Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар : Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам
Нүүр
    БCШУСЯСӨББага, дундДээдСоёл, урлагШинжлэх ухаанСпортАвлигатай тэмцэх
         
      Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар
      

      Бодлогын хэрэгжилтийг зохицуулах асуудал хариуцсан
      зохион байгуулалтын бүтцийн нэгжийн үндсэн үүрэг, чиг үүрэг:

       

      Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн гуравдугаар зорилтын хүрээнд боловсрол, шинжлэх ухааны талаарх хууль тогтоомж, бодлого, стратеги, хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах үндсэн үүрэг хүлээж, боловсрол, шинжлэх ухааны хууль тогтоомж, бодлого, стратеги, хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, сургуулийн өмнөх, бага боловсролын хууль тогтоомж, бодлого, стратеги, хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, суурь, бүрэн дунд боловсролын хууль тогтоомж, бодлого, стратеги, хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуулийн сургалтын агуулга, сурах бичгийг боловсронгуй болгох, багш нарыг чадавхжуулах давтан сургалтыг уялдуулан зохицуулах, дээд боловсролын хууль тогтоомж, бодлого, стратеги, хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, дээд боловсролын тогтолцоо, өрсөлдөх чадварыг сайжруулах ажлыг зохицуулах, шинжлэх ухаан, технологийн хууль тогтоомж, бодлого, стратеги, хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, шинжлэх ухааны бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэх, удирдлага, санхүүжилтийн    механизмыг    боловсронгуй    болгох    ажлыг    зохицуулах   чиг   үүрэг хэрэгжүүлнэ. 
       
      Энэ нэгжийн чиг үүргийн хүрээнд сургуулийн өмнөх, бага боловсролын нэгж, суурь, бүрэн дунд боловсролын нэгж, дээд боловсролын нэгж, шинжлэх ухааны нэгж ажиллана.

      Энэ нэгжийн үйл ажиллагаа нь боловсрол, шинжлэх ухааны талаарх хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төсөл, шийдвэрийг хэрэгжүүлэх чиглэлээр нутгийн захиргааны байгууллага, бүх шатны боловсролын болон шинжлэх ухаан, эрдэм шинжилгээний байгууллагыг зохион байгуулалтын болон мэргэжил, арга зүйн удирдлага, мэдээллээр үйлчилж, хүүхэд бүрийг хөгжүүлдэг, иргэнлэг, чанартай сургуулийн боловсролын үйлчилгээний адил тэгш боломж, хүртээмж, чанар, үр ашгийг тасралтгүй нэмэгдүүлэх, хүүхдийн аюулгүй байдал, хүмүүжил, төлөвшил, хөгжлийн баталгааг хангах, олон нийтэд ил тод, тэдний шууд, бодит оролцоонд тулгуурласан удирдлага, менежмент, санхүүжилт, чанарын хяналтын тогтолцоог хөгжүүлэх, сургалтын агуулга, хөтөлбөр, үнэлгээ, сургалтын орчин, хэрэглэгдэхүүний хөгжил, багш, ажилтны цалин хөлс, нийгмийн хамгаалал, хөгжлийг хангах, эрэлтэд нийцсэн, олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн чанартай, өрсөлдөх чадвартай үндэсний боловсон хүчин, хүний нөөцийг бий болгох, нийгэм, эдийн засгийн хөгжлийн эрэлтэд суурилсан шинжлэх ухаан, технологийн хөгжлийн оновчтой тогтолцоог бий болгох, үр дүнд суурилсан эрдэм шинжилгээ, судалгааг хэрэгжүүлэх, шинжлэх ухааны өрсөлдөх чадварыг бий болгож, мэдлэгт суурилсан эдийн засгийн хөгжлийг хөтлөх үндэсний чадамжийг бүрдүүлэх, шинжлэх ухааны ажилтан, албан хаагчдын нийгмийн баталгаа, хөгжлийг хангахад чиглэгдэж, сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн даргад мэргэшлийн зөвлөгөө, шуурхай мэдээлэл, үйлчилгээ, бүх талын дэмжлэг үзүүлнэ.

      Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга, түүний дэргэдэх агентлаг, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг боловсрол, шинжлэх ухааны байгууллага, иргэд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын бүх шатны сургууль, их, дээд сургууль, коллеж, Шинжлэх ухааны академи, эрдэм шинжилгээний хүрээлэн, холбогдох яам, суралцагч хүүхэд, оюутан, багш, эрдэмтэн, судлаач болон иргэд байна. 

       

      Нүүр хуудас     Буцах     Дээш буцах