

       
       

      4.    Элэгдэлд тэсвэртэй керамик материал үйлдвэрлэх

      Керамик материал

      Шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийн "Электрон техник, машин судлал"-ын концерн

       
       

      5.    Хөдөөгийн нөхцөлд цөцгий боловсруулах бага оврын иж бүрдэл төхөөрөмж

      Цөцгий боловсруулах төхөөрөмж

       
       

      6.    Нам даралтын зуухыг сайжруулж, хяналтыг автоматжуулах

      Нам даралтын зуух

       
       

      7.    Сарлагийн ширийг иж бүрэн боловсруулах

      Элдсэн сарлагийн шир

      Хөнгөн үйлдвэрийн шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийн "Армоно" нэгдэл

       
       

      8.    Монгол хонины нэхийний дулаан хадгалах чадварыг алдагдуулахгүйгээр зөөлрүүлэх

      Зөөлөн нэхий

       
       

      9.    Өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамын төмөр бетон залгаас үйлдвэрлэх

      Төмөр бетон бортгон шонгийн залгаа

      Эрчим хүчний шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийн "Эрчим" нэгдэл

       
       

      10.  Саалийн фермийн аж ахуйн шинэ хийцийн барилга байгууламж барих

      Нар, малын биеийн илчээр халдаг 24 үнээний шинэ хийцийн байр

      Хөдөө аж ахуйн техникийн нэгдэл

       
       

      11.  Өвс хадлан бэлтгэх механикжсан төхөөрөмж

      Төхөөрөмжүүд

       
       

      12.  Бог мал угаах суурин төхөөрөмж, худгаас ус татах салхин сэнс

       
       
       

      13.  Биологийн идэвхит эм бэлдмэл үйлдвэрлэх

      Эм бэлдмэл, уураг

      ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэн

       
       

      14.  Нүүрснээс бүтээгдэхүүн үйлдвэрлэх

      Гумины бордоо ялзмагт шаврын бэлдмэл, гумины хүчлийн бэлдмэл, креолин

       
       

      15.  Алслагдсан обьектуудаас мэдээлэл хүлээн авч, боловсруулах систем

      Хяналтын систем

      ШУА-ийн Информатикийн хүрээлэн

       
       

      16.  1:100000-1:1000000-ны масштабтай сансрын олон бүсчлэлийн зүйвэр зураг

      Газар зүйн зураг

       
       
       

      17.  Тэсрэх бодис үйлдвэрлэх

      Тэсрэх бодис

      ШУТИС-ийн Уул уурхайн хүрээлэн

       
       

      18.  Жижиг ширхэгтэй алт ялгах

      Төхөөрөмж

         

      19.  ДТХ маягийн ус халаах зуух

      Ус халаах зуух

      ШУТИС-ийн Дулааны техник, үйлдвэрийн экологийн хүрээлэн

       
       

      20.  Арьс, шир үйлдвэрлэх

      бүтээгдэхүүн

      ШУТИС-ийн Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэн

       
       

      21.  Эсгий, эсгий гутлын загвар жижиг үйлдвэр

      Жижиг үйлдвэр

       
       

      22.  Малын дайвар бүтээгдэхүүнийг боловсруулах

      "Эрдэс" бэлдмэл

      ШУТИС-ийн Хүнс-биотехнологийн сургууль

       

      "Хасар-басар" амьтны хоол

       

      23.  Нам температурт шаазан эдлэл үйлдвэрлэх

      Шаазан эдлэл

      ШУТИС-ийн Шинэ материалын судалгааны төв

       
       

      24.  Нэхмэл, сүлжмэл бүтээгдэхүүн, гадуур хувцас үйлдвэрлэх

      ноос, ноолууран бүтээгдэхүүн

      ШУТИС-ийн Нэхмэлийн хүрээлэн

       
       

      25.  Вирусгүй төмсний үр үржүүлэх

      Төмсний шинэ сортууд

      ХААИС-ийн Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн

       
       

      26.  Бэлчээрийг мэрэгчдээс хамгаалах Бактобромадилон бэлдмэл үйлдвэрлэх

      Бэлдмэл

       
       

      27.  Уураг-витаминт эрдэст тэжээл бэлтгэх

      Тэжээл

      ХААИС-ийн Мал аж ахуйн хүрээлэн

       
       

      28.  Ходоод гэдэсний хямралаас сэргийлэх биобэлдмэл үйлдвэрлэх

      Биобэлдмэл

      ХААИС-ийн Мал эмнэлгийн хүрээлэн

       

      29.  Хонь, ямааг шөвөг яраас сэргийлэх амьд вакцин үйлдвэрлэх

      вакцин

       
       

      30.  Адуу, тэмээний томуу эсэргүүцэх вакцин

      вакцин

       
       

      31.  Бруцеллёзыг оношлох

      вакцин

       

      32.  Үхрийн цусан халдвараас сэргийлэх

      вакцин

       
       

      33.  Анагаах ухааны биобэлмэлүүд үйлдвэрлэх

      Иммонобиологийн бүтээгдэхүүн

      Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн

       

      34.  Галзуугийн эдийн өсгөврийн вакцин үйлдвэрлэх

      вакцин

       
       

      35.  Хавдрын эсрэг үйлдэлтэй шинэ эм үйлдвэрлэх

      "Эллипин" эм

      Монос групп

       
       

      36.  Туулгын эсрэг бэлдмэл үйлдвэрлэх

      "Альмонзол" бэлдмэл

      "Цагаан залаа" ХХК

       
       

      37.  Ариутгал, халдваргүйжүүлэлтийн бэлдмэл үйлдвэрлэх

      "Киллса" бэлдмэл

       
       
       

      38.  ХАА-н техник, тоноглол үйлдвэрлэх

      Техник хэрэгсэл

      "Анхны анжис" ХХК

       
       

      39.  Ариутгал, халдваргүйжүүлэлтийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх

      Тамедины цуврал бүтээгдэхүүн

      ШУҮ-ийн "МонХимо" ХХК

       
       

      Химодон

       

      Ариун

       

      Санитол

       

      40.  Бага оврын халаагуур үйлдвэрлэх

      Халаагуур

      ШУА-ийн Физик технологийн хүрээлэн

       
       

      41.  Оношийн бэлдмэл үйлдвэрлэх

      Эм бэлдмэл

      Шинэ эхлэл түм ХХК

       

      42.  Тоон мэдээллийн электрон самбар үйлдвэрлэх

      Электрон самбар

      ШУТИС-ийн Компьютер менежментийн сургууль

       
       

      43.  Хатаалгын нүхэн хоргоор мод хатаах

      Хатаасан банз

      ШУТИС-ийн Үйлдвэрийн технологи, дизайны сургууль

       
       

      44.  Бүхэл үлдэцийг ашиглан цэвэршүүлсэн хавтан үйлдвэрлэх

      Модон бэлдэц

      ШУТИС-ийн Ой, модны салбарын сургалт, судалганы төв

       
       

      45.  Бактерийн бордоо үйлдвэрлэх

      Бордоо

      ХААИС-ийн Дархан дахь Ургамал газар тариалангийн хүрээлэн

       
       

      46.  Жижиг үйлдвэрлэлийн технологийн процессыг хянах, удирдах микроконтрёллорт автоматжуулсан систем үйлдвэрлэх

      мэдрэгч

      Мандал ХХК

       
       
       
       

      47.  Сансрын зураг боловсруулах, бэлчээрийн үнэлгээ хийх

      Газрын зураг

      ШУА-ийн Газарзүйн хүрээлэн

       
       

      48.  Шилмэл сортын төмс үйлдвэрлэх

      Үрийн төмс

      ХААИС-ийн Дорнод бүсийн салбар

       
       

      49.  Малын эрдэс, холимог тэжээл үйлдвэрлэх

      Малын тэжээл

      ШУТИС-ийн Уул уурхайн хүрээлэн, Чойнхор хоршоо

       
       

      50.  Буудайн шинэ сортын үржүүлэг

      Шинэ сорт

      ХААИС

       

      51.  Дотоод шаталтат хөдөлгүүрийн хөргөлтийн шингэн үйлдвэрлэх

      Хөдөлгүүрийн шингэн

      Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн

       
       

      52.  Махны загас үржүүлэх

      бүтээгдэхүүн

      ШУА-ийн Биологийн хүрээлэн

       


       

      Хавсралт 2

      Зэхэц ажлын хүрээнд байгуулагдсан жижиг үйлдвэр, цехийн жагсаалт

       

      Жижиг үйлдвэр, цехийн нэр

      Харъяалах  байгууллага

      1

      Барилгын долгионт хавтангийн үйлдвэр

      Барилга Архитектур нэгдэл

      2

      Элэгдэлд тэсвэртэй керамик материалын цех

      Электрон техник, машин судлалын нэгдэл

      3

      Эсгий, эсгий гутлын загвар жижиг үйлдвэр

      Хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн хүрээлэн

      4

      Усан халаалтын тогооны жижиг үйлдвэр

      Дулааны техник үйлдвэр, экологийн хүрээлэн

      5

      Малын эмийн жижиг үйлдвэр

      Мал эмнэлгийн хүрээлэн

      6

      Худгийн ус өргүүрийн цех

      Геоэкологийн хүрээлэн

      7

      Буудайн ислэгийн бэлдмэлийн цех

      Хүнстех нэгдэл

      8

      Саалийн үнээний механикжсан ферм

      ХАА-н техникийн  нэгдэл

      9

      Имунобиологийн бэлдмэлийн цех

      Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн

      10

      В гепатитын вакцин үйлдвэрлэх цех

      Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн

      11

      Газрын зургийн лаборатори

      ШУА-ийн Газарзүйн хүрээлэн

      12

      Нүүрсний химийн туршилт үйлдвэрлэлийн цех

      ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэн

      13

      Бага оврын халаагуур үйлдвэрлэх цех

      ШУА-ийн Физик технологийн хүрээлэн

      14

      Ашиглагдсан ордоос алт олборлох төхөөрөмж

      ШУТИС-ын харъяа Уул уурхайн хүрээлэн

      15

      Өнгөлгөөний тоосго, ханын бүтээцийн үйлдвэр

      Олон хундага ХХК

      16

      Ахуйн болон бэлэг дурсгалын зориулалтын шаазан эдлэл үйлдвэрлэх цех

      ШУТИС-ийн Материалын технологийн сургууль

      17

      Бага насны тэмээний ноосоор сүлжмэл үйлдвэрлэх цех

      ШУТИС-ийн Нэхмэлийн хүрээлэн

      18

      Барилгын ханын сүвэрхжүүлсэн хөнгөн бетоны жижиг үйлдвэр

      Барилга архитектур нэгдэл

      19

      Бактобромадилон үйлдвэрлэх цех

      Монголын амь ахуй хүрээлэн

      20

      Бүхэл үлдэцийг ашиглаж Finger Joint мебелийн цэвэршүүлсэн хавтангийн цех

      ШУТИС-ийн Ой, модны салбарын сургалт, судалгааны хүрээлэн

      21

      Жижиг үйлдвэрлэлийн технологийн процессийг хянах, удирдах микроконтроллёрт автоматжуулсан систем үйлдвэрлэх цех

      "Мандал" ХХК

      22

      Халдваргүйжүүлэлтийн эм бэлдмэл үйлдвэрлэх цех

      ШУҮ-ийн "МОНХИМО" ХХК

      23

      Эм бэлдмэл үйлдвэрлэх цех

      ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэн

      24

      Дотор мах боловсруулах цех

      ШУТИС-ийн Хүнс, биотехнологийн сургууль

      25

      Морь ба жижиг тракторт угсрах хадуур, тармуур үйлдвэрлэх цех

      "Анхны анжис" ХХК

      26

      Бактерийн бордоо үйлдвэрлэх цех

      ХААИС-ийн Дархан дахь Ургамал газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэн

      27

      Айрганы ган хөхүүр  төхөөрөмжийг үйлдвэрлэх цех

      "Шинэ зүг" ХХК

      28

      Хорт хавдрын эсрэг үйлдэлтэй эллипин эм үйлдвэрлэх цех

      Монос групп

      29

      Агротехнопарк

      Хөдөө аж ахуйн техникийн ШУТҮ-ийн нэгдэл

      30

      Хатаалгын нүхэн хоргоор мод хатаах цех

      ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологи, дизайны сургууль

      31

      Электроникийн үйлдвэрлэлийн цех

      ШУТИС-ийн КТМС

      32

      Оношийн бэлдмэлийн цех

       "Шинэ эхлэл түм" ХХК

      33

      Пробиотик үйлдвэрлэх цех

      Цагаан залаа ХХК






      Хавсралт 3

      Үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд бэлэн болсон технологиуд:


      Технологийн нэр

      Хэрэгжүүлсэн байгууллага

       

      1.     

      "Малын халдварт зарим өвчнийг оношлох, сэргийлэх бэлдмэлүүд үйлдвэрлэх "

      ХААИС-ийн Мал эмнэлгийн хүрээлэн

       
       

      2.     

      "Махны хэвшлийн хонь бий болгох"

      ХААИС-ийн МААЭШХ

       

      3.     

      "Ноолуурын ямааны цөм сүрэг үржүүлэх"

      ХААИС-ийн МААЭШХ

       

      4.     

       "Тариалангийн үндсэн бүсүүдэд давжаа алим болон яст жимсний эх цэцэрлэг, суулгац үржүүлгийн талбай байгуулах"

      ХААИС-ийн Дархан дахь Ургамал газар тариалагийн эрдэм шинжилгээний хүрээлэн

       
       
       

      5.     

       "Тариалангийн төв, зүүн бүсэд буудайн элит болон шилмэл сортын үр үйлдвэрлэх"

       
       

      6.     

      "Таримлыг хог ургамлаас хамгаалах, төмсний эрүүл үр үйлдвэрлэх"

       
       

      7.     

       "Монгол орны эх газрын эрс тэс уур амьсгалтай нөхцөлд асфальт бетон хучилттай авто замын ашиглалтын хугацааг уртасгах"

      ШУТИС

       
       
       
       

      8.     

       "МУ-ын бүсүүд, түүний тулгуур төвүүдийн архитектур төлөвлөлтийн үндэс"

      Барилга, архитектур нэгдэл

       
       

      9.     

       "Фермерийн эрчимжсэн аж ахуйн шинэ хийцийн барилга байгууламж, тоног төхөөрөмжийн зураг төсөл, загварыг бүсийн ялгавартайгаар боловсруулах"

      ХАА-н техникийн нэгдэл

       
       
       
       

      10.   

       "Экскаваторын шанаганы элэгдэлд тэсвэртэй, өөрөө ирлэгддэг шүд цутгаж үйлдвэрлэх"

      ШУТИС

       
       
       

      11.   

       "Арьс ширний үйлдвэрийн хаягдал усыг цэвэрлэх"

      Хөнгөн үйлдвэрийн "Армоно" нэгдэл

       
       

      12.   

       "Ариутгал халдваргүйтлийн нанобэлдмэл үйлдвэрлэх"

      ШУҮ-ийн "Монхимо" ХХК

       
       

      13.   

       "Нанокальцийн бэлдмэл үйлдвэрлэх"

       

      14.   

       "Иод, төмрөөр давхар баяжуулсан давс үйлдвэрлэх"

       
       

      15.   

       "Энзим үйлдвэрлэх"

       

      16.   

       "Ашигтай бичил биетэн, шавьж үржүүлэх"

      ХААИС-ийн Ургамал хамгааллын хүрээлэн

       

      17.   

      "Төмс, жимсний үр суулгац үржүүлэх"

       

      18.   

       "Малын дайвар бүтээгдэхүүнээс төрөл бүрийн фермент, даавар бүтээгдэхүүн үйлдвэрлэх"

      ХААИС-ийн Мал аж ахуйн хүрээлэн

       
       
       

      19.   

       "Хүн амын дунд түгээмэл тархсан өвчний эсрэг нутгийн омогт суурилсан шинэ вакцин, биобэлдмэл үйлдвэрлэх"

      Нийгмийн эрүүлмэндийн хүрээлэн

       
       
       

      20.   

       "Биотүлш, биохий үйлдвэрлэх"

      ХАА-н техникийн нэгдэл

       


      Нүүр хуудас     Буцах     Дээш буцах