Дүрэмт хувцасны ханган нийлүүлэлтийн тухай : Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам
Нүүр
    БCШУСЯСӨББага, дундДээдСоёл, урлагШинжлэх ухаанСпортШилэн данс
      Авлигатай тэмцэх
           
        Дүрэмт хувцасны ханган нийлүүлэлтийн тухай
        
        §  Одоогийн байдлаар ерөнхий боловсролын сургуулийн нийт сурагчдын 73,9 хувь болох 373387 сурагч шинэ дүрэмт хувцас өмсөхөөр захиалга өгсөн байна. Үүнээс Улаанбаатар хотод 141792 сурагч, хөдөө орон нутагт 231595 сурагч шинэ дүрэмт хувцас өмсөнө.§  Улсын хэмжээнд нийт 728336 ширхэг хувцас (пиджак, өмд, хүрэм, срочкон цамц, ноосон майк, ноосон цамц ) нийлүүлэгдэнэ. 
        §  Шинэ дүрэмт хувцасны үнийг өнгөрсөн оны дүрэмт хувцасны ижил төрлийн хувцасны үнэтэй харьцуулхад 10,000-24,000 төгрөгний илүү зөрүүтэй байна.


        Шинэ дүрэмт хувцасны үндсэн иж бүрдлийн үнийн харьцуулалт (НӨТ тооцсон үнэ)

        Загварын төрөл

        Бага анги

        Дунд анги

        Ахлах анги

        эмэгтэй

        эрэгтэй

        эмэгтэй

        эрэгтэй

        эмэгтэй

        эрэгтэй

        Өнгөрсөн оны үнэ  (дотоодын үйлдвэрийн)

        31000

        42000

        65000

        70000

        80000

        85000

        Шинэ дүрэмт хувцасны үндсэн иж бүрдэл

        41030

        62856

        76105

        78991

        98657

        108905

                     Үнийн зөрүү

        төгрөгөөр

        10030

        20856

        11105

        8991

        18657

        23905

        хувиар

        32.3

        49.6

        17.0

        12.8

        23.3

        28.1

         

        Эх орон шингэсэн эрдмийн дүрэмт хувцас 

        §   Хүүхдийн эрүүл мэндэд аюулгүй, эрүүл мэндийг дэмжигч дүрэмт хувцас
        Арьсанд харшил үүсгэдэггүй, хөлсийг гадагшуулж, агаар солилцоог нэвтрүүлэх чадамжтай, амьсгалдаг, органик бүтэцтэй, эрүүл мэнд, эрүүл ахуйн олон улсын стандарт шаардлага хангасан материалаар хийгдсэн дүрэмт хувцастай болж байна.

        §   Хүүхэд өмсдөг дүрэмт хувцас
        Загвар, өнгөний шийдэл, зохион бүтээлт нь  хүүхдийн нас, бие, хөгжлийн онцлог, сонирхолд нийцсэн өмсөхүйц, золбоолог, жавхаалаг болсон.

        §   Хүүхдийн өөртөө итгэх итгэл, суралцах сонирхлыг дэмжсэн дүрэмт хувцас
        Чанартай, хүүхдийн нас, бие,  хөгжлийн онцлог,  сонирхолд нийцсэн дүрэмт хувцсыг сургуулийн сурагч бүр жигд өмсөх боломж бий болж байгаа нь эцэг, эхийн орлогын ялгаатай байдлаас үүдэлтэй боловсрол дахь ялгаатай, тэгш бус байдал, хүүхдийн сэтгэл зүйн дарамтыг халж, хүүхэд бүрийн өөртөө итгэх итгэл, суралцах сонирхлыг дэмжихэд таатай боломжийг бүрдүүлнэ.

        §   Сонгох боломжийг хангасан иж бүрдэлтэй дүрэмт хувцас
        Дүрэмт хувцас нь үндэсэн болон сонгож өмсөх хувцасны иж бүрдэлтэй. Хөвгүүдийн үндсэн иж бүрдэл нь өмд, пиджак/хүрэмнээс бүрдэнэ. Охидын үндсэн иж бүрдэл нь бага ангид сарафан, юбка, пиджак, хүрэмнээс бүрдэнэ. Хөвгүүдийн сонгох нэмэлт иж бүрдэл нь бага ангид срочкон цамц, ноосон майк, кардиган ноосон цамц, зангианаас бүрдэх бол дунд, ахлах ангид ангид срочкон цамц, ноосон майк, зангианаас бүрдэнэ. Охидын сонгох нэмэлт иж бүрдэл нь бага ангид срочкон цамц, кардиган ноосон цамц, зангианаас бүрдэх бол дунд, ахлах ангид ангид срочкон цамц, ноосон майк, зангианаас бүрдэнэ.

        §   Монгол орны цаг агаар, уур амьсгалд тохирсон иж бүрдэлтэй дүрэмт хувцас
        Дулааны болон сэрүүн, хүйтний улиралд срочкон цамц, өмд, сарафан, пиджак/хүрэм-ийг өмсөж болох бол сэрүүн, хүйтний улиралд ноосон майк, ноосон кардиган цамцыг өмсөж болно.

        §   Энгийн үед өмсөх боломжтой хувцаснаас бүрдсэн практик хэрэглээтэй дүрэмт хувцас
        Дүрэмт хувцасны зарим иж бүрдлийг тухайлбал ноосон майк, ноосон кардиган цамцыг хичээлийн бус ердийн үед өмсөх боломжтой байгаа нь дүрэмт хувцсаар дамжуулж хүүхдийн хувцасны асуудлыг харьцангуй хямд үнээр хангах боломжийг бий болгоно.

        §   Хүүхдийн биеийн хэлбэрийн онцлогт нийцсэн, өмсгөлтэй дүрэмт хувцас
        Мяраалаг, урт мөчтэй гэх мэт биеийн онцлогуудад чөлөөтэй нийцүүлж тохируулах боломжтой, биеийн 2 жилийн өсөлт, өөрчлөлтөд тохируулж томсгох боломжийг хангасан, хүүхдийн хөдөлгөөнд саад болохгүй байх хийцийн шийдэлтэй.

        §   Эдэлгээтэй дүрэмт хувцас
        Хүүхдийн биед суулт сайтай, давхар оёдол, сүлжээстэй, ердийн аргаар гараар угаах боломжтой, даавуу, сүлжмэл утас, материал нь  цахилгаанжилт, бөөгнөрөлийн эсрэг нэмэлт боловсруулалт хийгдсэн, угаалга, цэвэрлэгээнд хэлбэрээ алдаж сунаж, агшихгүй байх бүтэцтэй. Шинэ дүрэмт хувцасны хэрэглээ, эдэлгээ даах чадамж нь 2 жил байна.

        §   Ажил, орлогыг дэмжинэ.
        Монгол үйлчин ээж, эмэгтэйчүүд сэтгэлээ шингээсэн дүрэмт хувцсаа оёж, сүлжиж, эх орны ирээдүй болсон хүүхдүүдээ хувцаслаж, өөрсдөө ажилтай, орлоготой болно.


        §   Малчин түмэн, мал аж ахуйн хөгжлийг дэмжинэ. Малчин түмний малын түүхий эд ноосыг хямд үнээр түүхийгээр нь гадагш гаргадаг байсан бол монгол хоньны ноосыг эх орны үйлдвэрлэлд ашиглах эрэлтийг бий болгож малчин түмний амьжиргааг тэтгэж, өндөр үр ашигтай, үйлдвэрлэлийн мал аж аухйг хөгжүүлэх боломжийг бий болгоход нөлөөлнө.

        §   Нэмүү өртөг шингэсэн үндэсний брэнд бүтгээдэхүүн, үйлдвэрлэлийг дэмжинэ. Монгол хоньны ноосоор эх орондоо нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх эрэлтийг бий болгож өндөр технолгогид суурилсан, дэлхийн жишигт нийцсэн ноос, даавуу, оёдол, сүлжмэлийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх эдийн засгийн таатай боломжийг бий болгоход шууд нөлөөлнө.

        §   Импортыг орлосон, экспортод чиглэсэн үндэсний үйлдвэрлэлийн хөгжил, эдийн засгийн өсөлтийг дэмжинэ. Импортоор орж ирдэг бүтээгдхүүнийг дотоодоо үйлдвэрлэж, импортыг орлосон, экспортод чиглэсэн үндэсний ноос, даавуу, оёдол, сүлжмэлийн үйлдвэрлэлийг хөгжүүлж, эдийн засгийн өсөлтийг дэмжихэд эерэг нөлөөлөл үзүүлнэ.     
        Нүүр хуудас     Буцах     Дээш буцах