Германд төгсөгчид “Ажилсаг Монгол-Хөгжлийн үндэс” уриан дор чууллаа : Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам
Нүүр
    БCШУСЯСӨББага, дундДээдСоёл, урлагШинжлэх ухаанСпортШилэн данс
      Авлигатай тэмцэх
           
        Германд төгсөгчид “Ажилсаг Монгол-Хөгжлийн үндэс” уриан дор чууллаа
        
        ХБНГУ-д суралцаж, мэргэжил, боловсрол эзэмшсэн үе үеийн төгсөгчдийн төлөөлөл оролцсон чуулга уулзалт өнөөдөр /2017.03.17/ Төрийн ордонд боллоо. “Ажилсаг Монгол-Хөгжлийн үндэс” уриан дор зохион байгуулж буй энэхүү чуулга уулзалтад Германд төгсөгч 1000 төлөөлөгч оролцож буйг зохион байгуулагчид онцолсон. 

        УИХ-ын  Эдийн засгийн байнгын хорооны дарга, УИХ дахь Монгол-Германы парламентын бүлгийн дарга Д.Тэрбишдагва Германд төгсөгчдийн нэг бөгөөд энэхүү чуулганыг санаачилсан байна. Уулзалтад БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан оролцлоо.  

        Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Германы парламентын бүлгийн дэд дарга Л.Болд мөн чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсч, үг хэлсэн юм. Түүнчлэн, Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат чуулганд оролцогчдод мэндчилгээ ирүүлсэн байна.  

        ХБНГУ-ын Эдийн засаг, хамтын ажиллагаа, хөгжлийн яамны Парламентын Төрийн нарийн бичгийн дарга Ханс-Иоахим Фухтел тэргүүтэй 30 орчим төлөөлөгч чуулганд хүрэлцэн ирж оролцсон бөгөөд Ханс-Иоахим Фухтел чуулганд оролцогчдод мэндчилгээ дэвшүүлж, үг хэллээ. Мөн үе үеийн төгсөгчдийг төлөөлж Ардын эмч, төрийн шагналт П.Онхуудай, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Ч.Галсан нар сэтгэгдлээ хуваалцсан юм.

        Чуулганд Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл “Шинжлэх ухаан, технологийн хөгжил: Монгол-Германы хамтын ажиллагаа, боломж”, профессор, доктор Л.Энхтайван, доктор Л.Төрдалай нар “Германд төгсөгч-Өчигдөр, өнөөдөр”, доктор Д.Энхбат “Аж үйлдвэрийг кластераар хөгжүүлэх боломж” сэдвээр илтгэл тавилаа. Төгсгөлд нь чуулганд оролцогчид санал сэтгэгдлээ хэлж, асуусан асуултад нь илтгэгчид хариулт өгөв. Эдийн засгийн хүнд үед улс орондоо ямар үүрэг гүйцэтгэж, хувь нэмрээ оруулах талаар оролцогчид  уриалга гаргаснаар чуулганы үйл ажиллагаа өндөрлөлөө  гэж

        Нүүр хуудас     Буцах     Дээш буцах