Сургалтын төлбөрт төрөөс хяналт тавь : Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам
Нүүр
    БCШУСЯСӨББага, дундДээдСоёл, урлагШинжлэх ухаанСпортШилэн данс
      Авлигатай тэмцэх
           
        Сургалтын төлбөрт төрөөс хяналт тавь
        

        Санал №1411104061

        Сургалтын төлбөрийн талаар юм тодруулмаар байна. Саяхан 5-6 жилийн өмнө дээд сургуулин 1 кредит цаг 24мянга гэж байсан бол одоо 1 кредит 65900 болсон байна. жил ирэх бүр үнээ өсгөсөөр байна. 
        Үүн дээр ямар арга хэмжээ авч байна вэ. Жирийн дундаж орлоготой ар гэрийн хувьд 1 кредит гэхээр хагас улиралдаа 15кредитийн хичээл үзэхээр 988,500 төгрөгийн сургалтын төлбөр төлж байна. жилд тэгэхээр бараг 2 сая төгрөгөөр сурч байна. МУИС-ийн одоогийн кредит 65900 байна.Энэ нь үнэрээр хүнд тусч байна . Мөн дээр нь сургах орчин ,номын сангаар хангасны төлбөр гэж 100 мянга авах юм. Сургалтын кредит цагын тооцоонд энэ төлбөр нь шингэсэн байдаггүй юмуу. Сурагч биднээс ингэж мөнгө шулж, сургалтын үнээ санааны зоргоор нэмж байхад боловсролын сайдын зүгээс юу хийж байгаа нь тодорхойгүй байна. үүнийг холбогдох газраар нь шалгуулмаар байна

        Боловсрол, шинжлэх ухааны яам:
        Сайн байна уу. Боловсролын тухай хуулийн 36 дугаар зүйлийн дагуу тухайн сургуулийн Удирдах зөвлөл нь тус хуулийн 36.11.4.д заасны дагуу сургалтын төлбөр, дотуур байрны үйлчилгээний төлбөрийн хэмжээг зохих журмын дагуу тогтоодог. Удирдах зөвлөл нь үүсгэн байгуулагч, багш, суралцагч, төгсөгчийн төлөөлөлтэй байдаг. Удирдах зөвлөлд орох багш, суралцагчийн төлөөллийг хамт олны хурлаас сонгодог. Сургалтын төлбөрийг тухайн жилийн инфляциас ихгүй өсгөх төлөөр манай яам чиглэл өгдөг. Үүний дагуу сургалтын төлбөрийг тухайн сургуулийн Удирдах зөвлөл хэлэлцэн тогтоож байгаа. Сургалтын төлбөрөөс гадна хураамж авахыг хориглосон байгаа. Та дээрх асуудлаар МУИС-ийн Сургалтын нэгдсэн бодлогын хэлтсийн дарга Ундрам /99119689/-с тодруулна уу.
         
        Нүүр хуудас     Буцах     Дээш буцах