“Царцаа намжил” жүжиг нээлтээ хийлээ : Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам
Нүүр
    БCШУСЯСӨББага, дундДээдСоёл, урлагШинжлэх ухаанСпортШилэн данс
      Авлигатай тэмцэх
           
        “Царцаа намжил” жүжиг нээлтээ хийлээ
        

        Засгийн газрын 2007 оны 280 дугаар тогтоолоор батлагдсан "Хүүхдэд зориулсан уран бүтээл туурвихад санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам"-ыг хэрэгжүүлэх зорилгоор БСШУСЯ-аас зарласан хүүхдэд зориулсан уран бүтээлийн 10 дугаар уралдаанд СУИС-ийн багш, найруулагч  Я.Баяраа, Б.Хишигзаяа нарын зохиол “Царцаа Намжил” хүүхдийн жүжгийн төсөл шалгарч өнөөдөр /2017.02.05/ нээлтээ хийлээ. Нээлтийн арга хэмжээнд БСШУСЯ-ны Соёл, урлагийн бодлогын газрын мэргэжилтэн З.Баянзул нарын холбогдох албаны хүмүүс оролцов. 

        Хүүхдийн уран бүтээлийн урын санг шинэ бүтээлээр баяжуулах, Монгол ардын аман зохиол, үлгэрийн өгүүлэмж үйл явдлаар дамжуулан хүүхэд багачуудад эрдэм, боловсролын чухлыг таниулж өв соёл, зан заншлаа эрхэмлэн дээдлэх хүсэл эрмэлзэлд хөтлөн төлөвшүүлэх зорилгоор Улсын драмын эрдмийн театрын  уран бүтээлч хамт олон “Царцаа намжил” бүтээлийг үзэгчдийн хүртээл болгоход бэлэн болжээ.

        Эрт урьдын цагт эзэн Чингис ч төрөхөөс өмнө Намжил нэрт нэгэн хүү бурхны оронд очиж, эрдэм сурахаар явсан агаад түүнд тохиолдсон элдэв сонин хэрэг явдлын талаар энэхүү жүжигт өгүүлэх юм. “Царцаа Намжил” жүжгийн зохиолчоор СТА Я.Баяраа, Б.Хишигзаяа ерөнхий найруулагчаар СТА Б.Хишигзаяа, ерөнхий зураачаар Л.Цэрэндулам хөгжмийн зохиолчоор СТА Б.Цацрал, гэрлийн найруулагчаар СТА Ц.Эрдэнэбат бүжиг дэглээч, хөдөлгөөний найруулагчаар  СТА Г.Ган-Очир, конструктор зураачаар СТА Т.Түмэн-Өлзий, хөгжмийн найруулагчаар СТА Я.Батсайхан, жүжиг чимэглэлийн эрхлэгч СТА М.Батбилэг, туслах найруулагчаар СТА Э.Идэрболд нар ажиллажээ. 

         

        Нүүр хуудас     Буцах     Дээш буцах