Эрдэм шинжилгээ, судалгааны ажил : Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам
Нүүр
    БCШУСЯСӨББага, дундДээдСоёл, урлагШинжлэх ухаанСпортШилэн данс
         
      Эрдэм шинжилгээ, судалгааны ажил
      
      ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ТӨСӨЛ

      Шинжлэх ухаан, технологийн төсөл нь Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэл, Засгийнгазрынүйлажиллагааныхөтөлбөрттусгагдсанарга хэмжээ болонтөрийн захиргааны төв байгууллагын үйл ажиллагааны тулгамдсан асуудлыг судалж шийдвэрлэхэд  чиглэнэ. 2012 оны байдлаар ШУТСангаас нийт 104 төсөл санхүүжүүлэн хэрэгжүүлж, эдгээр ажлуудад 2 тэрбум 343 сая төгрөгний эрдэм шинжилгээний зардал олгогдож байна. Хэрэгжүүлж буй байгууллагаар авч үзэхэд ШУА-ийн харъяа хүрээлэн төвүүд - 12, их, дээд сургуулиуд - 29, салбарын хүрээлэнгүүд - 49, бусад байгууллагууд - 14 төсөл хэрэгжүүлж байна.

      ШУТ-ийн төслүүдийг сонгон шалгаруулахдаа дараах зарчмыг баримталдаг.
      Үүнд:
      · шинжлэх  ухаан, технологийн тэргүүлэх чиглэл, цөм технологийн жагсаалтад хамрагдсан байдал;
      · үр дүнгийн эрэлт хэрэгцээ, шаардлага, шинэлэг, дэвшилтэй тал;
      · нийгэм, эдийн засаг, шинжлэх ухаан, технологийн ач холбогдол;
      · үр дүн нь шаардлагад нийцэж байгаа эсэх;
      · үр дүнг өмчлөх, ашиглахтай холбогдон үүсэж болзошгүй харилцааг зохицуулах арга зам;
      · төслийн үр дүнг үйлдвэрлэл, үйлчилгээнд ашиглах, зах зээлд борлуулах боломж, хүрээ, шаардагдах зардлын хэмжээг тодорхойлсон байдал;
      · хөрөнгийн хэмжээ бодитой эсэх;
      · захиалагчийн зүгээс үзүүлэх санхүүгийн дэмжлэг;
      · лаборатори, туршилт-сорил­тын баазын хангамж, түвшин;
      · хэрэгжүүлэх судлаачдын чадавхи, төсөл хэрэгжүүлж байсан туршлага;
      · салбар, мэргэжлийн судлаачид хамтран оролцсон байдал.

      Тус яамнаас шинжлэх ухаан, технологийн төслүүдийг хэрэгжүүлэхдээ:

      · Шинжлэх ухаан, технологийн төслүүдийн сонголт, санхүүжилтийн хуваарилалтыг улам боловсронгуй болгох
      · Салбарын яамдуудын Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн ажлыг идэвхижүүлэх, хоорондын уялдаа холбоог сайжруулахад анхааран ажиллах
      · ШУТ-ийн төслүүдийн хяналт - санхүүжилт - үр дүнгийн тогтолцоог бодитоор бий болгон, нэгэнт гарсан үр дүнг тухайн салбарт үр ашигтайгаар нэвтрүүлэн ажиллах
      · Төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнгийн мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, сурталчлах, тэдгээрийг эдийн засгийн эргэлтэд оруулах зэрэгт анхааран ажиллаж байна.


      ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ, ЦӨМ ТЕХНОЛОГИЙН ТӨСӨЛ

      Шинжлэх ухаан, технологи, инновацийн хөгжил нь тухайн орны эдийн засгийн хөгжил болон дэлхийн зах зээл дээр түүний өрсөлдөх чадварыг тодорхойлж байдаг тул улс орон бүр шинжлэх ухааны салбарт2010-2014 онд хэрэгжих тэргүүлэх чиглэл, цөм технологийг баталсан байдаг.

      Тэргүүлэх чиглэл нь үндэсний хэд хэдэн чухал зорилтыг нэгэн зэрэг шийдвэрлэж чадахуйц, эсхүл урт хугацаанд тодорхой нэгэн салбарын хөгжлийг тогтвортой хангахад чиглэсэн байх, Эдийн засаг, нийгэм, шинжлэх ухаан, технологийн өнөөгийн тулгамдсан зорилт болон ирээдүйд гарч болзошгүй асуудлыг шийдвэрлэхэд голлох үүрэг гүйцэтгэж чадахуйц байх, Шинжлэх ухаан, технологийн бусад салбар, чиглэлүүдийн хөгжилд чухал нөлөө үзүүлж чадахуйц, салбар дундын шинж чанартай байх, Тухайн тэргүүлэх чиглэл нь олон улсын төвшинд хүлээн зөвшөөрөгдсөн тодорхой түвшин, үр дүнд хүрсэн, гадаадын хөрөнгө оруулалтыг татах чадвартай байх үндсэн шаардлагад нийцнэ. 

      Эдгээр төслүүдийг 3 жилийн хугацаанд хэрэгжүүлэх бөгөөд 1 тэрбум гаруй төгрөгийн санхүүжилт олгоно. Ингэснээр тодорхой технологийн судалгаа, боловсруулалтын ажлыг  хөгжүүлэх, улмаар ойрын ирээдүйд /3-10 жилд/ улс орны эдийн засаг, нийгмийн тодорхой салбарт инновацийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд ахиц дэвшил гарах болно.


      СЭДЭВТ АЖИЛ

      Суурь судалгааны сэдэвт ажил /СССА/ гэдэгт Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 3.1.3-д заасан судалгааг онол, арга зүйн өндөр түвшинд явуулж, шаардлагатай шинэ мэдлэг, мэдээллийг бий болгох, түүнийг хэрэглэх, ашиглах үйл ажиллагааг төлөвлөсөн баримт бичгийг хэлдэг.

      СССА-ыг 2001 оноос эхлэн хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд эрдэм шинжилгээний байгууллага, судлаачдын хамтлаг, эрдэмтэд өөрсдөө дэвшүүлэн, Шинжлэх ухааны академийн холбогдох салбарын бага чуулганаар хэлэлцүүлж, шалгарсан СССА-н жагсаалтыг БШУ-ны яаманд ШУА-аас хүргүүлдэг.

      БШУ-ы сайдын ШУТ-ны салбар зөвлөлөөр ирсэн саналуудыг хэлэлцүүлэн, хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзсэн СССА-ын жагсаалтыг шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн баталдаг.

      СССА-г сонгон шалгаруулахдаа дор дурдсан шалгуур үзүүлэлтийг баримталдаг:

      • СССА-ын агуулга ач холбогдолыг нягталж үзэх
      • Судлаачидад анализ хийх /чадварлаг, цөөн хүнээр гүйцэтгэх/
      • Ажлын агуулгыг чухалчилах /ЗГ-ын 174-р тогтоол, ТЧЦТ-той уялдуулах/
      • Үр дүнг багцлан тодорхойлох
      • СССА-г страгегийн ач холбогдол бүхий том суурь ажилд чиглүүлэх
      • Суурь судалгааны сэдэвт ажлын давхцлыг арилгах, сэдвийн санал болон байгууллага хоорондын уялдааг хангах.

      Шинжлэх ухаан, технологийн мастер төлөвлөгөөнд судалгаа боловсруулалтын ажилд зарцуулах төсвийн хөрөнгө, нөөцийг арилжаалж болохуйц хэрэглээний судалгаа, туршилт, зохион бүтээх ажлын үндэс болсон стратегийн суурь судалгаан тэргүүн ээлжинд төвлөрүүлэн чиглүүлэхээр заасан байдаг.Иймээс стратегийн томоохон асуудлийг шийдвэрэхэд чиглэсэн суурь судалгааг дэмжих бодлого баримталж, эрдэмтдийн мэдлэг, чадвар, хөрөнгө санхүүжилтийг төвлөрүүлэх замаар судалгаа, боловсруулалтын ажлын чанарыг сайжруулаар төлөвлөж байна.

      СССА-ыг сонгон шалгаруулахдаа Их, дээд сургууль, ЭШБ-ын залуу эрдэмтэн, судлаачид сэдэв удирдан ажиллах нөхцөлөөр хангах, гадаадад эзэмшсэн дэвшилтэт технологи, судалгааныхаа арга зүйг өөрийн оронд нутагшуулах боломжийг нээх, мөн сэдэвт ажлуудад гадаадад сурч, ажиллаж байгаа судлаачдыг татан оролцуулах, лабораторийн чадавхийг дээшлүүлэх, залуу судлаачдыг бэлтгэхэд анхааран ажиллана.

      2012 оны байдлаар нийтдээ 138 СССА хэрэгжиж байгаа бөгөөд эдгээрээс ШУА-ийн харъяа хүрээлэн төвүүдэд 79, их, дээд сургуулиудад 38, салбарын хүрээлэнгүүдэд 18, бусад байгууллагуудад 3 тус тус хэрэгжиж байна. 2012 онд нэг СССА-д ноогдох ЭШЗардал дундажаар 15,0 сая орчим төгрөг болсон.


      ИННОВАЦИЙН ТӨСЛИЙН ХЭРЭГЖИЛТ

      Инновацийн төслийн санаачилга нь эдийн засгийн үр ашигтай шинэ, шинэчилсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох; судалгааны үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх зорилгоор 2009 онд бий болсон. Эрдэмтэн судлаачийн; их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын;  салбарын яамд болон хувийн хэвшилтэй хамтарсан түншлэл гэсэн үндсэн 4 хэлбэрээр инновацийн үйл ажиллагааг дэмжсэн төслүүдийг санаачлан 2009 оноос эхлэн нээлттэй зарлаж, нийт 4 тэрбум 448 сая  79 мянган төгрөгийн санхүүжилт бүхий 60 төсөл хэрэгжүүлж байна.  Эдгээр төслийн үр дүнд 60 технологи, бүтээгдэхүүн, 40 орчим жишиг үйлдвэр, цех бий болно. Одоогийн байдлаар 2009-2011онд хэрэгжүүлж байгаа инновацийн төслийн үр дүнд 28 жишиг үйлдвэр, цех байгуулагдан үйл ажиллагаагаа эхлүүлээд байна. Үүнд: Жишиг үйлдвэр 17, үйлдвэрлэлийн цех 7, лаборатори, үйлдвэр 2, зөгийн аж ахуй 1, үрийн аж ахуй 1, бэлэн болсон технологи 40 байна.

      Төрийн өмчийн их сургуулийн эрдэм шинжилгээ, судалгаа,  боловсруулалтын ажилд  дэмжлэг үзүүлэхээр урилга хүргүүлж, МУИС, ХААИС, ШУТИС, ЭМШУИС-д  2012 оноос эхлэн хэрэгжүүлэх инновацийн 4 төсөлд 270,99 сая төгрөгийн санхүүжилт олгохоор шийдвэрлэж, хэрэгжүүлж эхлээд байна.

      Эрдэмтэн судлаачдын боловсруулсан технологи, бүтээгдэхүүнийг эрэлтэд нийцүүлэн бодит хэрэглээ болгох судлаачийнинновацийн төслийн сонгон шалгаруулалтанд нийт 66 төсөл хүлээн авч, 12 төслийг шалгаруулан нийт 934.9 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэлээ.

      Инновацийн үйл ажиллагаанд эрдэмтэд, бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагаа, төр хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх зорилгоор БСШУЯ, МҮХАҮТ хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд "Инновацийн эрэлд" үндэсний хэмжээний уралдаантнэвтрүүлгийг SBNтелевизтэй хамтран зохион байгуулж, шалгарсан 3 төсөлд 150.0 сая төгрөгийн санхүүжилт олгон, хэрэгжүүлж эхэлсэн.

      2012 оноос эхлэн хэрэгжүүлж байгаа төслүүдийн үр дүнджишиг үйлдвэр 7, үйлдвэрлэлийн цех 3, үрийн аж ахуй 1, технологи 16 бий болно.

       
      ТҮНШЛЭЛИЙН ИННОВАЦИЙН ТӨСЛИЙН ХЭРЭГЖИЛТ

      Засгийн газрын 2010 оны 174 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан Шинжлэх ухаан, технологийн салбарын менежментийн шинэчлэлийг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд  тусгагдсан арга хэмжээний хүрээнд Улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийн бодлого, зорилттой уялдуулан салбар дундын тулгамдсан, томоохон асуудлыг шийдвэрлэх төсөл хэрэгжүүлэх,  үр дүнг эдийн засгийн эргэлтэнд оруулах зорилгоор салбарын яамдтай түншлэлийн гэрээ байгуулсан.

      БШУЯ нь ХХААХҮЯ, ЭМЯ-тай хамтран салбарын өмнө тулгамдсан тодорхой нэг асуудлыг шийдвэрлэхэд чиглэгдсэн, үр дүн нь богино хугацаанд эдийн засгийн эргэлтэд орж, улс орны хөгжилд хувь нэмэр оруулахуйц инновацийн төслийг сонгож,  тухайн судалгаа, инновацийн ажлын үр дүнг байнгын хэрэглээ болгох үйлдвэр, бизнесийн байгууллагатай хамтран хэрэгжүүлэх зорилгоор Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн "Барилгын дулаалгын хонины ноосон материал үйлдвэрлэх технологи, тоног төхөөрөмж, жишиг үйлдвэр", Монос группийн "Хавдрын эсрэг үйлдэл бүхий Эллипин шинэ эмийн бэлдмэлийг үйлдвэрлэл болон эмчилгээнд нэвтрүүлэх" төслийг хэрэгжүүлэхээр түншлэлийн гэрээ байгуулж, хамтарч ажиллахаар тохиролцсон нь инновацийн төслийг хамтран санхүүжүүлэх боломжийг олгож, асуудлыг шийдвэрлэх шинэлэг арга хэмжээ болж байна.


      ЗЭХЭЦ АЖИЛ

      Судалгааны ажлын үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд зохих хувь нэмрээ оруулж байгаа арга хэмжээний нэг нь 2001 оноос эхлэн эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх  ажлын үр дүнд бий болсон  технологийг үйлдвэрлэл, хэрэглээ болгох зорилготой зэхэц ажлын төслийг эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр санхүүжүүлж эхэлсэн явдал билээ.

      Эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр  санхүүжүүлэх энэ асуудлыг 2006 онд шинэчлэн найруулсан Шинжлэх ухаан, технологийн тухай хуулиар хуульчилсан юм. Хуулийг хэрэгжүүлэх зорилгоор БСШУ-ны сайдын 2008 оны 4-р сарын 167 дугаар тушаалаар "Шинжлэх ухаан, технологийн зэхэц ажлыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, санхүүжүүлэх, үр дүнг тооцох журам"-ыг  шинэчлэн боловсруулж мөрдөн ажиллаж байна.           

      Зэхэцийн үр дүнг 2001-2010 онд хэрэгжсэн нийт зэхэцийн хэмжээнд нэгтгэн авч үзвэл зэхэц ажил хэрэгжиж эхэлсэнээс хойш нийтдээ 40 жижиг үйлдвэр, цех, 30 орчим төрлийн тоног төхөөрөмж, 40 орчим технологи, 130 гаруй төрлийн  шинэ бүтээгдэхүүн бий болж үйлдвэрлэл үйлчилгээнд нэвтэрсэн байна.

      Зэхэц ажлыг хэрэгжүүлсэн нь зах зээлийн шаардлагад нийцсэн, эрдэмтэн судлаачдын судалгааны ажлын үр дүнг үйлдвэрлэд нэвтрүүлэх, шинжлэх ухаан үйлдвэрлэлийн холбоог бэхжүүлэхэд чухал түлхэц өгсөн, судлаач, санхүүжүүлэгч аль алиндаа ашиг тустай болсон  гэж дүгнэж болно.

      Нүүр хуудас     Буцах     Дээш буцах