Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам
Нүүр
    БCШУСЯСӨББага, дундДээдСоёл, урлагШинжлэх ухаанСпортШилэн данс
         


      БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ
      САЙДЫН ТУШААЛ

      2010 оны 11 сарын 04 өдөр                                        Дугаар 235                                         Улаанбаатар хот


      Мэргэжлийн чиглэл, индекс   
      шинэчлэн тогтоох тухай

      Боловсролын  тухай  хуулийн  28 дугаар  зүйлийн  28.1.3 дугаар  заалтыг үндэслэн ТУШААХ нь:

      1.      Дээд боловсролын сургалтын байгууллагад бэлтгэх ерөнхий мэргэжпийн чиглэл, индексийг нэгдүгээр, Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагаар бэлтгэх мэргэжпийн жагсаалт, мэргэшлийн түвшин, зэрэгийг хоёрдугаар, Сургалтын байгууллагын мэдэлд үлдээх мэргэжлийн чиглэл, индексийг гуравдугаар, Эрүүл мэндийн шинжлэх ухааны чиглэлээр төрөлжүүлэн эзэмшүүлэх мэргэжпийн чиглэл, индексийг дөрөвдүгээр хавсралтаар тус тус шинэчлэн баталсугай.
      2.       Шинэчилсэн мэргэжлийн чиглэл, индексийг 2010-2011 оны хичээлийн жилээс эхлэн мөрдөж ажиллахыг Мэргэжлийн боловролын газар /М.Баасанжав/, холбогдох сургуулийн захирал нарт үүрэг болгосугай.
      3.       Мэргэжлийн чиглэл, индекс шинэчлэгдсэнтэй холбогдуулан оюутны суралцаж буй мэргэжлийн чиглэл, индекс өөрчлөгдсөн тохиолдолд оюутныг тухайн мэргэжлээр төгсөх хүртэл нь үргэлжлүүлэн суралцуулахыг холбогдох сургуулийн захирал нарт зөвшөөрсүгэй.
      4.       Энэ тушаал батлагдсантай холбогдуулан "Мэргэжлийн чиглэл, индекс шинэчлэн тогтоох тухай" 2005 оны 181 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
      5.       Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга Б.Мишигжавт үүрэг даалгасугай.

      САЙД                                  Ё.ОТГОНБАЯР



      Нэгдүгээр хавсралт

      Хоёрдугаар хавсралт

      Гурав, дөрөвдүгээр хавсралт

      Тушаалд нэмэлт өөрчлөлт оруулах тухай БСШУ-ны Сайдын 2010 оны 310 дугаар тушаал
      Нүүр хуудас     Буцах     Дээш буцах