Шинжлэх ухаан технологийн бодлого : Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам
Нүүр
    БCШУСЯСӨББага, дундДээдСоёл, урлагШинжлэх ухаанСпортШилэн данс
         
      Шинжлэх ухаан технологийн бодлого
      
      Салбарын бодлого зохицуулалт, түүний хэрэгжилт 

      УИХ-аар 1998 онд баталсан "Шинжлэх ухаан, технологийн талаар төрөөс баримтлах бодлого" хэрэгжиж байна.

      Засгийн газрын 2007 оны 2 дугаар тогтоолоор батлагдсан Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийг 2007-2020 онд хөгжүүлэх Мастер төлөвлөгөө нь Монгол Улсын үндэсний хөгжлийн цогц бодлогын салшгүй бүрэлдэхүүн хэсэг бөгөөд энэ төлөвлөгөөний зорилго нь шинжлэх ухаан, технологийн чадавхийг бэхжүүлэх, үндэсний инновацийн тогтолцоог бүрдүүлэн хөгжүүлэх, боловсрол-шинжлэх ухаан-үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг сайжруулах эдийн засаг, эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх үндсэн дээр улс орны эдийн засгийн өсөлтийг хангах, өндөр технологид суурилсан аж үйлдвэрийг хөгжүүлэх, улмаар мэдлэгт суурилсан эдийн засгийн үндсийг тавихад чиглэгдсэн юм.
      Энэхүү төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах зорилгоор Монгол Улсад Үндэсний инновацийн тогтолцоог 2008-2015 онд хөгжүүлэх хөтөлбөрийг Засгийн газраар батлуулан хэрэгжүүлж эхлээд байна. Энэ хөтөлбөр нь "Инновацийн тогтолцоог бүрдүүлэх", "Дэвшилтэт технологийг хөгжүүлэх", "Төрийн өмчийн их сургуулийн судалгаа боловсруулалтын ажлыг дэмжих", "Залуу судлаачдыг бэлтгэх, дэмжих" гэсэн 4 дэд хөтөлбөрөөс бүрдсэн.

      Засгийн газрын 2010 оны 173 дүгээр тогтоолоор Монгол Улсын шинжлэх ухаан, технологийг 2010-2014 онд Монгол хүний хөгжил, амьдралын чанар, Байгалийн нөөцийн ашиглалт, хамгаалалт, Хөдөө аж ахуйн эрчимжүүлэлт, Өндөр технологи, мэдээллийн технологийн хэрэглээ гэсэн 4 чиглэлд тэргүүлэн хөгжүүлэхээр тогтож, эдгээр чиглэлүүдийн хүрээнд 15 цөм/түлхүүр/ технологийн судалгаа боловсруулалтыг хэрэгжүүлнэ.

      Засгийн газрын "Шинжлэх ухааны салбарыг дэмжих зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2010 оны 174 дүгээр тогтоолоор "Шинжлэх ухаан, технологийн салбарын менежментийн шинэчлэлийг хэрэгжүүлэх төлөвлөгөө"-г баталсан бөгөөд хэрэгжүүлэх арга хэмжээг зохион байгуулж байна.
       
      Салбарын эрх зүйн орчин Шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалтыг боловс­рон­гуй болгох зорилгоор Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийг шинэчлэн найруулж, 2006 онд УИХ-аар батлуулсны зэрэгцээ хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдсон "Шинжлэх ухаан, технологийн төсөл, сэдэвт ажил хэрэгжүүлэх журам", "Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэл, цөм технологийг тодорхойлох, тодотгол хийх  журам", "Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөлийн дүрэм", Шинжлэх ухаан, технологийн салбарын шагнал олгох журам", "Шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийн нэгдлийн үлгэрчилсэн дүрэм", "Шинжлэх ухаан, технологийн зэхэц ажлыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, санхүүжүүлэх, үр дүнг тооцох журам", "Шинжлэх ухааны оны шилдэг бүтээл шалгаруулах журам" зэрэг 20 гаруй дүрэм, журмыг боловсруулан мөрдүүлсэн нь салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгоход чухал алхам болсон.

      Салбарын санхүүжилт    2010 онд салбарын санхүүжилт 13,92 тэрбум төгрөгөөр батлагдсан нь өмнөх оныхоос 1,4 тэрбум төгрөгөөр өссөн боловч Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд зааснаас даруй 7.5 дахин, Мастер төлөвлөгөөнд тусгагдсан зорилтот үр дүнгээс даруй  3.5 дахин доогуур байна.
       


       
      Хөрөнгө оруулалт Инновацийн хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд 2007 оноос эхлэн эрдэм шинжилгээний байгууллагын судалгаа, боловсруулалтын ажлын орчин, нөхцөлийг сайжруулах талаар ахиц гарлаа. Тухайлбал, ШУА-ийн Технологийн инкубаторын төв, Байгалийн шинжлэлийн нэгдсэн лаборатори, Мал аж ахуйн хүрээлэнгийн Өндөр бүтээмжтэй донор малын үр хөврө­лийн лаборатори, тэжээлийн цех, ХААИС-ийн Экс­тейншн төв, Малын гоц халдварт өвчний оношийн олон улсын зэрэглэлийн лабора­тори, Хөдөө аж ахуйн технопарк, Биотехнологийн инкубатор, ШУТИС-ийн Нэхмэл материал судлалын хими-технологийн лаборатори, Хүнсний технологийн инкубатор зэрэг 20 шахам төв, инкубатор, лаборатори, цехийг эхний ээлжийн тоног төхөөрөмжөөр хангах арга хэмжээг хэрэгжүүллээ. Энэ бүхэнд 4.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн.

      Сүүлийн жилүүдэд тус салбарын хөрөнгө оруулалт эрс буурч байна. Эрдэм шинжилгээний байгууллага, их сургуулийн лабораторийн тоног төхөрөөмжийг сайжруулах, инновацийн дэд бүтцийн элементийг байгуулахад 2008 онд 3 тэрбум, 2009 онд 700 сая, 2010 онд 300 сая төгрөг зарцуулсан бол 2011 онд 150 сая төгрөг батлагдаад байна.

       


      Нүүр хуудас     Буцах     Дээш буцах