36 сарын тэтгэмж өгөх байтал 18 сарын тэтгэмж өгсөн : Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам
Нүүр
    БCШУСЯСӨББага, дундДээдСоёл, урлагШинжлэх ухаанСпортШилэн данс
      Авлигатай тэмцэх
           
        36 сарын тэтгэмж өгөх байтал 18 сарын тэтгэмж өгсөн
        

        Санал №1411130967:

        Хөвсгөл аймгийн Баянзүрх сум. 2014 оны 6 сард өндөр насны тэтгэвэрт гарсан. Тэтгэвэрт гарахад хуулийн дагуу 36 сарын тэтгэмж өгнө гэж байсан.Гэтэл энэ жил 18 сарын тэтгэмж өгсөн. Тэтгэмжийг ажилчныхаар олгосон байна. Яагаад надад 18 сараар олгосон юм бэ. Гүйцэт олгож өгнө үү.
        Боловсрол, шинжлэх ухааны яам:
        Сайн байна уу. Боловсролын тухай хуулийн 43.1.4.төрийн болон орон нутгийн өмчийн мэргэжлийн сургалт- үйлдвэрлэлийн төв, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт энэ хуулийн 43.1.2-т заасан албан тушаалд 25 ба түүнээс дээш жил ажилласан иргэн өндөр насны тэтгэвэр тогтоолгоход 24 сарын, үүнээс сум, тосгон, багийн сургууль, цэцэрлэгт 10 ба түүнээс дээш жил ажилласан бол 36 сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг төрийн албан хаагчийн цалингийн сүлжээг баримтлан улсын төсвөөс ажиллаж байгаа байгууллагаар нь дамжуулан олгох; гэж заасан байдаг. Иймд Та манайд мэдээллээ бүрэн явуулна уу. Мөн манай хуулийн хэлтсийн мэргэжилтнээс 266297 утсаар холбогдож зөвөлгөө авна уу.
        Нүүр хуудас     Буцах     Дээш буцах