Боловсролын бодлогын газар : Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам
Нүүр
    БCШУСЯСӨББага, дундДээдСоёл, урлагШинжлэх ухаанСпортШилэн данс
         
      Боловсролын бодлогын газар
      
      Cтратегийн бодлого, төлөвлөлтийн асуудал хариуцсан
      зохион байгуулалтын бүтцийн нэгжийн үндсэн үүрэг, чиг үүрэг:


      Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 1 дүгээр зорилтын хүрээнд боловсролын хөгжлийн бодлого, төлөвлөлтөд шинжилгээ хийх, хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, эрх зүйн баримт бичгийг боловсронгуй болгох, батлуулах, бодлогын удирдамжаар хангах үндсэн үүрэг хүлээнэ.  

      Энэ үндсэн үүргийн хүрээнд боловсролын талаарх хууль тогтоомж, бодлого, стратеги, хөтөлбөрийг боловсронгуй болгох төсөл боловсруулах, боловсролын тогтолцоог хөгжүүлэх, удирдлага, зохион байгуулалт, салбарын хүний нөөцийн тасралтгүй хөгжлийг хангах, бодлогын шинжилгээ хийх, бодлогын удирдамжаар хангах, хэрэгжүүлэх үйл ажиллагааны зохицуулалтыг сайжруулах чиг үүрэг хэрэгжүүлнэ.
       

      Энэ нэгжийн үйл ажиллагаа нь сайдын эрхлэх асуудлын хүрээний боловсролын салбарыг хөгжүүлэх баримт бичгүүдийг боловсруулах, хууль тогтоомжийн үзэл баримтлал,   урт,   дунд,   богино   хугацааны   бодлого,   стратеги,   мастер   төлөвлөгөө, хөтөлбөрийн төсөл боловсруулах, олон нийтээр хэлэлцүүлэх, холбогдох байгууллагаар батлуулахад дэмжлэг үзүүлэх, салбарыг бодлогын удирдамжаар хангахад чиглэгдэнэ. 

      Энэ нэгжийн үндсэн үйлчлүүлэгч нь сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, боловсрол, шинжлэх ухааны байгууллага, эрдэмтэн, судлаач, иргэд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь бусад яам, Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг, нутгийн захиргааны байгууллага, сургуулийн өмнөх, ерөнхий болон бүх нийтийн боловсрол, сургалтын байгууллага, их, дээд сургууль, шинжлэх ухааны байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага байна. 

      Монгол улсын засгийн газрын
      2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн
      402 дугаар тогтоол

       

      Нүүр хуудас     Буцах     Дээш буцах