Соёл, урлагийн салбарын нээлттэй хаалганы өдөрлөг боллоо : Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам
Нүүр
    БCШУСЯСӨББага, дундДээдСоёл, урлагШинжлэх ухаанСпортШилэн данс
      Авлигатай тэмцэх
           
        Соёл, урлагийн салбарын нээлттэй хаалганы өдөрлөг боллоо
        


        БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар хамтан өнөөдөр /2017.05.23/ “Соёл урлагийн салбарын нээлттэй хаалганы өдөр”-ийг Сүхбаатарын талбайд зохион байгууллаа.  Арга хэмжээнд нийт 20 орчим байгууллага оролцож,  үйл ажиллагаа,  шинээр нэвтэрч буй үйлчилгээ цаашид хийгдэх ажлуудыг иргэд олон нийтэд сурталчилж, санал хүсэлтийг сонссон юм. 

        Тус арга хэмжээг нээж БСШУС-ын сайд Ж.Батсуурь үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ “Соёл бол улс, үндэстний тусгаар тогтолын баталгаа билээ. Тиймээс ч Монгол Улсын Засгийн газар соёлын салбарт онцгой анхаарал хандуулан, холбогдох хууль, тогтоомжийг шинэчлэхээр ажиллаж байна. Та бүхэн дор бүрнээ хариуцсан ажилдаа хариуцлагатай хандаарай. Амжилт хүсье” гэв. Нээлттэй хаалганы өдрийн үеэр байгууллагын танилцуулга, номын сангийн тухай хуулийн талаар мэдээлэл танилцуулах, тараах, "Номын санчийн ширээнд”, "Хамгийн, хамгийн” сэдэвт номын үзэсгэлэн, "Хуулиа дээдлэж, Үндэсний бичиг соёлын сан хөмрөгөө баяжуулцгаая” номын  хандив хүлээн авах зэрэг олон сонирхолтой арга хэмжээ зохион байгуулагдлаа. 

        Нүүр хуудас     Буцах     Дээш буцах