Хүүхдийн эх хэлний боловсролын талаар хэлэлцлээ : Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам
Нүүр
    БCШУСЯСӨББага, дундДээдСоёл, урлагШинжлэх ухаанСпортШилэн данс
      Авлигатай тэмцэх
           
        Хүүхдийн эх хэлний боловсролын талаар хэлэлцлээ
        

        Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан БСШУСЯ, Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөл, ШУА-ийн ХЗХ, МУИС-ийн ШУС, МУБИС-ийн НХУС-тай хамтран /2017.05.24/ “Хүүхдийн эх хэлний боловсролд” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа. 

        Хурлыг нээж, БСШУС-ын сайд бөгөөд ХБҮЗ-ийн дарга Ж.Батсуурь үг хэллээ. Хуралд дээрх байгууллагуудын эрдэмтэн, судлаачаас гадна Хүүхдийн төв номын сан, Хүүхдийн урлан бүтээх төвийн ажилтан Хүүхдийн хэл ярианы орчин, Хүүхдийн төрөлх хэлээ эзэмшиж буй байдал, Монгол тоглоом наадгай хүүхдийн хэл сэтгэхүйн хөгжилд нөлөөлөх нь, Хүүхэд уншиж сурахад нөлөөлөх хүчин зүйлс гэх мэт сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн юм.  

        Хуралд сургуулийн өмнөх боловсролын байгууллагын 100 гаруй эрхлэгч, багш хамрагдсан бөгөөд эрдэмтэн, судлаач багш нар хүүхдийн хэл ярианы хөгжилд эерэг болон сөргөөр нөлөөлж буй хүчин зүйл, багш, эцэг эхийн идэвх санаачилга, оролцооны талаар хурлын төгсгөлд хэлэлцүүлэг өрнүүлж, цаашид хамтран ажиллах талаар санал солилцлоо.

        Нүүр хуудас     Буцах     Дээш буцах