БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН САЙД ЯПОН УЛСЫН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ. : Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам
Нүүр
    БCШУСЯСӨББага, дундДээдСоёл, урлагШинжлэх ухаанСпортШилэн данс
      Авлигатай тэмцэх
           
        БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН САЙД ЯПОН УЛСЫН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ.
        

        Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа өнөөдөр Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такаока Масатог хүлээн авч уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.

        БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн баярын мэнд хүргэж, манай хоёр орны олон жилийн хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгааг онцолж, цаашдаа боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбар дахь хамтын ажиллагааг улам өргөжүүлэх боломж, чиглэлүүдийн талаар хөндөн ярилаа. Япон Улсын Засгийн газраас үзүүлж байгаа буцалтгүй тусламж, хамтын ажиллагааны хүрээнд АШУҮИС-ийн сургалтын шинэ цогцолборын бүтээн байгуулалтын төсөл, 1000 инженерийн төсөл, Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр, Монгол Улс дахь КООСЭН загварын боловсролын тогтолцоо зэрэг олон ажлуудыг хамтран хэрэгжүүлж байна.

        Цаашдаа Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарт улам олон ажлыг хамтдаа хэрэгжүүлж, олон талт хамтын ажиллагааны үр өгөөжийг дээшлүүлэхэд илүүтэй анхаарал хандуулж ажиллахаа сайд Ц.Цогзолмаа илэрхийлсэн. 

        Элчин сайд Такаока Масато боловсролын салбарыг улс орны гол тулгуур хэмээн үзэж БСШУС-ын сайд Ц.Цогзолмаатай багш,  сурган хүмүүжүүлэгчдийн ур чадварыг нэмэгдүүлэххөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажилладаг багш нарыг бэлдэх , салбарын хүний нөөцийн чадавхыг сайжруулах талаар санал солилцов. Уулзалтын үеэр шинжлэх ухааны салбарт инновацийн чиглэлээр хамтарч ажиллах, инкубаторын төв байгуулах, хоёр орны эрдэмтэн судлаачдын солилцоог өргөнөөр дэмжих талаар санал солилцож, боломжуудын талаар ярилцав. Спортын салбарт 2020 оны Токиогийн Олимпийн наадамд Монгол, Японы тамирчдын хамтарсан бэлтгэл хийх боломжийн талаар санал солилцов.


        Нүүр хуудас     Буцах     Дээш буцах