АЖИЛ ГҮЙЦЭТГҮҮЛЭХ ТУХАЙ ЗАРЛАЛ : Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам
Нүүр
    БCШУСЯСӨББага, дундДээдСоёл, урлагШинжлэх ухаанСпортШилэн данс
      Авлигатай тэмцэх
           
        АЖИЛ ГҮЙЦЭТГҮҮЛЭХ ТУХАЙ ЗАРЛАЛ
        

        Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам нь Боловсролын салбарын баримт бичиг, лавлагааг цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг зохион байгуулж байна. Энэ ажлын хүрээнд 10 ажилтныг сонгон шалгаруулж 2 сарын хугацаатай гэрээ байгуулан ажиллуулна. Иймд сонирхсон иргэн дор дурдсан баримт бичгийг бүрдүүлэн 2017 оны 11 дугаар сарын 13-ны өдрийн 17.30 цагаас өмнө Улаанбаатар хот, бага тойруу 44, Засгийн газрын III байр, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны 108 тоот өрөөнд бүртгүүлнэ үү. 

        Бүрдүүлэх бичиг баримт:

        ·         Анкет /төрийн албан хаагчийн/

        ·         Боловсролын баримт бичгийн хуулбар /Мэргэжлийн үнэмлэх, диплом/

        ·         Иргэний үнэмлэхний хуулбар

        Хэрэгжүүлэх ажлын чиглэлээр тодруулга авахыг хүсвэл дараахь албан хаагчтай холбоо барина уу.

         

        Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны
        Төрийн захиргааны удирдлагын газрын мэргэжилтэн 

        О.Дүнжиннамдаг

        Харилцах утас: 51-263727
        Мэйл хаяг: dunjinnamdag@mecs.gov.mn

         

        Нүүр хуудас     Буцах     Дээш буцах