“ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ ӨӨРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНААС ОРЛОГО ОЛОХ, ТҮҮНИЙГ ЗАРЦУУЛАХ, ТАЙЛ : Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам
Нүүр
    БCШУСЯСӨББага, дундДээдСоёл, урлагШинжлэх ухаанСпортШилэн данс
      Авлигатай тэмцэх
           
        “ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ ӨӨРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНААС ОРЛОГО ОЛОХ, ТҮҮНИЙГ ЗАРЦУУЛАХ, ТАЙЛ
        

        ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ ӨӨРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНААС ОРЛОГО ОЛОХ, ТҮҮНИЙГ ЗАРЦУУЛАХ, ТАЙЛАГНАХ ЖУРАМ

        Нэг. Нийтлэг үндэслэл

         1.1. Төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийг төсвөөс гадуур эх үүсвэрийг бүрдүүлэн, сургалт хүмүүжлийн орчныг хөгжүүлэхийг санаачилгыг дэмжих, үндсэн үйл ажиллагааны нэмэлт орлогыг зарцуулах, тайлагнах, нягтлан бодох бүртгэлд тусгах, хяналт тавих журмыг мөрдөнө. 

        1.1. Төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн өөрийн үйл ажиллагааны нэмэлт орлогыг тодорхойлох, зарцуулах, тайлагнахад дараах зарчим баримтална.

        1.1.1.    Нэмэлт орлого олох үйл ажиллагааг Төсвийн ерөнхийлөн захирагч урьдчилан бичгээр зөвшөөрсөн байх;

        1.1.2.    Үйл ажиллагааны орлогын эх үүсвэрээр тогтмол буюу нэг ба түүнээс дээш төсвийн жилд хэрэгжих үйл ажиллагааг санхүүжүүлэхгүй байх;

        1.1.3.    Төрийн болон орон нутгийн өмчийн сургууль, цэцэрлэгийн удирдлагын төлөвлөлт, шийдвэр гаргах санхүүгийн эрх чөлөөг бий болгох, үйл ажиллагааны хэрэгжилтэд уян хатан нөхцөлийг бий болгох;

        1.1.4.    Шийдвэр гаргах, тайлагнах, хяналт тавихад байгууллагын нийт хамт олны оролцоог хангах;

        1.1.5.    Төсвийн зохистой удирдаж авлага, өр төлбөр үүсгэхгүй байх;

         

        1.1.6.    Боловсролын үйлчилгээний чанар хүртээмжийг бууруулахгүй байх, нэмэгдүүлэх;

         

        1.2.     Сургууль, цэцэрлэгийн үндсэн үйл ажиллагааны нэмэлт орлогыг зарцуулалт, тайлагналтыг Төрийн сангаар дамжуулан гүйцэтгэнэ.

         Хоёр. Өөрийн үйл ажиллагааны нэмэлт орлого

        2.1. Өөрийн үйл ажиллагааны нэмэлт орлогод Төсвийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5-д заасан, төсөвт байгууллагын төсвийн жилийн эхнээс өссөн дүнгээр тооцож гаргасан дараах орлогыг тооцно:

        2.1.1.       Сургууль, цэцэрлэгийн үндсэн үйл ажиллагааны хүрээнд хагас жил, эсвэл жилийн төлөвлөгөөнөөс давсан “хэсэг”;

        2.1.2.       Төсөвт байгууллагын үндсэн үйл ажиллагааны хүрээнд тухайн жилд шинээр бий болгосон “нэмэлт орлого”;

        2.2.        Хуулиар төсөвт төвлөрүүлэхээр заасан орлого нь аливаа байгууллагын үйл ажиллагааны орлогод тооцогдохгүй.

        2.3.        Үндсэн үйл ажиллагааны нэмэлт орлогын хэмжээ нь тухайн байгууллагын дараагийн жилийн төсвийн орлогын хэмжээг нэмэгдүүлэх үндэслэл болохгүй.

        2.4.        Сургууль, цэцэрлэг нь нэмэлт орлогыг бүрдүүлэх зорилгоор дараах үйл ажиллагааг хэрэгжүүлэхийг хориглоно:

        2.4.1.   Боловсролын үйлчилгээний хүртээмж, чанарыг бууруулахгүй байх;

        2.4.2.   Боловсролын сургалтын үндсэн үйл ажиллагаанд үндэслэлгүй төлбөр тогтоох;

        2.5.        Сургууль, цэцэрлэгийн өөрийн үйл ажиллагааны давсан хэсгийг энэ журамд заасны дагуу шийдвэр гарсны дараа нэмэлт төсвийн дансанд шилжүүлнэ.

        Гурав. Өөрийн үйл ажиллагааны нэмэлт орлогыг тодорхойлох, хянан шийдвэрлэх

        3.1. Сургууль, цэцэрлэгийн өөрийн үйл ажиллагааны нэмэлт орлогыг тодорхойлох, хянан шийдвэрлэхдээ Төсвийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасан журмыг удиртгал болгоно.

        Дөрөв. Өөрийн үйл ажиллагааны нэмэлт орлогыг зарцуулах

        4.1. Сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нар нь өөрийн үйл ажиллагааны нэмэлт орлогыг үйл ажиллагааны үр дүнг сайжруулах зорилгоор тухайн төсвийн жилдээ зарцуулна.

        4.2. сургууль, цэцэрлэгийн өөрийн үйл ажиллагааны нэмэлт орлогыг 100 хувь тухайн байгууллагын үйл ажиллагаанд зарцуулна. Энэ нь төсвийн санхүүжилтийг дараагийн жилд бууруулах үндэслэл болохгүй.

        4.3. өөрийн үйл ажиллагааны нэмэлт орлогыг дараах эрэмбийг баримтлан зарцуулна:

                    4.3.1. Багш, ажилтны нэмэгдэл урамшуулал;

                    4.3.2. Сургалтын ном, сурах бичиг, гарын авлага, сургалтын хэрэглэгдэхүүнийг баяжуулах

        4.3.2. тухайн байгууллагын үйл ажиллагаанд нэн тэргүүнд шаардагдах техник, тоног төхөөрөмж, урсгал засварын ажил;

        4.3.3. эдэлгээний хугацаа дууссан тавилга, эд хогшлыг шинэчлэх;

        4.3.4. байгууллагын их засвар болон бусад засварын ажил;

        Тав. Өөрийн үйл ажиллагааны орлогыг нягтлан бодох бүртгэлд тусгах

         

        5.1. Сургууль, цэцэрлэгийн өөрийн үйл ажиллагааны нэмэлт орлого, түүний зарцуулалтыг сар улирлын төсвийн гүйцэтгэлийн мэдээ, тайлан, санхүүгийн байдлын тайлан, орлого, зарлагын явцын мэдээнд оруулж, тухайн тайлант оны санхүүгийн болон үр дүнгийн тайланд тусгана. 
        Саналыг БСШУСЯ-ны Санхүү, хөрөнгө оруулалтын газарт ирүүлнэ үү
        Хаяг: munkhorgil@mecs.gov.mn


         

        Нүүр хуудас     Буцах     Дээш буцах