Соёлын өв : Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам
Нүүр
    БCШУСЯСӨББага, дундДээдСоёл, урлагШинжлэх ухаанСпортШилэн данс
      Авлигатай тэмцэх
           
        Соёлын өв
        
        Үндэсний Төлөөллийн соёлын биет бус өвийн ЮНЕСКО-гийн жагсаалтад:



        -Морин хуур хөгжммийн уламжлалт урлагийг 2003 онд,-Монгол ардын уртын дууг 2005 онд, -Монгол үндэсний хөөмэйг 2010 онд,-Монгол үндэсний уламжлалт баяр-наадамыг 2010 онд,-"Шувуучлахуй" буюу Бүргэдийн анг 2010 онд тус тус;

        Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн ЮНЕСКО-гийн жагсаалтад:

        -Монгол ардын уламжлалт бүжиг-бий,биелгээг 2009 онд-Монгол туулийн урлагийг 2009 онд,-Үндэсний цуур хөгжмийн урлагийг 2009 онд,-"Монгол лимбэчдийн уртын дуу хөгжимдөх арга барил-битүү амьсгаа"  /нийт 9 өвийг/ тус тус  бүртгүүлэн тунхаглуулсан.
        · ЮНЕСКО-гийн Дэлхийн баримтат өвийн жагсаалтад Лувсанданзаны "Алтан Товч", "Монгол Шунхан Данжуур"-ыг 2011 онд бүртгүүллээ.-"Увс нуурын байгалийн ай сав газар"-ыг  2002  онд  дэлхийн байгалийн өвд,-"Орхоны хөндийн соёлын дурсгалт газар"-ыг 2004 онд,-"Алтайн нурууны хадны зургийн цогцолбор"-ыг 2011 онд.


        Эдгээр өвийг бүртгүүлсний ач холбогдол нь:

        1. Монгол үндэстэн, угсаатан, ястны эрт дээр үед бүтээж, олон зуун жилээр өвлөн эзэмшиж, хөгжүүлж ирсэн соёлын өвөрмөц, гайхамшигт өвүүд нь хүн төрөлхтний соёлын өв сангийн салшгүй бүрэлдэхүүн хэсэг гэдгийг нотолж, дэлхий дахинд баталгаажуулсан
        2. Морин хуур хөгжмийн уламжлалт урлаг, Монгол ардын уртын дуу, Монгол үндэсний хөөмэй, Монгол үндэсний уламжлалт баяр-наадам,"Шувуучлахуй" буюу Бүргэдийн ан нь монгол үндэстний аман болон соёлын биет бус өвийг дэлхий дахинд бүрэн төлөөлнө гэдгийг нотлон харуулсан
        3. Монгол ардын уламжлалт бүжиг-бий, биелгээ, Монгол туулийн урлаг, Үндэсний цуур хөгжмийн урлагийг яаралтай хамгаалах шаардлагатай өв мөн болохыг баталгаажуулж, хадгалж хамгаалах арга хэмжээг нэн даруй авч хэрэгжүүлэхийг анхааруулсан
        4. Монгол Улсын Засгийн газар дэлхийн өвд бүртгэгдсэн Үндэсний төлөөллийн болон яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвүүдийг хадгалж хамгаалах, уламжлан эзэмших,сурталчлан таниулж, түгээн дэлгэрүүлэх талаар өөрийн улс, олон улс, ЮНЕСКО-гийн өмнө тодорхой үүрэг, хариуцлага хүлээх болсонд оршино.  
        Нүүр хуудас     Буцах     Дээш буцах