ТЕНДЕРИЙН УРИЛГА : Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам
Нүүр
    БCШУСЯСӨББага, дундДээдСоёл, урлагШинжлэх ухаанСпортШилэн данс
      Авлигатай тэмцэх
           
        ТЕНДЕРИЙН УРИЛГА
        

        Огноо : 2017 оны 01 дүгээр сарын 12 өдөр

         

        Тендер шалгаруулалтын нэр: “Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороонд 640 хүүхдийн сургуулийн барилга, Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд 920 хүүхдийн сургуулийн барилга, Баянзүрх дүүргийн 12 дугаар хороонд 960 хүүхдийн сургуулийн барилга, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд 640 хүүхдийн сургуулийн барилга, Хан-уул дүүргийн 15 дугаар хороонд  960 хүүхдийн сургуулийн барилга”-ын ажил

         

        Тендер шалгаруулалтын дугаар:     MECSS/2017-01

        Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам эрх бүхий тендерт оролцогчдоос Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар баригдах “Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороонд 640 хүүхдийн сургуулийн барилга, Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд 920 хүүхдийн сургуулийн барилга, Баянзүрх дүүргийн 12 дугаар хороонд 960 хүүхдийн сургуулийн барилга, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд 640 хүүхдийн сургуулийн барилга, Хан-уул дүүргийн 15 дугаар хороонд  960 хүүхдийн сургуулийн барилга”-ыг угсрах, тоног төхөөрөмж нийлүүлэх,  суурилуулах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тухай түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй, хязгаарлагдмал тендер шалгаруулалтад битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

                          Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гарган авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

                           Тендерийг 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 11:00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 11:30 цагт нээнэ.

          

        Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу-44,

         Засгийн газрын III байр,Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам,

        Утас: 976-11-320358. Вэб сайт: www.mecss.gov.mn

         

         

        Нүүр хуудас     Буцах     Дээш буцах