СХДүүргийн 18-р хорооны сувилалын цэцэрлэг халаалтгүй байна : Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам
Нүүр
    БCШУСЯСӨББага, дундДээдСоёл, урлагШинжлэх ухаанСпортАвлигатай тэмцэх
         
      СХДүүргийн 18-р хорооны сувилалын цэцэрлэг халаалтгүй байна
      

      Санал №1402066526:

      СХДүүргийн 18-р хорооны сувилалын цэцэрлэг халаалтгүй байна. Хүүхдийн цэцэрлэг халаалтгүй байхаар хүүхдүүд яаж эрүүл байх юм бэ? Яаралтай арга хэмжээ авч өгнө үү

      Хариу:
      Улаанбаатар Дулааны Сүлжээ ХК-н Санал гомдол хариуцсан мэргэжилтэн Чулуунбаатар: Өргөдөл гомдлыг шийдвэрлэлээ. : Иргэн Цэгмэдийн Мөнгөнзулын хүсэлтийн хариу, Гомдол гарсан цэцэрлэг нь Сонгинохайрхан дүүргийн 18-р хорооны 41-р цэцэрлэг бөгөөд хариуцсан байцаагч П.Ууганбаярыг газар дээр нь очиж шалгуулахад параметр нь 13.30 цагийн байдлаар 50/42 75/55 G=4,1 т/ц хэрэгцээний халуун ус 52хэм байв. Тус цэцэрлэгийг слесарь нь зарцуулалт өндөр байна гэсэн шалтгаанаар хаалтаар шахаж тохируулсанаас гомдол гарсан учир буцааж хаалтыг онгойлгож хэвийн байдалд оруулж тохируулсан. Дээрх байдлын талаар гомдол гаргасан иргэн Ц.Мөнхзулд мэдэгдсэн билээ. Мөн цэцэрлэгийн слесарьд дахин ийм байдал гаргаж болохгүй талаар зааварчилгаа өгөв. "УБДС" ТӨХК / Дулааны үйлчилгээний 1-р алба / Д:Баяртогтох 
      Нүүр хуудас     Буцах     Дээш буцах