БНСУ-ын Засгийн газрын 2018 оны магистр, докторын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа : Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам
Нүүр
    БCШУСЯСӨББага, дундДээдСоёл, урлагШинжлэх ухаанСпортШилэн данс
      Авлигатай тэмцэх
           
        БНСУ-ын Засгийн газрын 2018 оны магистр, докторын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа
        

         2018 онд БНСУ-ын Засгийн газрын тэтгэлгээр магистр, докторт суралцах оюутанд тавигдах болзол (хураангуй)

        1. Иргэншил

        Ø Монгол улсын иргэн байх(өөрөө болон эцэг эх бүгд Монгол улсын харъяат иргэн байна)

        Ø БНСУ-ын давхар иргэншилтэй бол материал өгөх боломжгүй. 

        2.   Нас

        Ø  2018 оны 9 сарын 1-ний байдлаар 40 нас хүрээгүй байх(1978.9.1-нээс хойш төрсөн иргэн)

        3.   Боловсрол

        Ø  Материал өгөх үедээ баклавр, магистр, докторын боловсрол эзэмшсэн буюу 2018 оны 8 сарын 31-ний байдлаар төгсөх ангийн оюутан байх

        Ø  Материал өгөх үедээ төгсөх ангийн оюутан бол төгсөх гэж байгаа нь үнэн гэсэн тодорхойлолтоо өгөх бөгөөд 2018 оны 8 сарын 31-нээс өмнө дипломоо өгнө.

        Ø  БНСУ-ын Их дээд сургуулийн баклавр, магистрт суралцаж төгссөн  хүн материал өгөх боломжгүй.

        Ø  БНСУ-ын Их дээд сургуульд солилцооны оюутнаар сурч байсан бол материал өгч болно.

        Ø  2018 оны 8 сарын 31-ний байдлаар төгссөн эсвэл төгсөх гэж байгаа БНСУ-ын Засгийн газрын тэтгэлэгт оюутан БНСУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ-аар дамжуулан материал өгч болно. (1 удаа л дахин материал өгөх боломжтой. )

        4.   Дүн

         Ø   Төгссөн сургуулийн дүнгийн дундаж(GPA) дараахтай адил бол материал өгөх боломжтой.

        -  4.0 бол 3.49

        -  4.3 бол 3.75

        -  4.5 бол 3.91

        -  5.0 бол 4.34

        -  100 хувиар тооцдог бол 90% дээш байх

         Ø Дүнгийн үнэлгээг Appendix A.GPA хүснэгтээс харна уу.

         Ø Дүн тань дээрх түвшинд хүрээгүй бол материал өгөх боломжгүй.

         Ø Бүрдүүлж өгсөн дүнгийн тодорхойлолт дээр дундаж дүн бичигдээгүй эсвэл GPA-д хуваах боломжгүй бол төгссөн сургуулиасаа дүнгийн талаарх албан ёсны тайлбар хавсаргана.

        5. Давуу эрх

         Ø Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт(TOPIK)-ын 5-дугаар түвшнээс дээш түвшинтэй бол сонгон шалгаруулалтанд давуу эрхтэй.

        Дэлгэрэнгүй танилцуулга мэдээлэл

        2018 KGSP-G Application FAQs (ENGLISH-KOREAN)

        2018 KGSP-G Application Guidelines (English)

        KGSP-G Application Form (146.82 KB)


        Embassy of the Republic of Korea in Mongolia 

        Mail:  
        kormg@mofa.go.kr
        Tel: 70071020

         

        Нүүр хуудас     Буцах     Дээш буцах