ТЕНДЕРИЙН ҮР ДҮН : Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам
Нүүр
    БCШУСЯСӨББага, дундДээдСоёл, урлагШинжлэх ухаанСпортШилэн данс
      Авлигатай тэмцэх
           
        ТЕНДЕРИЙН ҮР ДҮН
        

        Огноо : 2018 оны 02 дүгээр сарын 07 өдөр

         

        Тендер шалгаруулалтын нэр: “Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороонд 640 хүүхдийн сургуулийн барилга, Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд 920 хүүхдийн сургуулийн барилга, Баянзүрх дүүргийн 12 дугаар хороонд 960 хүүхдийн сургуулийн барилга, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд 640 хүүхдийн сургуулийн барилга, Хан-уул дүүргийн 15 дугаар хороонд  960 хүүхдийн сургуулийн барилга”-ын ажил

        Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгож буй буцалтгүй тусламжийн хөрөнгө оруулалтаар 1 дүгээр ээлж, 2 дугаар ээлжийн 5 сургуулийн барилгын төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах MECSS/2017-01 дугаартай Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороонд 640 хүүхдийн сургуулийн барилга, Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд 920 хүүхдийн сургуулийн барилга, MECSS/2017-02 дугаартай Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 12 дугаар хороонд 960 хүүхдийн сургуулийн барилга, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд 640 хүүхдийн сургуулийн барилга, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд 960 хүүхдийн сургуулийн барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу угсрах, тоног төхөөрөмж нийлүүлэх,  суурилуулах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тухай түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй, хязгаарлагдмал тендер шалгаруулалтын журмаар зарлаж, 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 11 цаг 00 минут хүртэл хүлээн авч, мөн өдрийн 11:30 цагт үнэлгээний хорооны бүрэлдэхүүн тендерт оролцогчдын төлөөллүүдийг байлцуулан тендерийн нээлтийг хийсэн.

        Монгол Улсын Засгийн газарт олгож буй буцалтгүй тусламжийн хөрөнгө оруулалтаар 1 дүгээр ээлж, 2 дугаар ээлжийн 5 сургуулийн барилгын төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн 1 дүгээр ээлж, 2 дугаар ээлжийн тендерт хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн гэж үнэлэгдсэн BEIJING CONSTRUCTION ENGINEERING GROUP CO., LTD-ыг шалгаруулсан үнэлгээний хорооны дүгнэлт гарч MECSS/2017-01 дугаартай Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороонд 640 хүүхдийн сургуулийн барилга, Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд 920 хүүхдийн сургуулийн барилгын ажлыг 61,976,082.00 /Жаран нэгэн сая есөн зуун далан зургаан мянга наян хоёр/ юань, MECSS/2017-02 дугаартай Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 12 дугаар хороонд 960 хүүхдийн сургуулийн барилга, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд 640 хүүхдийн сургуулийн барилга, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд 960 хүүхдийн сургуулийн барилгын ажлыг 87,470,300.00 /Наян долоон сая дөрвөн зуун далан мянга гурван зуун/ юанаар тус тус гэрээ байгуулах эрх олгох мэдэгдлийг хүргүүлсэн.

        Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт заасны дагуу энэхүү мэдэгдлийг хүлээн авснаас хойш ажлын 5-аас доошгүй өдрийн дараа буюу 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн дотор гэрээ байгуулна.

        Тендерт оролцсон SHANGHAI CONSTRUCTION GROUP CO., LTD, BEIJING UNI- CONSTRUCTION GROUP CO., LTD, CHINA TIESIJU CIVIL ENGINEERING GROUP CO., LTD, CHINA NUCLEAR INDUSTRY 22ND CONSTRUCTION CO., LTD, CHINA RAILWAY CONSTRUCTION GROUP CO., LTD компанид баярлалаа.

         

         

        Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу-44,

         Засгийн газрын III байр, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам,

        Утас: 976-11-320358. Вэб сайт: www.mecss.gov.mn

         

        Нүүр хуудас     Буцах     Дээш буцах