Соёл, урлагийн бодлогын газар : Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам
Нүүр
    БCШУСЯСӨББага, дундДээдСоёл, урлагШинжлэх ухаанСпортАвлигатай тэмцэх
         
      Соёл, урлагийн бодлогын газар
      

      Шинжлэх ухаан, технологийн бодлого, зохицуулалт асуудал эрхэлсэн
      зохион байгуулалтын бүтцийн нэгж, чиг үүрэг:

       

      Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 3 дугаар зорилтын хүрээнд шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх талаар судалгаа, бодлогын шинжилгээ хийх, хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, эрх зүйн баримт бичгийн төсөл боловсруулах, бодлогын удирдамжаар хангах үндсэн үүрэг хүлээнэ. Энэ үндсэн үүргийн хүрээнд шинжлэх ухааны талаарх хууль тогтоомж, бодлого, стратеги, хөтөлбөрийг төсөл боловсруулах, хэрэгжүүлэх, тогтолцоог хөгжүүлэх, удирдлага, зохион байгуулалт, салбарын хүний нөөцийн тасралтгүй хөгжлийг хангах, шинжлэх ухаан, технологийн судалгаа боловсруулалтын үр дүнг нэмэгдүүлэх, нутагшуулах, бодлогын шинжилгээ хийх, бодлогын удирдамжаар хангах, хэрэгжүүлэх үйл ажиллагааны зохицуулалтыг сайжруулах чиг үүрэг хэрэгжүүлнэ.
       
      Энэ нэгжийн үйл ажиллагаа нь хууль тогтоомжийн үзэл баримтлал, урт, дунд, богино хугацааны бодлого, стратеги, мастер төлөвлөгөө, хөтөлбөрийн төслийг олон нийтээр хэлэлцүүлэх, батлуулах, салбарын бүтэц, зохион байгуулалтын тогтолцоо, хүний нөөцийг төлөвлөн хөгжүүлэх, үр дүнд суурилсан эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг яамдаас сонгон авч холбогдох байгууллагаар батлуулж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, шинжлэх ухааны байгууллагын өрсөлдөх чадварыг сайжруулах ажлыг зохион байгуулах, хариуцсан ажлын талаар мэдээллийн сан бүрдүүлэх, хэрэглэгчийг мэдээлэл, дүгнэлт, зөвлөмжөөр хангах, агаарын бохирдлын эсрэг салбарын үйл ажиллагааны зохицуулалтыг хангах ажлыг зохион байгуулах, зохицуулахад чиглэгдэнэ.

      Энэ нэгжийн үндсэн үйлчлүүлэгч нь сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, Шинжлэх ухаан, технологийн зөвлөл, Шинжлэх ухааны академи, эрдэмтэн, судлаач, иргэд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь холбогдох яам, Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг, нутгийн захиргааны байгууллага, эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэн, төвүүд, төрийн бус байгууллага байна. 

      Монгол улсын засгийн газрын
      2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн
      402 дугаар тогтоол  

       

      Нүүр хуудас     Буцах     Дээш буцах