Мексик Улстай хамтран ажиллах хөтөлбөрийн төслийг дэмжив : Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам
Нүүр
    БCШУСЯСӨББага, дундДээдСоёл, урлагШинжлэх ухаанСпортАвлигатай тэмцэх
         
      Мексик Улстай хамтран ажиллах хөтөлбөрийн төслийг дэмжив
      

      Боловсрол, урлаг, соёл, залуус, биеийн тамир, спортын салбарт 2017-2020 онд Мексикийн Нэгдсэн Улсын Засгийн газартай хамтран ажиллах хөтөлбөрийн төслийг дэмжив.

      Мексикийн  Нэгдсэн Улсад болдог соёл, урлагийн наадам, олон улсын үзэсгэлэн яармагт манай төлөөлөгчид оролцож, иргэдээ тус улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах боломж бүрдэх юм. Мөн Матиас Ромерогийн их сургуулиас зохион байгуулдаг гадаад бодлогын сургалтад Монголын дипломат ажилтнууд оролцдог болох юм.

      Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хоёр улсын найрамдалт хэлхээ холбоо улам бэхжих бөгөөд боловсрол, соёл, залуучууд, биеийн тамир, спортын салбарын солилцоо улам гүнзгийрнэ гэж үзлээ.

       

      Нүүр хуудас     Буцах     Дээш буцах