Шигшээ багийн тамирчид тангараг өргөв : Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам
Нүүр
    БCШУСЯСӨББага, дундДээдСоёл, урлагШинжлэх ухаанСпортШилэн данс
      Авлигатай тэмцэх
           
        Шигшээ багийн тамирчид тангараг өргөв
        
        Дэлхийн спортын тавцанд Монгол улсыг 2016-2020 онд төлөөлөх Үндэсний шигшээ багийн тамирчин, дасгалжуулагч нарын сонгон шалгаруулалт өндөрлөж бүрэлдэхүүн албан ёсоор тодорч тэдгээр тамирчид өнөөдөр тангараг өргөлөө. 

        Тангараг өргөх ёслолд БСШУС-ын сайд Ж.Батсуурь, БСШУСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан, БСШУСЯ-ны Биеийн тамир спортын бодлогын газрын дарга С.Чинбат, БТСГ-ын дарга Ц.Шаравжамц нарын албаны хүмүүс оролцов. Ёслолыг нээж БСШУС-ын сайд хэлсэн үгэндээ “Тив дэлхийн тэмцээн уралдаанд амжилттай оролцож бусдыгаа хошуучлан эх орныхоо нэрийг өндөрт өргөж яваа эрхэм тамирчид та бүхний өөрсдийн хүчин чармайлт үр дүнгээ өгч үндэсний шигшээ багт багтсан гэж ойлгож байна. Та бүхэндээ эрүүл энхийг хүсье. Тамирчин хүн эрүүл саруул гэмтэл бэртэлгүй байхад зорилгодоо саад хүрэх боломж бий. Шигшээ багийн тамирчдын бэлтгэлийг сайтар хангах хамтарсан бэлтгэл хийх ажлуудыг салбар яамнаас бусад улс орнуудтай хамтран хийх болно” хэмээсэн юм.

        Байнгын шигшээ багт:

        -       Чөлөөт бөх

        -        Жүдо

        -       Бокс

        -       Байт харваа

        -       Хүндийн өргөлт

        -       Таеквондо

        -       Цана

        -       Хөнгөн атлетик

        -       Сагсан бөмбөг

        -       Биатлон

        -       Тэшүүр

        -       Пара байт харваа

        -       Пара жудо

        -       Пара пауэрлифтинг

        -       Пара хөнгөн атлетик

        -       Пара буудлага

        -       Пара таеквондо

        -       Пара цана гэсэн спортын 18 төрөлд 160 орчим тамирчин дасгалжуулагч багтаж байна.Мөн байнгын бус шигшээ багт чөлөөт бөх, жудо, бокс, байт харваа, хүндийг өргөлт, таеквондо, пара жудо, пара хөнгөн атлетик, пара буудлагын гэсэн спортын 9 төрөлд 140 орчим тамирчин сонгогдоод байна.

        Нүүр хуудас     Буцах     Дээш буцах