Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа тамгаа хүлээн авлаа : Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам
Нүүр
    БCШУСЯСӨББага, дундДээдСоёл, урлагШинжлэх ухаанСпортШилэн данс
      Авлигатай тэмцэх
           
        Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа тамгаа хүлээн авлаа
        
        Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын сайдаар томилогдсон Монгол Улсын Их Хурлын гишүүн Ц.Цогзолмаа Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын сайд асан Г.Чулуунбаатараас тамгаа хүлээн авч, үүрэгт ажилдаа орлоо.

        Тамга хүлээлцэх ажиллагаанд Яамны үе үеийн сайдууд, Дэд сайд Ё.Отгонбаяр, ТНБД Ж.Болормаа, зөвлөх Ж.Цолмон болон газрын дарга нар оролцож хүндэтгэл үзүүлэв. Шадар сайд Ө.Энхтүвшин төр, нийгмийн салбарт олон жил ажилласан туршлагатай мэргэжлийн боловсон хүчин салбарын сайдаар томилогдож буйг онцлон тэмдэглэж, ажлын амжилт хүссэн юм. Мөн үеэр БСШУС-ын сайд асан Г.Чулуунбаатар өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн ажлын тайлан болон хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлуудаасаа дурьдан танилцуулж цаашид бүх талаар зөвлөн дэмжиж хамтран ажиллахаа илэрхийллээ. Шинээр томилогдсон БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа Академич Г.Чулуунбаатар, эрдэмтэн мэргэдтэй хамтран салбарынхаа тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэж, шуурхай ажиллана гэдгээ хэлсэн юм. Тус үйл ажиллагааны дараа Сайд яамны газар, хэлтсийн дарга, мэргэжилтнүүдтэй болон орон нутгийн боловсролын салбарын төлөөллүүдтэй уулзаж санал солилцов.  

         

        Нүүр хуудас     Буцах     Дээш буцах