Санхүү, эдийн засгийн газар : Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам
Нүүр
    БCШУСЯСӨББага, дундДээдСоёл, урлагШинжлэх ухаанСпортШилэн данс
         
      Санхүү, эдийн засгийн газар
      
      Cанхүү, эдийн засгийн асуудал хариуцсан
      зохион байгуулалтын бүтцийн
      нэгжийн үндсэн үүрэг, чиг үүрэг:

       

      Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 2 дугаар зорилтын хүрээнд боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын эдийн засаг, хөрөнгө оруулалтын бодлогыг тодорхойлох, төсөв боловсруулах, хэрэгжилтийг зохион байгуулах, төрийн сангийн үйл ажиллагааг чанаржуулах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх үндсэн үүрэг хүлээнэ. Энэ үндсэн үүргийн хүрээнд боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын эдийн засгийн үр ашгийн шинжилгээ хийх, эдийн засаг, хөрөнгө оруулалтын бодлого, хөтөлбөр боловсруулах, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн төсөл, хөрөнгө оруулалтыг төлөвлөх, захиран зарцуулах, тайлагнахад бүх талын дэмжлэг, үйлчилгээ үзүүлэх, төсөв, зардлыг ил тод мэдээлэх, салбарын хөрөнгө оруулалтыг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулах, зохицуулалтыг хангах, мэдээллийн сан бүрдүүлэх, салбарт хэрэгжиж байгаа гадаад, дотоодын төсөл, хөтөлбөр, арга хэмжээний санхүүгийн зохицуулалт, уялдаа холбоог сайжруулах чиг үүрэг хэрэгжүүлнэ.
       
      Энэ нэгжийн үйл ажиллагаа нь сайдын эрхлэх асуудлын хүрээний боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын бодлого, үйл ажиллагааны эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, эрхэлсэн сайд буюу төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн төсөл, төсөөллийг үндэслэл сайтай боловсруулах, хамгаалах, төсвийн зардлыг санхүүжүүлэх, хөрөнгө оруулалтыг зохицуулах, сангийн тайлан, мэдээ гаргах, холбогдох хууль тогтоомжийн дагуу төсвийн гүйцэтгэлд аудит хийлгэх, төсвийн зардлыг нийтэд ил тод мэдээлэхэд чиглэгдэнэ. Мөн боловсрол, шинжлэх ухаан, соёл, урлагийн салбарын эдийн засгийн төлөвлөлт, эдийн засаг, санхүү, хөрөнгийн эх үүсвэрийг шинжилж, бодлогын хувилбар, санал гаргах, эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэлийн төсөл боловсруулах, хөрөнгө оруулалтыг төлөвлөх, улмаар холбогдох байгууллагаар батлуулах, хэрэгжилтийг хангах, санхүүжилтийн механизмыг боловсронгуй болгох ажлыг зохицуулах, салбарын худалдан авах ажиллагааны хэрэгжилтийг удирдлагаар хангах, хөтөлбөр, төслийн худалдан авах ажиллагааны зохицуулалтыг хангах, гэрээ байгуулах, хяналт тавих, мэдээллийн сан бүрдүүлэх, тайлагнах чиг үүрэг хүлээнэ. 
       
      Энэ нэгжийн удирдлага, ажилтнууд нь эдийн засаг, санхүүгийн асуудлаар сайд, яамныхаа удирдлага, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, нутгийн захиргааны байгууллага, боловсрол, соёл, шинжлэх ухааны байгууллагыг эдийн засагжуулах, санхүүгийн үр ашигтай тогтолцоог бий болгон бэхжүүлэх талаар хамтран ажиллаж, аливаа асуудлыг зөвхөн салбарын төдийгүй, улсын хэмжээнд тогтолцооны онолд тулгуурлан асуудалд хандан сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн даргад зөвлөгөө, дэмжлэг үзүүлнэ.

      Энэ нэгжийн үндсэн үйлчлүүлэгч нь сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, дотоод аудитор, Засгийн газрын тусгай сан, боловсрол, шинжлэх ухааны байгууллага, эрдэмтэн, судлаач, иргэд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь бусад Сангийн яам, нутгийн захиргааны байгууллага, сургуулийн өмнөх, ерөнхий болон бүх нийтийн боловсрол, сургалтын байгууллага, их, дээд сургууль, шинжлэх ухааны болон соёлын байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага байна. 


      Монгол улсын засгийн газрын
      2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн
      402 дугаар тогтоол 

       

      Нүүр хуудас     Буцах     Дээш буцах