Биеийн тамир, спортын бодлогын газар : Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам
Нүүр
    БCШУСЯСӨББага, дундДээдСоёл, урлагШинжлэх ухаанСпортШилэн данс
      Авлигатай тэмцэх
           
        Биеийн тамир, спортын бодлогын газар
        

        Cоёлын бодлого зохицуулалтын асуудал хариуцсан
        зохион байгуулалтын бүтцийн нэгжийн үндсэн үүрэг, чиг үүрэг:

        Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 5 дугаар зорилтын хүрээнд соёл, урлагийг хөгжүүлэх талаар судалгаа, бодлогын шинжилгээ хийх, хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, эрх зүйн баримт бичгийн төсөл боловсруулах, бодлогын удирдамжаар хангах үндсэн үүрэг хүлээнэ. 

        Энэ үндсэн үүргийн хүрээнд соёл, урлагийн талаарх хууль тогтоомж, бодлого, стратеги, хөтөлбөрийг боловсруулах, хэрэгжүүлэх, бодлогын шинжилгээ хийх, бодлогын удирдамжаар хангах, соёл, урлагийн удирдлага, хүний нөөцийн зохион байгуулалтын тогтолцоог хөгжүүлэх, соёлын өвийг хамгаалах чиглэлээр нутгийн захиргааны болон мэргэжлийн байгууллага, аж ахуйн нэгж, олон нийтийн байгууллага, иргэдийг мэргэжил, арга зүйн зөвлөгөөгөөр хангах, зохицуулах чиг үүргийг хэрэгжүүлнэ.  
         
        Энэ  нэгжийн  зарим  чиг үүргийн  хүрээнд соёлын  өвийн  нэгж ажиллана. Энэ нэгжийн үйл ажиллагаа нь соёл, урлагийн талаарх хууль тогтоомж, бодлого, стратеги, хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах салбарын ажилтныг чадавхжуулах давтан сургалтыг уялдуулан зохицуулах, олон улсад өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авах талаар сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн даргад Засгийн газрын бодлогын хэрэгжилтийг хангахтай холбогдсон шийдвэр боловсруулан гаргах, хэрэгжүүлэхэд нь бүх талын дэмжлэг үзүүлэх, сайдад мэргэшлийн зөвлөгөө, шаардлагатай мэдээлэл, шуурхай үйлчилгээ, бүх талын дэмжлэг үзүүлэх замаар хэрэгжинэ. 
         
        Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, соёл, урлагийн байгууллагууд, иргэд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллага, төсөвт байгууллага, хэвлэл мэдээллийн болон төрийн бус байгууллага байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь нутгийн захиргааны байгууллагууд, соёл, урлагийн төрөлжсөн байгууллагууд, холбогдох бусад газрууд байна. 

        Монгол улсын засгийн газрын
        2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн
        402 дугаар тогтоол  

         

        Нүүр хуудас     Буцах     Дээш буцах