Монгол-Хятадын хамтарсан судалгааны төслийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна : Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам
Нүүр
    БCШУСЯСӨББага, дундДээдСоёл, урлагШинжлэх ухаанСпортШилэн данс
      Авлигатай тэмцэх
           
        Монгол-Хятадын хамтарсан судалгааны төслийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна
        

        Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам (БСШУСЯ), БНХАУ-ын Шинжлэх ухаан, технологийн яам (ШУТЯ) хооронд байгуулсан хамтарсан судалгааны хөтөлбөрийн хүрээнд 2017 оноос хэрэгжүүлэх хамтарсан төслийн уралдааныг зарлаж байна.

        1.    Хамтарсан төслийн чиглэлүүд

        Хамтарсан судалгааны төсөл нь хоёр талын сонирхолд нийцсэн, Монгол-Хятадын эрдэмтдийн хамтран гүйцэтгэх ажлууд байна.

        Монголын талын төслийн саналыг БСШУСЯ, Хятадын талын төслийг ШУТЯ тус тус хүлээн авна. Монгол, хятадын эрдэмтэд төслийн агуулгыг урьдчилан тохиролцож, талуудын оролцоог тодорхой болгосон байна. Хоёр талд бүртгүүлээгүй болон хугацаа хожимдсон, материалын бүрдэлт дутуу төсөл болон БСШУСЯ-аас өмнө нь баталсан судалгааны төслийн өртэй төслийн удирдагчдыг сонгон шалгаруулалтад оролцуулахгүй.                

        2017 оноос хэрэгжүүлэх хамтарсан төслийн саналыг шинжлэх ухааны чиглэл бүрээр хүлээн авах бөгөөд байгууллага болгоноос зөвхөн нэг төслийн санал хүлээж авна.

        Хоёр талын дэмжлэг хүлээсэн төслийн тус тусын санхүүжилтийг Монгол Улсын БСШУСЯ болон БНХАУ-ын ШУТЯ хариуцна. Нийт 10 хүртэл хамтарсан төсөл сонгон шалгаруулах ба гүйцэтгэх хугацаа 2-3 жил байна.

        2.    Төслийн материал бүрдүүлэх, төсөл ирүүлэх, шалгаруулах хугацаа

        Төсөл хэрэгжүүлэгч монгол талын төслийг 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүртэл БСШУСЯ-ны http://project.edu.mn хаягаар орж, цахимаар өргөн мэдүүлнэ. /Хятадын талын төслийг 2017 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүртэл ШУТЯ дээр хүлээн авна./

        Төслийг материалыг монгол хэлээр бүрдүүлэх ба төслийн нэр болон байгууллага, гүйцэтгэгчдийн нэрийг монгол болон англи хэлээр бичнэ. Төслийн уралдаанд ирүүлсэн бүх саналын сонгон шалгаруулалтыг “Шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх журам”-ын дагуу явуулна.

        Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

        Шинжлэх ухаан, технологийн бодлогын газар

        Утас: (976-51)-263181

        Нүүр хуудас     Буцах     Дээш буцах