Төрийн захиргааны удирдлагын газар : Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам
Нүүр
    БCШУСЯСӨББага, дундДээдСоёл, урлагШинжлэх ухаанСпортШилэн данс
         
      Төрийн захиргааны удирдлагын газар
      
      Tөрийн захиргааны удирдлагын асуудал хариуцсан
      зохион байгуулалтын бүтцийн нэгжийн үндсэн үүрэг, чиг үүрэг:

      Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 6 дугаар зорилтын хүрээнд төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах, байгууллагын соёлыг төлөвшүүлэх, эрх зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх, үйл ажиллагааны дотоод аудит, хяналтын тогтолцоог чанаржуулах, хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төслийн хэрэгжилтэд дотоодын хяналт шалгалт, хяналт-шинжилгээ, аудит хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх үндсэн үүрэг хүлээнэ. 
       
      Энэ үндсэн үүргийн хүрээнд яамны төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах, чадавхийг дээшлүүлэхэд дэмжлэг, үйлчилгээ үзүүлэх, байгууллагын соёлыг төлөвшүүлэн чанаржуулах, удирдлагын манлайллыг хангах, яамны албан хаагчдыг өндөр бүтээмжтэй ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангахад дэмжлэг үзүүлэх, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгоход мэргэжил арга зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, хууль тогтоомжийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах төсөл боловсруулах, хууль тогтоомжийн мэдээллийн сан бүрдүүлэх, салбарын болон яамны гадаад хамтын ажиллагааны чиглэлээр олон улсын гэрээ, хэлэлцээр байгуулах, олон улсын хурал, уулзалт зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх, яамны гадаад харилцааны асуудлыг зохицуулах, салбарын хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төлөвлөгөө, төслийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийж, үнэлгээ, дүгнэлт, зөвлөмж гаргаж бодлогыг үр дүнтэй болгох орчин бүрдүүлэх, санхүүгийн хяналт шалгалт хийх, салбарын болон яамны санхүүгийн үйл ажиллагаанд дотоод аудит хийх, дүгнэлт, зөвлөмж гаргаж эрсдэлээс хамгаалах чиг үүрэг хэрэгжүүлнэ. Энэ нэгжийн зарим чиг үүргийн хүрээнд гадаад хамтын ажиллагааны нэгж, хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын нэгж ажиллана. 
       
      Энэ нэгжийн үйл ажиллагаа нь яамны үйл ажиллагааны төлөвлөгөө болон төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн шууд захирагчтай байгуулах үр дүнгийн гэрээг төлөвлөх, тэдгээрийн хэрэгжилтийг зохион байгуулах, тогтоол шийдвэрийн биелэлт гаргах, яамны бичиг хэрэг хөтлөх, яамны үйл ажиллагаанд удирдлагын үр нөлөөтэй арга барил, соёлыг нэвтрүүлэх, ажиллагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, нийгмийн баталгааг хангах, ажлаа тайлагнах, хариуцлага тооцох тогтолцоог боловсронгуй болгох, цомхон, чадварлаг төрийн захиргааны мэргэшсэн албан хаагчид яамны тасралтгүй, хэвийн жигд ажиллагааг хангах, хуулийн тогтоомжийн үзэл баримтлал боловсруулах, хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах хуулийн төсөл боловсруулах, энэ чиглэлээр зөвлөгөө, дэмжлэг үзүүлэхэд чиглэгдэж, сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн даргад цаг үеэ олсон мэргэшлийн зөвлөгөө, шуурхай мэдээлэл, үйлчилгээ, бүх талын дэмжлэг үзүүлнэ. Мөн энэ нэгжийн үйл ажиллагаа нь яамны бодлого боловсруулах, түүний хэрэгжилтийг зохицуулах, төсөв, хөрөнгийн зарцуулалтын үр дүнг дээшлүүлэхэд чиглэгдэнэ. 
       
      Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, албан хаагчид, салбарын байгууллага, аж ахуйн нэгж, иргэд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь яамд, Засгийн газрын агентлаг, нутгийн захиргааны байгууллага, бусад хэрэглэгч байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Хууль зүйн яам, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Гадаад хэргийн яам, холбогдох бусад яам, төрийн болон төрийн бус байгууллагууд, иргэд байна. 

      Монгол улсын засгийн газрын
      2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн
      402 дугаар тогтоол  
      Нүүр хуудас     Буцах     Дээш буцах