450 ТӨСӨЛД 3 ТЭРБУМ 50 САЯ ТӨГРӨГИЙН ТЭТГЭЛЭГ ОЛГОЛОО : Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам
Нүүр
    БCШУСЯСӨББага, дундДээдСоёл, урлагШинжлэх ухаанСпортШилэн данс
      Авлигатай тэмцэх
           
        450 ТӨСӨЛД 3 ТЭРБУМ 50 САЯ ТӨГРӨГИЙН ТЭТГЭЛЭГ ОЛГОЛОО
        


        БСШУСЯ-аас Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй  “Боловсролын чанарын шинэчлэл” төслийн хүрээнд Сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрийн III шат 2017-2018 оны хичээлийн жилд үргэлжилж байна. 

        Энэ хүрээнд өнөөдөр /2017.05.29/ БСШУСЯ 21 аймаг, нийслэлийн есөн дүүргээс шалгарсан 450 төсөлд нийт 3 тэрбум 50 сая төгрөгийн тэтгэлгийг гардуулсан юм. Энэхүү төсөл нийт 400 орчим мянган хүүхдийг хамрах бөгөөд төсөл тус бүрт  2000-3000 ам.доллар буюу 5-7 сая төгрөгийн санхүүжилтийг олгов. Улмаар БСШУС-ын сайд Ж.Батсуурь болон Нийслэлийн боловсролын газар, орон нутгийн БСУГ-ын удирдлагууд “Сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрийн санхүүжилтийн гэрээ”-нд гарын үсэг зурсан юм. Үүнээс гадна бага боловсролын математик, байгалийн ухааны сургалтыг дэмжих,  шинэ зуунд иргэнших чадамж, сэтгэлгээг багаас нь төлөвшүүлэх  зорилгоор 3 тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий  “STEM  сургалтын багц хэрэглэгдэхүүнийг ЕБС-ийн  8900 бага бүлэгт хүлээлгэн өглөө.   БСШУСЯ-аас “Боловсролын чанарын шинэчлэл” төслийг  эх хэл, байгалийн ухаан, математикийн сургалтын чанар, сургуулийн түвшний төлөвлөлтийг бэхжүүлэх замаар бага боловсролын чанарыг сайжруулах зорилготой хэрэгжүүлж байна. Дашрамд дурдахад, “Сургуулийн тэтгэлэгт хөтөлбөр”  гурван  үе шаттай хэрэгжиж байгаа бөгөөд нийт төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль бүр оролцох боломжтой. Өнгөрөгч 2016 онд энэхүү хөтөлбөрийн хүрээнд 200 сургууль төслөө амжилттай хэрэгжүүлээд байна. Улмаар төслийн III  шатанд ирэх хичээлийн жилээс  450 сургууль нэмж хамрагдсанаар нийт 500 гаруй мянган хүүхэд, багш энэхүү тэтгэлэгт хамрагдаж байгаа юм. 

        Нүүр хуудас     Буцах     Дээш буцах