ИХ, ДЭЭД СУРГУУЛЬ ТӨГСӨГЧ, АЖИЛ ОЛГОГЧ, ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН СУДАЛГААНЫ АРГА ЗҮЙН СУРГАЛТ : Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам
Нүүр
    БCШУСЯСӨББага, дундДээдСоёл, урлагШинжлэх ухаанСпортШилэн данс
      Авлигатай тэмцэх
           
        ИХ, ДЭЭД СУРГУУЛЬ ТӨГСӨГЧ, АЖИЛ ОЛГОГЧ, ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН СУДАЛГААНЫ АРГА ЗҮЙН СУРГАЛТ
        

        “Дээд боловсролыг хөдөлмөрийн зах зээлтэй уялдуулах” зөвлөх үйлчилгээг 2014-2016 онд Дээд боловсролын шинэчлэл төслийн захиалгаар “Ай Ар Ай Эм” ХХК-ний хэрэгжүүлсэн билээ. Энэхүү судалгааны аргачлалыг бүх их дээд сургуулиудад түгээн дэлгэрүүлэх зорилгоор 2017 оны 12 сараас гурван сарын хугацаатайгаар сургалт явуулж, зөвлөгөө өгөх ажил эхэлж байна. 

        Өмнөх зөвлөх үйлчилгээний хүрээнд дараах ажил хийгдсэн. Үүнд:

        ·         Төгсөгчийг мөшгөх судалгаа, ажил олгогчийн сэтгэл ханамжийн судалгаа, хөдөлмөрийн зах зээлийн ерөнхий судалгаа гэх өөр хоорондоо уялдаатай гурван төрлийн судалгааг ДБСБ-ууд өөрсдөө тогтмол бие даан гүйцэтгэхэд тохиромжтой аргачлал, хэрэглэгдэхүүнийг орчин үеийн онол аргазүй, олон улсын ба дотоодын сайн жишээнд тулгуурлан боловсруулж, сонгосон сургуулиудад туршин, мэргэжлийн байгууллага, салбарын мэргэжилтнүүдийн санал шүүмжийг тусган сайжруулан гаргасан

        ·         ДБСБ-ууд өөрсдийн сургалтын хөтөлбөрийг тогтмол шинэчлэх, сургууль ба үйлдвэрлэлийн түншлэлийг хөгжүүлэх, оюутандаа ажил мэргэжлийн зөвлөгөө үйлчилгээ үзүүлэхдээ хөдөлмөрийн зах зээлийн дээрх 3 төрлийн судалгааны үр дүнг хэрхэн ашиглах талаар жишиг заавар, удирдамж гаргаж өгсөн.

        ·         Эдгээр арга зүй, хэрэглэгдэхүүн, удирдамж зааврыг нэгтгэн гарын авлага хэвлүүлж түгээснээс гадна, туршилт судалгаанд хамрагдсан 6 сургууль болон бусад 50 гаруй их, дээд сургуулийн холбогдох мэргэжилтнүүдэд 2 удаагийн нэгдсэн сургалтаар дэлгэрэнгүй танилцуулсан.

        2016 оноос хойшхи хугацаанд сургуулиуд өөрсдийн сургалтын хөтөлбөрийн чиглэлээр хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлтэд судалгаа хийж, сургалтын үйл ажиллагаандаа хэрхэн тусгаж байгааг ИРИМ судалгааны байгууллага судалж үзээд 2018 онд явуулах сургалтаа эхлүүлж байна. Энэхүү цуврал хэлэлцүүлэг, сургалтанд нийт 95 сургуулийн төлөөлөл болох 437 хүн урьдчилсан байдлаар оролцох хүсэлтээ гаргасан.  

        Өмнө гаргасан “СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА БА ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН СУДАЛГАА” гарын авлага (herp.mn/цэс/мэдээ хэсэгт)-ыг Дээд боловсролын шинэчлэлийн төслийн цахим хуудаст байршуулсан болно. Мөн хуудаснаас төслийн бусад зөвлөх үйлчилгээний хүрээнд гаргасан зөвлөхүүдийн судалгаа мэдээллийг авах боломжтой.   

        Нүүр хуудас     Буцах     Дээш буцах