Сурах орчин нөхцлөөр хангах арга хэмжээ авч өгнө үү : Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам
Нүүр
    БCШУСЯСӨББага, дундДээдСоёл, урлагШинжлэх ухаанСпортШилэн данс
      Авлигатай тэмцэх
           
        Сурах орчин нөхцлөөр хангах арга хэмжээ авч өгнө үү
        

        Санал №1409037945

        БГД 2-р хороонд ганц 66-р цэцэрлэг байдаг бөгөөд нэг анги нь 60 хүүхэдтэй байна. Энэ цэцэрлэг нь 3 давхар боловч нэг давхраа өөр газарт түрээслүүлдэг, хүүхдүүдээ давчуу, хэт олон тоогоор нэг ангид авч байна. Үүнд зохицуулалт хийж цэцэрлэгийн хүүхдүүдийг сурах орчин нөхцлөөр хангах арга хэмжээ авч өгнө үү?
        Хариу:

        Баянгол дүүргийн Боловсролын хэлтэс-н Алах мэргэжилтэн Батцэцэг:
        Баянгол дүүргийн 66- р цэцэрлэгийн барилга нь 1972 онд ашиглалтанд орсон. Тус цэцэрлэг дүүргийн 2- р хороонд байршилтай ганц цэцэрлэг бөгөөд цэцэрлэгийн 3 давхар 2001 онд Нийслэлийн өмчийн харилцааны газрын даргын шийдвэрээр "Монгол бизнес" дээд сургууль хувьчилж авсан байдаг. Одоо манай цэцэрлэг1-2 давхарт 6 бүлэгт 300 гаруй хүүхэд хүлээн авч сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээг олгож байна.
        Нүүр хуудас     Буцах     Дээш буцах