“Соёл, урлагийн ажилтны улсын II чуулган” болно : Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам
Нүүр
    БCШУСЯСӨББага, дундДээдСоёл, урлагШинжлэх ухаанСпортШилэн данс
      Авлигатай тэмцэх
           
        “Соёл, урлагийн ажилтны улсын II чуулган” болно
        
        БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар хамтран “Соёл, урлагийн ажилтны улсын II чуулган”  энэ сарын 26-30-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.
        Чуулганд аймаг, нийслэлийн соёл урлагийн байгууллагын удирдах ажилтны төлөөлөл болон соёл, урлагийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллага, хувийн хэвшлийн төлөөлөл зэрэг нийт 500 гаруй хүн оролцох юм. 2007 онд анх зохион байгуулагдаж байсан “Соёл, урлагийн ажилтны анхдугаар чуулган”-аас хойших 10 жилийн амжилт бүтээл, алдаа оноог цэгнэх, улс орны тогтвортой хөгжлийн зорилго, зорилтод соёлын салбарын үүргийг нэмэгдүүлэх, салбарын цаашдын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох нь чуулганы зорилго юм.  Энэ удаагийн чуулган  “Соёл урлаг-Үндэстний дархлаа” гэсэн уриан дор зохион байгуулагдаж байна. 
        Чуулганы хүрээнд зохион байгуулагдах салбар хуралдаан-2017.11.30 
        1. “Соёлын болон байгалийн өв”- Монголын үндэсний музей-д 
        2.“Тоглолт, үзвэр үйлчилгээний чанар, хүртээмж”- Улсын филармони
        3."Ном хэвлэл ба хэрэглэгчдийн оюуны хэрэгцээ”- Хүүхдийн төв номын сан 
        4."Бүтээлч орон зай-Дүрслэх урлаг"-Уран зургийн галерей
        5. "Дэлгэцийн орчин дахь Монгол контент"-БСШУСЯ-ны 401 тоот хурлын танхим 
        6."Монгол Дизайн "-Засгийн газрын II байр, Соёл урлагийн газрын хурлын танхим  
        Нүүр хуудас     Буцах     Дээш буцах