Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барилаа : Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам
Нүүр
    БCШУСЯСӨББага, дундДээдСоёл, урлагШинжлэх ухаанСпортАвлигатай тэмцэх
         
      Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барилаа
      
      Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өнөөдөр /2016.12.28/ Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барилаа. 

      Монгол Улсын Их Хурлаар 2003 онд батлагдсан “Биеийн тамир, спортын тухай хууль”-д 2007, 2009, 2012, 2016 онд нэмэлт, өөрчлөлт хийгдсэн. Гэвч биеийн тамир, спортын салбарын үйл ажиллагааг дэмжих, тогтолцоог боловсронгуй болгох, чадварлаг хүний нөөц  бүрдүүлэх, төрийн зарим чиг үүргийг спортын төрийн бус байгууллагуудаар гэрээгээр гүйцэтгүүлэх, биеийн тамир, спортын хөгжилд нийгмийн бусад салбар, байгууллага, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний бодит хандив, хөрөнгө оруулалтыг дэмжих эрх зүйн орчныг бий болгох шаардлагатай байна” гэж Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь хэллээ.

      Дээрх асуудлыг тусгасан “Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-ийг боловсруулж, биеийн тамир, спортын удирдах ажилтны болон спортын төрийн бус байгууллагын зөвлөгөөн, салбарын эрдэмтдийн багаар хэлэлцүүлж, ажлын хэсэг ажиллан  төслийг боловсронгуй болгожээ 

      Нүүр хуудас     Буцах     Дээш буцах