Цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлын зарим хэсгийг эх, эцэг, асран хамгаалагчаас гаргуулах тухай Засгийн газрын тогтоолын төсөл : Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам
Нүүр
    БCШУСЯСӨББага, дундДээдСоёл, урлагШинжлэх ухаанСпортШилэн данс
      Авлигатай тэмцэх
           
        Цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлын зарим хэсгийг эх, эцэг, асран хамгаалагчаас гаргуулах тухай Засгийн газрын тогтоолын төсөл
        

        Төсөл

        МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

        2018 оны … дугаар сарын ... -ны өдөр

         

        Улаанбаатар хот

        Дугаар .......

        Хувь хэмжээ шинэчлэн тогтоох тухай

        Боловсролын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэг, Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.8 дугаар заалт, 15 дугаар зүйлийн 15.1, 15.4, 15.5 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

        1. Төрийн өмчийн цэцэрлэгийн нэг хүүхдэд ногдох өдрийн хоолны зардлыг  8-10 цагаар ажилладаг цэцэрлэгт 3000 (гурван мянга) төгрөгөөр, 24 цагаар ажилладаг цэцэрлэг, сувиллын, тусгай, болон асрамжийн цэцэрлэгт 4000 (дөрвөн) төгрөгөөр тус тус тогтоосугай.

        2. Төрийн өмчийн 8-10 цагаар ажилладаг ердийн цэцэрлэгийн нэг хүүхдэд ногдох хоолны зардлын 55 хувь буюу 1650 (нэг мянга зургаан зуун тавь) төгрөг, 24 цагаар ажилладаг цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлын 60 хувь буюу 2,400 (хоёр мянга дөрвөн зуу) төгрөг, Нийгмийн халамжийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т заасан цэцэрлэгийн насны хүүхдийн нэг өдрийн хоолны зардлыг 100 хувь тус тус улсын төсвөөс санхүүжүүлсүгэй.

        3. Хоолны зардлын шинэчилсэн хувь, хэмжээг 2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдсүгэй.

        4. Төрийн өмчийн цэцэрлэгийн нэг хүүхдэд ногдох хоолны зардлын улсын төсвөөс санхүүжүүлэх зардлын гүйцэтгэлийг хүүхэд-өдрөөр хянаж, зөрүүг нь тооцож байхыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

        5. Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн 2-6 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд; бүтэн ба хагас өнчин хүүхэд; гэр оронгүй тэнэмэл амьдралтай иргэний хүүхэд; төрөлжсөн асрамжийн үйлчилгээнд хамрагдаж байгаа хүүхэд; босго шугамаас доогуур амьжиргаатай өрх толгойлсон эх, эцгийн хүүхдийн мэдээллийг хууль тогтоомжид заасны дагуу холбогдох байгууллагад тогтмол гаргаж өгөхийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам /С.Чинзориг/-д даалгасугай .

        6. Хүүхдийн хоолонд хэрэглэх хүнсний бүтээгдэхүүний чанар, илчлэг, шимт бодисын хэмжээ, эрүүл ахуйн шаардлага, орчны ариун цэвэрт тогтмол хяналт тавьж ажиллахыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар /Н.Цагаанхүү/-т үүрэг болгосугай.

        7. Энэ тогтоол гарсантай холбогдуулан Засгийн газрын 2012 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн “Хоолны зардлын дундаж норматив батлах тухай” 106 дугаар тогтоолын 2 дугаар заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

         

         

        Монгол Улсын Ерөнхий сайд                                          У.ХҮРЭЛСҮХ

        Боловсрол, соёл, шинжлэх ухаан,

        спортын сайд                                                                      Ц.ЦОГЗОЛМАА

        Сангийн сайд                                                                      Ч.ХҮРЭЛБААТАР

         


         

        ТАНИЛЦУУЛГА

        Боловсролын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэг, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.8 дугаар заалт, 15 дугаар зүйлийн 15.4, 15.5 дахь хэсэгт 2016 оны 4 дүгээр сард нэмэлт орсонтой холбогдуулан “Хувь хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Монгол Улсын Засгийн газрын тогтоолын төслийг боловсрууллаа.

        Монгол Улсын хэмжээнд сургуулийн өмнөх боловсролын байгууллагад хамрагдаж буй хүүхдийн тоо жил ирэх тусам өсч байна. 2015-2016 оны хичээлийн жилд 225388 хүүхэд, 2016-2017 оны хичээлийн жилд 243432 хүүхэд хамрагдаж байсан.

         2017-2018 оны хичээлийн жилд цэцэрлэгийн насны 310201 хүүхэд байгаагаас 256720 хүүхэд 1416 цэцэрлэгт сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдаж  байна. Энэ хичээлийн жилд 220049 хүүхэд төрийн өмчийн, 36671 хүүхэд төрийн бус өмчийн цэцэрлэгт хамрагдаж байна.

        Энэхүү тогтоолоор 2 асуудлыг батлан шийдвэрлүүлэхээр тусгав. Үүнд:

        Нэг. Цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлын хэмжээ

                    Эрүүл мэндийн сайдын 2017 оны “Хоногийн хоол хүнсээр авбал зохих илчлэг, үндсэн шимт бодис, аминдэм, эрдэс бодисын зөвлөмж хэмжээ батлах тухай” А/74 дүгээр тушаалд 1-3, 4-6 настай Монгол хүүхдийн хоол хүнсээр авбал зохих илчлэг үндсэн шимт бодисын хэмжээг тодорхой зааж өгсөн. /Хүснэгт-1/

        Засгийн газрын 2012 оны  “Хоолны зардлын дундаж норматив батлах тухай” 106 дугаар тогтоолоор цэцэрлэгийн хүүхэд бүрийн нэг өдрийн хоолны зардлыг ердийн цэцэрлэгт 1,650 (нэг мянга зургаан зуун тавь) төгрөгөөр, сувиллын, тусгай болон асрамжийн цэцэрлэгт 2,400 (хоёр мянга дөрвөн зуу) төгрөг болгон нэмэгдүүлж баталсан.

        Энэ тогтоолд заасан зардлаар өнөөгийн зах зээлийн өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс шалтгаалан Монгол хүүхдийн хоногийн хоол хүнсээр авбал зохих шим тэжээлийг хангалттай авч чадахгүй байна. /Хүснэгт-2/

        Мөн аймаг, нийслэлийн цэцэрлэгүүдэд хүнсний бүтээгдэхүүн нийлүүлж буй аж ахуйн нэгж, компанийн үнийн судалгааг нийт 185 цэцэрлэгт 14 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнд хийхэд тэдгээрийн үнэ ялгаатай, зарим нэр төрлийн бүтээгдэхүүнийг  зах зээлийн үнээс өндрөөр нийлүүлж байна. /Хүснэгт-3/

        Хүүхдийг эрүүл, эсэн мэнд өсөн бойжиход бие махбодийн хэвийн үйл ажиллагааг хангах, илч зарцуулалтыг нөхөхөд илчлэг, аминдэм бүхий шим тэжээлтэй хоол, хүнс чухал ач холбогдолтой. Сургуулийн өмнөх боловсрол буюу 2-5 насанд хүүхдийн бие бялдар, оюун ухаан, нийгэмшихүйн хөгжлийн суурь тавигддаг. Иймд хүүхэд эрүүл эсэн мэнд бойжих, ирээдүйд амжилттай суралцахад нь уураг, аминдэм, эрдэс бодисоор баялаг хоол хүнсээр хангах нь нэн чухал дэмжлэг болно.

        Тус тогтоолоор 8-10 цагаар ажилладаг цэцэрлэгийн нэг хүүхдэд ногдох өдрийн хоолны зардлыг  1350 (нэг мянга гурван зуун тавь) төгрөгөөр, 24 цагаар ажилладаг цэцэрлэг, сувиллын, тусгай, болон асрамжийн цэцэрлэгт 1600 (нэг мянга зургаан зуу) төгрөгөөр нэмэгдүүлэхээр зардлын тооцоог боловсруулав. Ингэж нэмэгдүүлэхдээ хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт, үнийн өсөлтөөс хамаарч нэг хүүхдэд ногдох шимт тэжээлийг зохих хэмжээнд нь хангах боломжгүй байгаа нөхцөл зэргийг харгалзан үзсэн болно.

        Зардлыг тогтоолын төсөлд дор дурдсанаар батлуулахаар боловсруулсан. Үүнд:

        1.    Ердийн цэцэрлэгийн хүүхдийн нэг өдрийн хоолны зардлыг 3000 төгрөг;

        2.    Сувиллын, тусгай болон асрамжийн цэцэрлэгийн хүүхдийн нэг өдрийн хоолны зардлыг 4000 төгрөг.

        Ингэж нэмэгдүүлсэн нь одоо хүчин төгөлдөр үйлчилж буй нэг хүүхдэд ногдох нэг өдрийн хоолны зардлыг ердийн цэцэрлэгт 45%, сувиллын, тусгай болон асрамжийн цэцэрлэгт 40% нэмэгдүүлсэн дүнтэй байгаа юм.

                    Улсын төсвөөс төрийн өмчийн цэцэрлэгт хамрагдаж буй хүүхдийн хоолны зардалд жил бүр төсөв батлагддаг бөгөөд 2015 онд 184953 хүүхдийн хоолны зардалд 43.86 тэрбум төгрөг, 2016 онд 192237 хүүхдийн хоолны зардалд 48.89 тэрбум төгрөг баталсан. 2017 онд 201146 хүүхдийн хоолны зардалд 50.55 тэрбум төгрөг төсөвлөн зарцуулагдсан. 2018 онд 211872 хүүхдийн хоолны зардалд 53 тэрбум төгрөг төсөвлөөд байна.

        Хоёр. Төрөөс төрийн өмчийн цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлын хариуцах хувь

        Төрийн өмчийн цэцэрлэгийн нэг хүүхдэд ногдох хоолны зардлын 50%-ийг төр, үлдсэн 50%-ийг эцэг эх, асран хамгаалагч хариуцан гаргаж байсан.

        Өнөөдрийн байдлаар төр бүрэн хариуцаж байгааг өөрчилж тодорхой хэсгийг эцэг, асран хамгаалагчаас гаргуулснаар нийгмийн эмзэг бүлгийн хүүхдүүд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй болж, цэцэрлэгийн хамран сургалт буурах магадлалтай. Яамны газар хэлтсүүдээс санал авахад Нийслэл болон дүүргүүдийн захын хорооллын цэцэрлэгийн хүүхдийн тоо буурч, “Хүүхэд бүр цэцэрлэгт” гэсэн Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн заалт хэрэгжихэд хүндрэл учирч болзошгүй талаар дурдсан байсан.

        Ийм байдал гаргахгүй байх, хүүхдүүдийг цэцэрлэгт бүрэн хамруулахын тулд Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-т заасны дагуу нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн 2-6 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, бүтэн ба хагас өнчин хүүхэд, гэр оронгүй тэнэмэл амьдралтай иргэний хүүхэд, төрөлжсөн асрамжийн үйлчилгээнд хамрагдаж байгаа хүүхэд, босго шугамаас доогуур амьжиргаатай өрх толгойлсон эх, эцгийн хүүхдийн хоолны зардлыг төр бүрэн хариуцахаар төсөлд тусгайлсан заалт оруулсан. /Хүснэгт-7/

        Монгол Улсын Үндсэн хуульд үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь иргэн бүрийн журамт үүрэг, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд “хүүхдийнхээ хоолны зардлын тодорхой хувийг хариуцах”-ыг эцэг эх, асран хамгаалагчийн үүрэг гэж тус тус томьёолон заасан байна. Энэ нь бага насны хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгох ажил зөвхөн цэцэрлэгийн асуудал бус цэцэрлэгийн багш, эцэг, эх адил тэгш эрх, үүрэгтэй байж, хамтдаа хариуцлага хүлээнэ гэсэн үг юм.

        Цэцэрлэгийн хоол, хүнсний аюулгүй, чанарлаг байдал цаашлаад хүүхдийн өсөлт хөгжлийг дэмжих, эрүүл өсөн бойжиход зайлшгүй шаардагдах нэг өдрийн хоолны зардлыг нэмж тогтоох шаардлагатай байгаа ба үүнд эцэг эх, асран хамгаалагчдын оролцоог нэмэгдүүлснээр 2-5 насны хүүхдүүдийн хоолны чанар болоод тэдний хөгжилд ихээхэн ач холбогдолтой.

        Хүснэгт 1. Хүүхдийн хоногийн хоол хүнсээр авбал зохих илчлэг, үндсэн шимт бодисын зөвлөмж хэмжээ

        Насны бүлэг

        Хүйс

        Авбал зохих илчлэг, үндсэн шимт бодис

        Илчлэг (ккал)

        Уураг, г

        Тос, г

        Нүүрс ус, г

        Эслэг, г

        1-3 нас

        Эр

        1060

        15

        41

        158

        14

        Эм

        980

        14

        38

        144

        14

        4-6 нас

        Эр

        1470

        22

        49

        235

        18

        Эм

        1330

        20

        44

        212

        18

        Хүснэгт 2. Улаанбаатар хотын хүнсний нэрийн зарим бүтээгдэхүүний 2012, 2016 оны үнийн харьцуулалт

         

         

         

        /төгрөг/

        Бүтээгдэхүүний нэр

        Хэмжих нэгж

        2012 онд

        2016 онд

        Гурил, 1-р зэрэг

        кг

        696

        1,120

        Алим

        кг

        3,571

        4,080

        Төмс

        кг

        1,033

        969

        Байцаа

        кг

        1,103

        1,455

        Лууван

        кг

        1,184

        1,693

        Манжин

        кг

        1,161

        1,966

        Бөөрөнхий сонгино

        кг

        1,027

        1,285

        Давс, цагаан

        кг

        370

        700

        Ургамлын тос

        л,

        2,740

        3,423

        Өндөг

         ш

        266

        284

        Цагаан будаа

        кг

        1,699

        2,539

        Хонины мах

        кг

        6,637

        5,459

        Үхрийн  мах

        кг

        7,291

        6,758

        Шингэн сүү

        л

        1,095

        1,280

        Тараг

        л

        1,530

        2,091

        Элсэн чихэр

        кг

        1,702

        1,991

         Хүснэгт 3. Аймаг, нийслэлийн цэцэрлэгт нийлүүлж буй хүнсний бүтээгдэхүүний үнийн зөрүү

         

         

         

         

         

         

         

        /төгрөг/

        Хүнсний бүтээгдэхүүний нэр

        Улсын дундаж үнэ

        Аймгийн дундаж үнэ

        Илүү үнээр худалдаж авсан

        Нийслэ-лийн дундаж үнэ

         

        Аймаг тоо

        Дээд үнэ

        Доод үнэ

        Доод үнэ

        Дээд үнэ

        1

        Мах /ястай/

        6317

        5750

        3

        5907

        5252

        6883

        5620

        0

        2

        Мах /ясгүй/

        7275

        5170

        1

        4928

         

        8515

        5700

        0

        3

        Гурил

        1183

        1208

        4

        1133

        1052

        1090

        0

        1252

        4

        Цагаан будаа

        2404

        2337

        7

        2594

        2363

        2648

        2254

        0

        5

        Шар будаа

        1812

        1855

        13

        2406

        1916

        1653

        1580

        0

        6

        Үзэм

        6566

        6327

        9

        9176

        6353

        7444

        0

        8160

        7

        Элсэн чихэр

        2470

        2335

        2

        2435

        2424

        2604

        2048

        0

        8

        Төмс

        1227

        1130

        4

        4457

        1141

        1324

        1139

        0

        9

        Лууван

        1915

        1612

        3

        1964

        1672

        2218

        1089

        0

        10

        Байцаа

        1684

        1610

        3

        1973

        1629

        1758

        910

        0

        11

        Манжин

        1945

        1477

        6

        1566

        1566

        2414

        992

        0

        12

        Сонгино

        1471

        1514

        11

        1526

        1526

        1428

        1010

        0

        13

        Сүү

        1339

        1275

        18

        1299

        1299

        1402

        0

        1631

        14

        Ургамлын тос

        3599

        3747

        5

        4023

        3752

        3451

        0

        3577

                                 

        Хүснэгт 4. Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу цэцэрлэгийн хүүхэд бүрийн нэг өдрийн хоолны зардлын хэмжээ

                   

        /төгрөг/

                        Засгийн газрын    

                           тогтоолын он,

                                       дугаар

        Цэцэрлэгийн

        ангилал

        Хугацаа

        2001 он

        Дугаар 182

        2006 он

        Дугаар 167

        2008 он

        Дугаар 45

        2009 он

        Дугаар 85

        2012 он

        Дугаар 106

        8-10 цагаар ажилладаг

        жилд

          36,000*

          39,500*

          /62,510/

        /209,000/

        /313,500/

        өдөрт

               /189/

               /208/

               329*

            1,100*

            1,650*

        24 цагаар ажилладаг, сувилалын болон тусгай цэцэрлэг

        жилд

         -

         -

          /93,670/

        /304,000/

        /456,000/

        өдөрт

         -

         -

               493*

            1,600*

            2,400*

        * Засгийн газрын тогтоолоор баталсан зардлын хэмжээ

        Хүснэгт 5. Төр болон эцэг эх, асран хамгаалагч хариуцах хувь, зардлын тооцоог хийсэн хүснэгт. /8-10 цагаар ажилладаг ердийн цэцэрлэгийн нэг хүүхдэд ногдох хувь, хэмжээ/

         

         

          

         /төгрөг/

        Жилийн хоног, өдөр

        Нэг хүүхдэд ноогдох хоолны зардал /төгрөг/

        Эцэг эх, асран хамгаалагч хариуцах хувь хэмжээ, /төгрөг/

        Төр хариуцах хувь хэмжээ /төгрөг/

        45%

        55%

        Нэг жилд /190 х/

        570,000

        256,500

        313,500

        Нэг сард /22 х/

        66,000

        29,700

        36,300

        Нэг өдөрт

        3,000

        1,350

        1,650

                 

        Хүснэгт 6. Төр болон эцэг эх, асран хамгаалагч хариуцах хувь, зардлын тооцоог хийсэн хүснэгт /8-10 цагаар ажилладаг ердийн цэцэрлэгийн нэг хүүхдэд ногдох хувь, хэмжээ/                                                      

        /төгрөг/

        Жилийн хоног, өдөр

        Нэг хүүхдэд ноогдох хоолны зардал /төгрөг/

        Эцэг эх, асран хамгаалагч хариуцах хувь хэмжээ /төгрөг/

        Төр хариуцах хувь хэмжээ/төгрөг/

        60%

        60%

        Нэг жилд /190 х/

                      760000

                   304,000

                   456,000

        Нэг сард /22 х/

                        88000

                     35,200

                     52,800

        Нэг өдөрт

                          4000

                       1,600

                       2,400

        Хүснэгт 7. Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай хүүхэд

                     

        /тоогоор/

        Д/д

        Нас

        2017 он

        Нийт

        Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд

        Бүтэн өнчин

        Хагас өнчин

        Гэр оронгүй тэнэмэл амьдралтай иргэний хүүхэд

        Босго шугамаас доогуур амьжиргаатай өрх толгойлсон эх, эцгийн хүүхэд

        1

        2

        502

        637

        44188

        *

        3278

        48605

        2

        3

        630

        768

        43634

        *

        3071

        48103

        3

        4

        665

        884

        43051

        *

        3144

        47744

        4

        5

        643

        892

        42458

        *

        2926

        46919

        Дүн

        2440

        3181

        173331

        *

        12419

        191371

        *Одоогоор Өрхийн мэдээллийн санд дээрх хүүхдүүдийн талаарх мэдээлэл бүртгэгдээгүй байна

                               

         

        БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН ЯАМНЫ
        Сургуулийн өмнөх боловсролын бодлогын газрын мэгэжилтэн Ө.Ганболд, Н.Оюунбат нарт саналаа ирүүлнэ үү

        ganbold@mecs.gov.mn
        oyunbat@mecs.gov.mn

        Утас: 51-263284






        Ердийн цэцэрлэг нь хоёр наснаас сургуульд элсэх хүртэлх насны хүүхдийг асрах, хамгаалах, хүмүүжүүлэх, сургах цогц үйл ажиллагаагаар хүүхдийн бие бялдар, оюун ухаан, нийгэмшихүйн хөгжлийг дэмжих сургалтын байгууллагыг хэлнэ.

        Сувиллын цэцэрлэг нь хоёр наснаас сургуульд элсэх хүртэлх насны биеийн өсөлт, оюун ухааны хөгжлийн хоцрогдолтой хүүхдийг асрах, хамгаалах, хүмүүжүүлэх, сургах цогц үйл ажиллагаагаар хүүхдийн бие бялдар, оюун ухаан, нийгэмшихүйн хөгжлийг дэмжих сургалтын байгууллагыг хэлнэ.

        Тусгай цэцэрлэг нь хоёр наснаас сургуульд элсэх хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг асрах, хамгаалах, хүмүүжүүлэх, сургах цогц үйл ажиллагаагаар хүүхдийн бие бялдар, оюун ухаан, нийгэмшихүйн хөгжлийг дэмжих сургалтын байгууллагыг хэлнэ.

        Асрамжийн цэцэрлэг нь хоёр наснаас сургуульд элсэх хүртэлх насны эцэг, эх, асран хамгаалагчгүй болох нь албан ёсоор тогтоогдсон өнчин, хагас өнчин хүүхдийг асрах, хамгаалах, хүмүүжүүлэх, сургах цогц үйл ажиллагаагаар хүүхдийн бие бялдар, оюун ухаан, нийгэмшихүйн хөгжлийг дэмжих сургалтын байгууллагыг хэлнэ.

        “босго шугам” гэж нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас Нийгмийн халамжийн тухай хуулийн 29.1-д заасан мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн өрхийг амьжиргааны түвшингээр эрэмбэлж оноо өгөх байдлаар тогтоосон хязгаарыг.

        Нүүр хуудас     Буцах     Дээш буцах