ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭТ БОЛОВСРОЛЫГ ДЭМЖИХ ХҮРЭЭНД ЗАРЛАГДСАН БИЧИЛ ТӨСЛИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ДУУСЛАА : Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам
Нүүр
    БCШУСЯСӨББага, дундДээдСоёл, урлагШинжлэх ухаанСпортШилэн данс
      Авлигатай тэмцэх
           
        ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭТ БОЛОВСРОЛЫГ ДЭМЖИХ ХҮРЭЭНД ЗАРЛАГДСАН БИЧИЛ ТӨСЛИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ДУУСЛАА
        
        ЖАЙКА "Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах төсөл"-өөс тусгай хэрэгцээт боловсролыг дэмжих төрөл бүрийн аргыг туршин хэрэгжүүлэх, түгээн дэлгэрүүлэхэд чиглэсэн "Бичил төсөл"-ийн сонгон шалгаруулалтыг үндэсний хэмжээнд 2017 оны 04 дүгээр 07-ны өдрөөс 05 дугаар сарын 02-ны өдрийн хооронд зарласан.
        Тус сонгон шалгаруулалт нь 2 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ удаагийн сонгон шалгаруулалтад 92 төсөл ирсэн. Төслийн сонгон шалгаруулалтыг 2 үе шаттай зохион байгуулж, дараахь 3 төсөл шалгарлаа. Төсөл тус бүрийн санхүүжилт нь 12,0 сая төгрөг болно.

         

        Үзүүлэлт
        Шалгарсан байгууллагын нэрс
        МУБИС-ийн харьяа 249-р цэцэрлэг     Ховд аймгийн Жаргалант сумын ерөнхий боловсролын 7 дугаар сургууль Сонсголгүйн боловсрол" нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага
        Бичил төслийн нэр "Сургуулийн өмнөх насны хүүхдийг боловсролд тэгш хамруулах" "Хөгжлийн бэрхшээл - Хөгжих саад биш" "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан эрт оролцооны хөтөлбөрийн сургалтын хэрэглэгдэхүүн бүтээх"
        Хэрэгжүүлэх зорилтот газар Нийслэлийн Баянгол дүүргийн 17-р хороо Ховд аймгийн Жаргалант сум Үндэсний хэмжээнд
        Төслийн үр шимийг хүртэгч Баянгол дүүрэгт амьдарч буй сургуулийн өмнөх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд Ховд аймгийн Жаргалант сумын 7-р бүрэн дунд сургуульд суралцах хөгжлийн бэрхшээлтэй  сурагчид Сонсголын болон оюуны бэрхшээлтэй бүх хүүхэд
        Хүлээгдэж буй үр дүн   ·         Сургалтын агуулга, арга зүй /Ганцаарчилсан сургалт, багийн сургалт, тэгш хамруулах сургалт болон нийгэмшихүйг хөгжүүлэх сургалтын агуулга, арга зүй/ ·         МУБИС-ийн Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн оюутнуудын дадлага ажлын хөтөлбөр, цахим хэрэглэгдэхүүн тус тус боловсруулна. Хүүхэд хөгжлийн төв байгуулж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хичээлээс гадуурхи үйл ажиллагаа, дугуйланд хамрагдах боломжийг бүрдүүлэх сургуулийн загварыг бий болгоно. ·         Аутизмтай хүүхэд зориулсан харилцааны үгсийн карт ·         Сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй хүүхдэд зориулсан зурагт, үгсийн болон өгүүлбэрийн картын иж бүрдэлийг тус тус боловсруулна.
          
        Нүүр хуудас     Буцах     Дээш буцах