Багануур дүүргийн сургууль, цэцэрлэгт сургалтын хэрэглэгдэхүүн өгөв : Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам
Нүүр
    БCШУСЯСӨББага, дундДээдСоёл, урлагШинжлэх ухаанСпортШилэн данс
      Авлигатай тэмцэх
           
        Багануур дүүргийн сургууль, цэцэрлэгт сургалтын хэрэглэгдэхүүн өгөв
        


        Монгол Улсын  Засгийн газрын гишүүн,  БСШУС-ын сайд Ж.Батсуурь нийслэлийн Багануур дүүрэгт /2017.05.26/-нд ажиллалаа. Энэ үеэр салбарын ажилтан, албан хаагчидтай уулзаж, Монгол Улсын Засгийн газрын бодлого, үйл ажиллагааг танилцуулсан юм. 

        Түүнчлэн тус дүүргийн сургууль, цэцэрлэгүүдэд сургалтын хэрэглэгдэхүүн, хэрэгцээт тоног, төхөөрөмжийг олголоо. Тодруулбал, “Боловсрол цогцолбор сургуульд 4.7 сая төгрөгийн номын тавиур, Гүн галуутай цогцолбор сургуульд 4.7 сая төгрөгийн самбар номын тавиур, 193 дугаар  цэцэрлэгт 1.9 сая төгрөгийн зөөлөн эдлэл, 138 дугаар  цэцэрлэгт 3.8 сая төгрөгийн хүүхдийн сандал ширээ, 132 дугаар цэцэрлэгт 5.3 сая төгрөгийн номын тавиур хүүхдийн сандал ширээ, 235 дугаар  цэцэрлэгт 1.2 сая төгрөгийн тоглоомын багц, “Өргөө” соёлын ордонд  иж бүрэн компьютер, принтерийн батламжийг  гардуулан өгөв. Түүнчлэн ажил үйлсээрээ хамт олноо манлайлсан багш, ажилчдыг шагнаж, урамшуулсан юм. Тухайлбал, БСШУСЯ-ны жуух бичгаар 138 дугаар цэцэрлэгийн багш Г.Цэцгээ, “Гүн галуутай” цогцолбор сургуулийн багш С.Тэргүүнбаяр, Боловсрол цогцолбор сургуулийн багш П.Бямбасүрэн нар шагнагдлаа. Харин Соёлын жуух бичгээр П.Ганчимэг, Э.Болортуяа, Биеийн тамир спортын жуух бичгээр Ц.Ганболд, Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдэгээр 235 дугаар  цэцэрлэгийн багш Л.Энхчимэг, Боловсрол цогцолбор сургуулийн менежер Б.Гэсэрмаа, 125 дугаар  сургуулийн багш Б.Туяа, Биеийн тамир спортын тэргүүний ажилтан цол тэмдэгээр Ү.Батсайхан, Л.Дашбазар, Монгол Улсын  Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэгээр Т.Батгэрэл, Б.Мөнгөнхуяг нар тус тус шагнагдав. Уулзалтын төгсгөлд Сүхбаатарын болон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Д.Нацагдоржийн нэрэмжит УДЭТ-ын  уран бүтээлчид “Жаргаагүй нар” жүжгийг үнэ төлбөргүй толилууллаа.

        Нүүр хуудас     Буцах     Дээш буцах