2017-2018 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛЭЭС ӨВӨР МОНГОЛЫН ӨӨРТӨӨ ЗАСАХ ОРНЫ ИХ, ДЭЭД СУРГУУЛЬД СУРАЛЦУУЛАХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА : Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам
Нүүр
    БCШУСЯСӨББага, дундДээдСоёл, урлагШинжлэх ухаанСпортШилэн данс
      Авлигатай тэмцэх
           
        2017-2018 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛЭЭС ӨВӨР МОНГОЛЫН ӨӨРТӨӨ ЗАСАХ ОРНЫ ИХ, ДЭЭД СУРГУУЛЬД СУРАЛЦУУЛАХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
        
        Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орон (ӨМӨЗО)-ны Ардын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу 2017-2018 оны хичээлийн жилээс БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ардын Засгийн газрын тэтгэлгээр бакалаврын сургалтад 100 оюутныг суралцуулах сонгон шалгаруулалтыг зарлаж байна. 

        Тэтгэлэг болон суралцах сургуулийн тухай мэдээллийг эндээс үзнэ үү. 

        Бакалаврын сургалтад:  

        Нэг. Тавигдах шаардлага, бүртгэл 

        Сонгон шалгаруулалтад  дараах шаардлагыг хангасан 25 хүртэл насны Монгол Улсын иргэн бүртгүүлнэ.           

        -   Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид 3.2-аас дээш голч дүнтэй суралцаж буй

        -   БНХАУ-ын их, дээд сургуулийн бэлтгэл ангид нэг хичээлийн жилээс илүү хугацаагаар 80 ба түүнээс дээш хувийн амжилттай суралцсан

        Үүнд:

        -    Бүрэн зөв бөглөсөн анкет (татаж авах (28.4 KB) )

        -    иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар, 

        -    бүрэн дунд боловсролын гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар, 

        -   тухайн суралцаж буй ангийн сурлагын дүнгийн тодорхойлолтын эх хувь, /голч       дүнг оруулсан байх/

        -   тухайн суралцаж буй ангийн сурлагын дүнгийн тодорхойлолтын эх хувь, /голч       дүнг оруулсан байх/

        -    шалгалтын хураамж 15000 төгрөг

        БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ардын Засгийн газрын тэтгэлгээр бакалаврын сургалтад хамрагдах хүсэлтэй иргэд 2017 оны 5 дугаар сарын 30, 31ий өдрүүдийн 10-17 цагт Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн хичээлийн I байрны 4 давхрын 421 тоотод дээр дурдсан баримт бичгийг бүрдүүлэн өөрийн биеэр ирж бүртгүүлнэ.  

        Хоёр. Сонгон шалгаруулалт Бичгийн шалгалт

        Сонгон шалгаруулалтыг ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын боловсролын танхим, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам хамтран зохион байгуулна.

        Бакалавр оюутны сонгон шалгаруулалтын математикийн шалгалтыг 2017 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 10:00 цагт ШУТИС-ийн хичээлийн 1 дүгээр байранд тестийн хэлбэрээр зохион байгуулна. Шаардлагатай тохиолдолд шалгалт авах нэмэлт байр гаргаж, шалгалтын үеэр жич зарлана. Шалгалтад иргэний үнэмлэхтэй ирнэ. Ярилцлага Математикийн шалгалтад тэнцсэн шалгуулагчийг ярилцлагад оруулна. Математикийн шалгалтын дүн болон ярилцлагад орох шалгуулагчийн нэрс, цагийн хуваарь, байршлийг 2017 оны 06 дугаар сарын 04ий өдрийн 18:00 цагт БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны гаднах самбарт зарлана.   Ярилцлагыг 2017 оны 06 дугаар сарын 05, 06ы өдөр зохион байгуулах бөгөөд ярилцлагад ирэхдээ бүртгэлд ирүүлсэн баримт бичгүүдийн эх хувийг авч ирнэ. Сонгон шалгаруулалтын дүнг 2017 оны 06 дугаар сарын 07ы өдрийн 18:00 цагт БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны гаднах самбарт зарлана.

        БСШУСЯ, БНХАУ-ын ЭСЯ болон ӨМӨЗО-ны Боловсролын танхим сонгон шалгаруулалтын дүнд ямар нэгэн тайлбар хийхгүй. Сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэдийг БНХАУ-ын ӨМӨЗО-ы их сургуулиудад суралцуулахаар нэр дэвшүүлэх бөгөөд суралцуулах тухай эцсийн шийдвэрийг хүлээн авах тал гаргаж, урилга ирүүлнэ. Урилга хүлээн авсан оюутан нь хүлээн авах талаас хуваарилсан сургуулийн хэлний бэлтгэл сургалтад хамрагдсаны дараа шалгалт өгнө. Энэхүү шалгалтад тэнцсэн иргэд үндсэн сургалтад хамрагдана. Замын зардлыг суралцагч өөрөө хариуцах бөгөөд сургалтын төлбөр, амьжиргааны тэтгэлгийг БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ардын Засгийн газраас санхүүжүүлнэ.

        Тэтгэлэгтэй холбоотой мэдээллийг ажлын өдрүүдэд ажлын цагаар 321974 утсаар лавлана уу.

        МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН,СПОРТЫН ЯАМ 

        БНХАУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

        ӨВӨРМОНГОЛЫН ӨӨРТӨӨ ЗАСАХ ОРНЫ БОЛОВСРОЛЫН ТАНХИМ

        Нүүр хуудас     Буцах     Дээш буцах