БСШУС-ын сайд Ж.Батсуурь Чингэлтэй дүүрэгт ажиллалаа : Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам
Нүүр
    БCШУСЯСӨББага, дундДээдСоёл, урлагШинжлэх ухаанСпортАвлигатай тэмцэх
         
      БСШУС-ын сайд Ж.Батсуурь Чингэлтэй дүүрэгт ажиллалаа
      

      Засгийн газрын гишүүд нийслэлийн дүүргүүдэд ажиллаж,  өөрсдийн эрхлэх салбарын хүрээнд нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатай асуудлуудтай танилцлаа. 

      Энэ хүрээнд БСШУС-ын сайд Ж.Батсуурь Чингэлтэй дүүрэгт ажиллаж, тухайн дүүргийн сурагчдын дунд зарласан Монгол цэргийн өдрийг угтсан өдөрлөгт оролцов. Чингэлтэй дүүргийн 25 жилийн ой, “Эрүүл мэндийг дэмжих жил”-ийн хүрээнд Зэвсэгт хүчний 96 жилийн ой, “Монгол цэргийн өдөр”-ийг угтан “Эх орон-Тусгаар тогтнолын эзэд” ёслол хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулж байгаа юм байна.  Сурагчид энэ үеэр иргэний андгай өргөх ёслолыг гүйцэтгэсэн юм.



      39 дүгээр  сургуулийн спорт цогцолборын барилгын ажилтай танилцлаа

       Чингэлтэй дүүргийн 39 дүгээр сургуулийн дэргэд спорт цогцолбор барих шийдвэр гарч,  2013 барилгын ажлыг “Асара өргөө” ХХК  эхлүүлжээ. Гэвч гүйцэтгэлийн явцад гэрээ цуцлагдаж,  дараагийн гүйцэтгэх компанийг сонгосон байна. Барилгын ажлыг эхлүүлэхдээ нийт есөн  тэрбум төгрөг төсөвлөснөөс 5.8 тэрбум орчмыг авч,  барилгын ажлыг 50 хүртэлх хувьтай гүйцэтгээд байгаа ажээ. Харин гүйцэтгэл хийж байгаа хоёр  компани хоорондоо 1.8 тэрбум орчим төгрөгийн зөрүү гарч маргаантай байгаа гэлээ. Салбарын сайд барилгын ажлын явцтай танилцах үеэрээ “Барилгын гүйцэтгэлийн ажил тааруу байна. Ийм хэмжээний төсвөөр зөвхөн барилгын арал босгосон байгаа  нь чамлалттай. Гүйцэтгэж байгаа ажилдаа сэтгэл дутдаг гажуудал манай барилгын салбарынханд үүсчихээд байгаагийн нэг жишээ энд харагдаж байна. Барилгын ажлыг эрчимжүүлэх үүргийг гүйцэтгэгч компанид өгч байна” гэсэн юм. 


      Чингэлтэй дүүргийн 39 дүгээр  сургуулийн спорт цогцолборын барилгын ажлын явц

      Нүүр хуудас     Буцах     Дээш буцах